x

А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл

УИХ-ын гишүүн А.Ганбаатараас Харьяатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар нь тодрууллаа.

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг та бүхний өргөн барьсан Харьяатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон. Энэ нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын нийгэм, хөгжилд хэрэгтэй, чухал зүйл мөн гэж та үздэг үү. Эсвэл спортын салбарт туршлагатай гишүүний хувьд хийх ёстой учраас хийсэн үү?

-Аль аль нь. Спортын салбарт тулгардаг бодит бэрхшээл, шаардлагыг биеэр туулж, шийдвэрлэх гэж хичээж ирсний хувьд энэ хууль нь Монгол Улсын залуу үеийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд спортын амжилтаараа нэр хүндтэй болохын зэрэгцээ гадаад улс орнуудтай харилцаагаа сайжруулах зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол Улс дэлхий дахинд илүү танигдах, үнэлэгдэх боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэж байна. Улс орнууд спортоор дамжуулан, үндэстний амин чанар, бахархлаа улам бэхжүүлэх, шинэ залуу үеийнхэнд үндэстний үнэт зүйлсээ таниулах, бэхжүүлэх, хүсэл мөрөөдөлтэй болгох, спорт түшиглэсэн аялал жуулчлал, үзвэр, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх сайн бодлогыг хэрэгжүүлдэг туршлагаас бид бас суралцах хэрэгтэй. Одоо мөрдөж байгаа Биеийн тамир, спортын тухай хууль олимпийн төрлийн спортыг хөгжүүлэх, олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх үзэл баримтлалын дагуу батлагдсан.

НҮБ бол спортоор дамжуулан энх тайван, эв нэгдэл, эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг ухуулан таниулахад их ач холбогдол өгдөг. Тэгээд манай орны хувьд ч практик хэрэгцээ үүсч байна. Сүүлийн жилүүдэд манайд багийн спорт эрчимтэй хөгжиж, олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөл оролцох, үүнийг дагаад гадаадын легионер тамирчинг урьж тоглолт хийх зэрэг нь нийтлэг болж байна. Зарим спортын төрлийн хувьд зөвхөн тамирчин биш, харин сайн тамирчид, боловсон хүчнийг бэлтгэхийн тулд өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, мэргэжилтэн нэн чухал байгаа нь бодит хэрэгцээ юм. Хамгийн их үзэгчтэй болж буй сагсан бөмбөгийн холбоо, миний арав гаруй жилээ зориулсан хөлбөмбөгийн холбоо, бусад спортын мэргэжлийн холбоод ч өндөр түвшний мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын харьяат болгож, Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан.

-Өөр талын асуудал үүсэхгүй юу гэдгийг асуумаар байна. Зарим тамирчид бүх зүйл нээлттэй юм чинь гээд, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаяр шиг илүү өндөр нөхцөл боломжтой бусад улс орон руу явах нь ихсэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Харьяатын тухай хуульд бидний оруулсан нэмэлт, өөрчлөлт бол ийм баталгааны тухай биш, харин нийтлэг, спортын амжилтад эдийн засгийн аливаа хүндрэлгүй, эерэг үр дүн гаргах байдлыг тодорхой болгож өгсөн. “Харьяатын тухай хууль”-ийн есдүгээр зүйлийн гурав дахь хэсгийг “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн,олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн нэг дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” гэж өөрчилсөн. Мөн “…олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд…” гэж нэмсэн. Ингэснээр “Олон улсын Олимпийн Харти”-д нийцүүлэн боловсруулж, Монгол Улсын олимпийн хорооны дүрэмд заасныг үндэслэн тусгасан гэсэн үг.

Урьд нь энэ заалтын дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ираны жүдо бөхийн тамирчин Моллаей Саеид нь Монгол Улсын иргэн болж олимпийн мөнгөн медаль хүртсэн. ОХУ-ын иргэн Бату манай иргэн болж IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг амжилттай дасгалжуулсан шүү дээ. Би бол энэ нэмэлт, өөрчлөлт орсноор тамирчид гадаад орны иргэншил аваад явах нь ихсэх биш, харин ч өөрийнхөө эх орны төлөө би юу хийж чадах вэ гэж бодож, зорилгоо тодорхойлж, илүү зөв өрсөлдөж, илүү эх оронч сэтгэлгээ нь тодорно гэж итгэж байгаа.

-Дээрх нэмэлт өөрчлөлтийг өргөн барихдаа судалгаа мэдээж хийсэн байх…?

-Хууль тогтоох процедурын дагуу дагуу холбогдох бүхий л судалгааг хийсэн. Салбарын хувьд хийсэн харьцуулсан судалгаанаас хэлэхэд, дэлхийд спортын өндөр амжилт гаргасан улс орнууд ч ийм хуулийн зохицуулалттай. Азийн хэдэн жишээ хэлэхэд, БНХАУ сагсан бөмбөг, хөлбөмбөг, уран гулгалт, цана, хоккей, атлетик, уран гимнастик зэрэг спортын төрөлд амжилт гаргасан тамирчдыг харьяат болгож, үндэсний багийн бүрэлдэхүүнд багтаадаг. Гэхдээ Харьяатын хувьд дотоодын хууль тогтоомжоор давхар иргэншилтэй байхыг хориглодог юм байна лээ. Япон Улс олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн гадаадын тамирчдыг тусгай журмын дагуу харьяат болгох бодлого хэрэгжүүлдэг. Энэ нь Япон улсын спортын нэр хүндийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Ялангуяа сумо, бэйсбол, хөлбөмбөг, софтбол, одон бөмбөг, сагсан бөмбөг, волейбол, регби зэрэг спортын амжилттай тамирчдыг харьяат болгодог. Японы иргэншил авсан манай сумочдын жишээг бүгд мэднэ.

БНСУ олимпийн наадмаар амжилт гаргасан гадаадын тамирчдыг мөн тусгай журмаар Солонгосын иргэншилд хамруулж, үндэсний шигшээ багийн чадамжийг нэмэгдүүлсэн туршлагатай. Казахстан Улс бокс, хүндийн өргөлт, жүдо зэрэг спортоор гадаадын шилдэг тамирчдыг иргэн болгож, олон улсын тавцанд амжилт гаргах бодлого хэрэгжүүлсэн нь олимп, дэлхийн тэмцээнд амжилтаар баталсан. Манай сайн жүдоч Г.Отгонцэцэгт иргэншил олгоод шигшээ багтаа авсан. Олон зуун сая хүн амтай тэдгээр орнууд ч улсынхаа нэр хүндийн төлөө ийм алхам хийдэг. Хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд тэр тусмаа чадварлаг мэргэжилтэн, тамирчдыг улс орондоо татах нь улс орны хөгжлийн түвшинг илэрхийлэх, олон улсад Монгол Улсыг таниулах, сурталчлахад онцгой ач холбогдолтой.

-Эдийн засгийн үр нөлөөлөл гэдэг талаасаа ямар байх бол…?

-Эдийн засгийн үр нөлөөний хувьд хэлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу судалгаа хийж, иргэнд ямар нэг үүрэг болгосон заалт байхгүй тул түүнд зарцуулах хугацаа, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал үүсэхгүй, хуулийн этгээдэд үүрэг болгосон зохицуулалт биш тул хүний нөөц шинээр бий болох, түүнтэй холбоотой мөнгөн зардал үүсэхээргүй, төрийн байгууллагад хүний нөөц шинээр болох, шинэ бүтэц бий болохтой холбоотой зардал бий болохооргүй байгааг бүгдийг тогтоосон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 21 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top