x

Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ

Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн 3000 гаруй гишүүний идэвх оролцоо, манлайлал дээр тулгуурлан зохион байгуулж байна.

Тус аяныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Yes Mongolia” төрийн бус байгууллага зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13–18 насны хүүхдүүдийн 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан нь асуудал ноцтой түвшинд байгааг илтгэж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд гаргасан судалгаагаар хүүхдүүдийн 57 хувь нь цахим орчинд бие биеэ гадуурхах хандлагатай байгаа бол цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн 59 хувь нь энэ талаар эцэг, эхдээ хэлдэггүй, харин эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ ийм төрлийн эрсдэлд өртөөгүй гэж үзэж буй нь ойлголтын зөрүү байгааг харуулж байна.

Мөн өсвөр үеийнхний цахим хэрэглээний судалгаагаар хүүхдүүд интернэтийн хэрэглээг ихэвчлэн өөрсдөө бие даан сурдаг бөгөөд багш, сурган хүмүүжүүлэгчдийн 33 хувь нь цахим орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх хангалттай мэдлэг, арга зүй дутмаг гэж үзжээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үндэсний хэмжээнд 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, өсвөрийн “ХУРДАН” клуб, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, хүүхэд гэр бүлийн 748 нийгмийн ажилтнуудаар дамжуулан Монгол улсын 330 сум, алслагдсан бүс нутаг, нийслэл хотын 9 дүүрэгт хүрч хүүхэд, өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээлэл түгээх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн, хүртээмжтэй аяныг хэрэгжүүлэхийг зорьж байна.

“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны гол зарчим нь хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх замаар өсвөр үеийнхний дунд итгэлцэлд суурилсан харилцааг бий болгож, мэдээллийг илүү хүлээн зөвшөөрөгдөх, бодит нөлөөлөл үзүүлэх хэлбэрээр түгээх давуу талтай.

Аяны хүрээнд сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан:

  • Мэдээ, мэдээлэл, зөвлөмж түгээх,
  • Сурагчдын дунд сошиал хөдөлгөөн, уралдаан тэмцээн зохион байгуулах,
  • Сургалт, нөлөөллийн арга хэмжээг орон даяар хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 1 цаг 27 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 1 цаг 35 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 1 цаг 37 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 1 цаг 38 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 1 цаг 38 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 1 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 4 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 4 цаг 5 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 4 цаг 6 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 4 цаг 8 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 9 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 4 цаг 15 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 4 цаг 15 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 4 цаг 17 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 4 цаг 18 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 5 цаг 27 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 6 цаг 30 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 6 цаг 32 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 6 цаг 32 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 6 цаг 34 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top