x

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын хорин нэгэн гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл санаачлагчдын мэдээлснээр Засгийн газрын шугамаар гэрээ байгуулж, УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт нэг зуун арван зургаан төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн наян есөн төсөл нь одоогоор хэрэгжиж байна. Эдгээр төслийн зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл нь арван дөрвөн их наяд таван зуун тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд гадаад зээлийн гэрээний ихэнх нь хоёр мянга гучин он гэхэд дуусахаар байгаа аж.

Гэвч зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалан төслүүдийн хэрэгжилт удааширч, бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд зарим төсөл арван жилээс дээш хугацаанд хэрэгжих эрсдэл бодитоор үүсээд байгааг онцолжээ. Иймд нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй болон энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын хоёр мянга хорин дөрөвөөс хоёр мянга хорин найман оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, арван дөрвөн мега төслийн жагсаалтад багтсан, импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн санхүүжилт төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давах эрсдэлтэй байгаа нь төслүүдийг зогсонги байдалд оруулж байгааг дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн эдгээр төслийн гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардлыг тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зарим үзүүлэлтэд уян хатан байдлаар тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах урсгал багасах, УИХ-аас соёрхон баталсан зээлийн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангагдах, олон улсын хөгжлийн түншүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ төсөвт ирэх зээлийн дарамт буурч, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 24 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 0 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 9 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 31 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 41 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 48 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 3 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top