Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн билээ.
Хэрэв тэр өдгөө амьд сэрүүн байсан бол 64 настай байх байсан. Түүний төрсөн өдрөөр үе үеийн ардчиллын төлөөлөгчид, жирийн иргэд хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Зориггүй өнгөрүүлсэн 28 жилийн турш түүний хамтран зүтгэгчид, гэр бүл, итгэл зүтгэлийнх нь үргэлжлэл болсон иргэд түүний мэндэлсэн өдөр дурсгалын хөшөөнд нь хүндэтгэл үзүүлсээр байна.
Энэ жилийн тухайд сэтгүүлч Б.Оюунчимэгийн “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт 19:00 цагт “Корпорейт Конвейшн Центр”-т болно.










