x

Ерөнхий сайд өчигдөр ямар "кино" үзэв?

Одоогоос гурван сар орчмын өмнө, аравдугаар сарын 3-ны өдөр АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан “Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгах явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан” гэж мэдээлсэн.

Хуулийн байгууллагууд албан ёсоор хэлээгүй боловч 1,3 сая ам.долларын авлигын асуудал Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанитай холбоотой тухай хэвлэлээр цухас дурьдагдаад өнгөрсөн. Тодруулбал, хоёр компани ашиглалтын лицензээ булаацалдан шүүхэд маргаснаар уг асуудал эхэлсэн байдаг.

Шүүхээр жил тойрон явсан маргаанд эцэстээ хуулийн байгууллагын ажилтнууд татагдан орж, АТГ-ын анхааралд өртөснөөс хойш гурван сарын дараа Монголын Засгийн газар Салхитын мөнгөний ордыг төрд хураан авсан тухайгаа сүр дуулиантай зарлав. Баасан гаригийн “тусгай ажиллагаа” дуу, дүрсний өндөр чанатайгаар олон нийтэд цацагдав. “Ард түмэн” баярлаад сүйд. Шинэ жил сайхан боллоо. Цагаан суваргыг “МАК”-аас авчихвал цагаан сарын золголт гоё болох гэнэ.

Салхитын ордын батлагдсан нөөц дор хаяж 770 000 тонн гэв. Ордыг төрд хурааж авах болсон шалтгаан ч энэ. Мэдээж өмнө энэ талаар дурссан хүн байхгүй. Худалдсан, худалдан авсан хоёр тал ч мэдээгүй байж байгаад сүүлд илэрсэн нөөц нь тэдний наймаа буцаж, шүүхдэх шалтгаан болсон гэдэг. Харин маргалдагч хоёрын дундаас манай Засгийн газар “од” шүүрэв. Ерөнхий сайдынхаа өчигдөр үзсэн “киног” ард түмэн маргааш нь амьдаар үздэг болоод удаж байна.

Сценарийн дагуу ХЭГ-ын дарга нь тагнуул, цагдаагийн тусгайгийнхан, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймгийг дайлаар мордож, “прокурорын хяналтын дор” тусгай ажиллагаа явуулав. Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний томоохон орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авчээ. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн 154 мянган тн хүдрийг экспортод гаргах гэж байхад нь зогсоожээ. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа гэнэ.

Үүний араас уг ордыг эзэмшиж асан компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон компанийг худалдан борлуулсан орлогоосоо улсын төсөвт татвар төлөөгүй тухай мэдээлэл урсч эхлэв. “Жи Пи Эф” ХХК-ийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд ТЕГ-аас 2015 оны долдугаар сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийжээ. Шалгалтаар 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13,199,472,644.50  төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй нь тогтоогдож 659,973,632.22 төгрөгийг нөхөн татвар, 197,992,089.67 төгрөгийг торгууль, 71,702,695.33 төгрөгийн алданги нийлээд 930,668,417.21 төгрөгийн акт тавьсан байна. Мөн “Жи Пи Эф” ХХК-ийг Си Си Эм Экс ХХК-д 800 мянган доллараар худалдсан үйлдэлд ААНАТТ хуульд заасан “эрх борлуулсны орлого” болох (үнийн дүнгийн  30 хувь) 240 мянган долларыг татварт төлөөгүй зөрчил илэрсэн гэв.

Асуулт. Хэрвээ тус компани 2015 онд ТЕГ-аас тавьсан нөхөн татвар, торгууль, алдангиа төлөлгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн юм бол хэн тэднийг өөгшүүлж, хамгаалж ирсэн байх вэ? Монголын төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоогүйгээр хуулийн дээгүүр алхаж чадах хувийн компани байх уу? “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн хуультай байхад хуулиа хэрэгжүүлэхгүй гурван жил болсны буруутан нь хэн юм?

Тусгай зөвшөөрлөө хураалгасан Хятадын компанийн 2012 оноос хойш хураагдсан татварын өр, торгууль, алдангитайгаа нийлээд 930 сая. Харин манай гишүүн тус бүрийн ЖДҮХС-гаас "хуссан" мөнгө 950 сая. Монголчууд хөрөнгөндөө эзэн суусан нь яах аргагүй үнэн байна. 

Эцэст нь татвараа төлөөгүй нэг байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлахын төлөө цагдаа, тагнуул, дотоодын цэргийг хөдөлгөж дөвчигнөдөг нь яаж байгаа юм? Салбарын яам нь цуцлаад, Засгийн газрын хуралдаанд танилцуулах асуудал дээр ХЭГ-ын дарга тэнд юу хийж яваа юм? Ард түмэн гэж хамгийн их ярьдаг хүмүүс ардын хүүхдүүдийг шороон дээр хэвтүүлж сүр хүчээ гайхуулдаг нь ч ямар учиртай юм. Ерөнхий сайд өчигдөр ямар кино үзсэн юм бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • hm (66.181.179.221)
    zow zow zasgiin gazartaa bayrlalaa Mongol ulsad uil ajilgaa yvulj bga bol tatwaraa toloh estoi huulia deedleh estoi avilaga ogod l buhnhig ulandaa gishged yvna gej yu bhawde
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.181.80)
    Аймгийн цагдаагийн хэлтсийн хийх ажлыг өмнөөс нь хийж сүржигнэх хэрэг байсан уу.ТЕГ ч оролцох хэрэг байгаагүй арай л юм аа
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Содном (122.201.21.239)
    Болсон явдлын талаар л бичсэн байна. Хэрвээ үнэхээр л татварын болон бусад асуудалтай байсан нь үнэн юм бол өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийнхээ дагуу шийдээд явахгүй заавал цагдаа,цэрэг болж хамгаалалтын хэдэн хүнийг цохиж унаган хүлж барих ямар хэрэг байсан юм бэ? Тэр Хятад эздийг нь адилхан цохиж унагаж байгаад бичгээ өгөхгүйдээ. Үүний далд санаа юу ч байлаа гэсэн одоо гарч ирэх гээд байгаа хүмүүсээс миний хувьд айж эхэлж байна. Үүнийг хараад дэлхий биднийг юу гэж дүгнэх бол? Эцсийн эцэст бид хэнтэй үлдэх гээд байгаа юм бол? Ер нь ингэхэд дараагийн сонгуульд их л юм бодож оролцохгүй бол болохгүй юм шиг байна шүү манайхаан.
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • iim l bna (203.91.115.38)
    Zuv sh dee Mal mini.ungej l avahgui bol zavsriin holbogdoh baiguullaguud,avilgald u Idegdej haatsailaad bna.tur uyma avch bna.mal mini chi hujaa uy
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • баабар (182.160.37.254)
    гадны гар хөл болсон хамгаалалтын албаны нохойнуудыг хэмх өшиглөөд тараа.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Ene ordiig ali deer ved sots niigemiin ved nootsiin togtootson ord tor ooriinhoo yumiig l bytsaaj absan bichij bga zvilee jaahan bodoj bichij baibal sain bn
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Ард (66.181.160.187)
    Ардын бор хүүхдүүд чинь хэнийг хамгаалж байгаа билээ? Муу ч сайн ч тэгүүлж байж үүргээ биелүүлэх нь зөвштээ. Захиалгын Заяа яаж ч бичээд амжилт олохгүй дээ. Муу хятадын цуст
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • ардын хүү (66.181.160.6)
    бодит үнэнийг л бичсэн байна, ардын муухай үнэрээс сэжиглэдэггүй ерөнхий амьдралаа залгуулах гэж хөдөө хөхөрч гадаа гандаж яваа хэдэн бор ардадаа яасан ширүүн харигс хандаж цохиж унагаж, чирч гулдарч гар хөлийг нь хүлж дөвчигнөх нь вэ, бичлэгээс харахад тэд ямарч эсэргүүцэл тэмцэл өрнүүлээгүй л харагдах, бүдүүн даргад болохоор өргөх шахуу хандах...төрийн төмөр нүүр халтирч оноод байх шигээ... түүнээс тэр орд мордоо төр нь авна уу, хэнд байх нь бидэнд ердөө хамаа алга, ямар атга шороо, арван цаас оногдох биш... хууль шударга ёс ярьчихаад худлаа шоу хийдгээ л болимоор санагдана. зарим хөлснийхөн хятад мятадаар минь дуудах биз, бүү андуураарай, би хуучнаар засагт хан аймгийн эрдэнэ бээсийн хошууны үе залгамжилсан ноёны үр сад, алтан ургийн алаг мах,асгарсан цусны тасархай, удмыхаа 15 үеийг мэдэж нэрлэж чадна, элдэв цусны хольцгүй шижирээрээ яваа шүү
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
    • Зөв л бичсэн бна.хүнийг яахаараа хятад энэ тэр гэж доромжлох эрх хэнд өгсөн юм.Эрүүл юм ярих гэхээр элдвээр хэлдэг сонин гаоаад ямар ир болсон юм
      Буриад
      2019 оны 12 сарын 31
  • Зочин (202.9.43.9)
    Захиалгын Заяа гэж
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Bayaraa (51.255.74.91)
    B. Zaya chi zugeer zailaa.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 57 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 59 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 1 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 1 цаг 1 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 1 цаг 1 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 1 цаг 2 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 1 цаг 4 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 1 цаг 5 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 3 цаг 8 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 3 цаг 9 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 3 цаг 10 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 3 цаг 13 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 3 цаг 13 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 3 цаг 15 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 3 цаг 17 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 4 цаг 36 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 5 цаг 8 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 5 цаг 9 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 5 цаг 13 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top