x

"Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ

«Паддингтоны адал явдал» киноны найруулагч Пол Кинг алдарт Лабубу тоглоомын дүрд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болсныг The Hollywood Reporter мэдээллээ.

Британийн найруулагч Пол Кинг өмнө нь «Паддингтоны адал явдал» цуврал киног амжилттай найруулсан төдийгүй түүний сүүлийн үеийн бүтээлүүдийн нэг нь жүжигчин Тимоти Шаламе гол дүрд нь тоглосон «Вонка» кино юм.

Sony Pictures кино урлан Лабубугийн тухай кино хийхээр төлөвлөж буй нь сарын өмнөөс ил болсон. Лабубу нь анх уран бүтээлч Касинг Лунг-ийн зохиосон тоглоомын монстрын дүр бөгөөд How2Work компани үйлдвэрлэж байжээ. Харин Хятадын жижиглэн худалдааны Pop Mart компани уг тоглоомыг олноор үйлдвэрлэн худалдаанд гаргаснаар дэлхий даяар алдаршсан юм.

Лабубугийн тухай киноны продюсероор Пол Кингийн хамтаар Department M болон Вэньсинь Шэ компанийн төлөөлөл ажиллах аж. Төсөл одоогоор эхний шатандаа явж байгаа тул киноны үйл явдал, нээлтийн тов зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хараахан зарлагдаагүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top