x

Хотын даргад Г.Төмөрбаатарыг өрсөлдүүлье  хэмээв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэн ажиллахыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуус ч буй. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргаар ажиллах хүнээ оруулж ирэх бөгөөд  олонхийн санал авсан эрхмийг  баасан гаригийн  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  батлах  учиртайг бид өмнө нь өгүүлсэн. Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанаа, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Мөнхбаатар, НИТХ-ын гишүүн  Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан , Г.Төмөрбаатар нарын нэр яригдаж буй. Нийслэлийн Засаг дарга гэдэг улс төрийн хүрээнд сайдын суудлаас ч илүү үнэ цэнтэй албан тушаал болсон нь үүнээс харагдаж байх юм. Үнэндээ Засаг дарга болохоор хор найруулан мөлхөж яваа “мөрөөдөгчдөд” Улаанбаатарыг утаанаас яаж салгах, түгжрэлийг хэрхэн бууруулах, орон сууц, дэд бүтцийг нь ямар аргаар сайжруулах вэ гэдэг мөрийн хөтөлбөр огт байхгүй гэдэгт мөрийцөж болно.  Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэл хотын мээр болж хангардитай түлхүүрийг нь атгахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа эрхмүүдийг хоёр хувааж болохоор байна. Эхнийх нь хотын амьдралыг огт мэдэхгүй цагаан гартай улстөрчид. Хотын ажил, амьдрал, бэрхшээл хүндрэлийг мэддэг хүн л тэр бүхнийг ажил хэрэг болгож чадна уу гэхээс гаднаас заларч ирсэн хүн бол ажилтайгаа танилцах гэсээр байтал дараагийн сонгууль болно.  Энэ үүднээс  хотын даргад нэр  дэвшиж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд хүргэе.

С.Амарсайхан гэж хэн бэ?

Зайсан толгойг залгиж орхисон С.Амарсайхан НИТХ-ын дарга. Энэ эрхмийн явдал мөр нийслэлтэй холбогдсоноос хойш ил болсон.  Магтуулах, муулуулахын тухайд бараг л тэнцэж буй байх. Хэрэвзээ үнэхээр АНУ-д сургууль төгссөн бол  боловсрол мэдлэгийн тухайд  өнөөгийн нийгэмд гологдохооргүй нэгэн аж. Даанч манайхан дамжаа төгссөнийгөө их сургууль гэж андууран нохойтоод байдаг юм. Намтарт нь тэмдэглэгдсэнээр бол  АНУ-д хоёр ч коллеж төгсч.  Мөн  Соут Вест Их сургуулийг дүүргэжээ. Тэгсэн атлаа  эзэмшсэн мэргэжлийн тухайд  оноосон зүйл үгүй ч эрхзүйч, магистр гэсэн ганц өгүүлбэр харагдсан. Түүний тухай олныг өгүүлэх хэрэггүй. Шууд л цахилгаан шатанд суугаад л албан тушаалын оргил руу зүтгэж яваа гэчихэд гэмгүй. Нэгэн цагт нэр хүндтэй явсан төрсөн ах С.Отгонбаярынх нь нэр нөлөө байсан байхыг үгүйсгэхгүй.  Тиймгүй атлаа л Монгол Улсын ШУМТ-ийн төвийн ажилтнаар хэсэгхэн зуур ажиллаад  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе болсон байх уу. Он цагийн тухайд 2000-2004 он.

Үүний дараа  Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежерээр дөрвөн жил ажилласнаа  2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ий Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ. Мань эрийг нийслэлийн хэмжээний улстөрч гэж ойлгож болно. Анх 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Өнгөрсөн  орон нутгийн сонгуульд ялалтаа бататгаснаар НИТХ-ын даргаар ажиллах болсон.  Нийслэлийн Засаг дарга Су. Батболд шахалтад орж өөрийн хүсэлт нэрийн дор  ажлаа өгөх хүсэлтээ өргөн барих тэр үеэр  НИТХ-ын дарга маань  “Су.Батболдын орыг залгаж, Нийслэлийн Засаг даргын сэнтийд сонирхол байхгүй” хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж байсан ч   байдал эсрэгээрээ  магадлал өндөр нөхдүүдийг тэргүүлж яваа.  У.Хүрэлсүх үнэхээр шударга ёс, авлигагүй орчныг бий болгоё гэж байгаа бол С.Амарсайхан шиг Зайсан толгойд эзэн суусан тэрбумтанд нийслэлчүүдийн хувь заяаны цадигийг атгуулахгүй л байлгүй дээ. Тэр зүгээр Налайх дүүргээ хөгжүүлэхээ бодоод, НИТХ-ын төлөөлөгчөөрөө л  байхад л хангалттай санагдана.

Дархан хотыг дампууруулж орхисон Л.Амарсанаа

Улс төрд ч амьдрал дээр ч чимээгүйхэн сууж байгаад өөрийгөө нөхөр байдаг даа. ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа бол  тийм л хүн.  Түүний нэр улс төрийн хүрээнийхэнд тэгтлээ дуулдаад байдаггүй ч МАН засгийн эрх авах бүрийд мань хүн ямар нэг байдлаар албан тушаалд  оччихсон байдаг.  Тэрбээр У. Хүрэлсүхийн халаасанд багтаж явдаг ах нарынх нь нэг.  Тэр утгаараа  дуудаж авчирсан  гэх мэдээлэл оргүй зүйл биш болов уу. Гэхдээ мань хүний нэр хүнд улс төрд олон жил зүтгэсэн акулуудын дунд тиймхэн юм билээ.  Түүнийг мэдэх  өвөгчүүд  “ Амарсанаа  хэрэггүй ээ,  Энэ хүн нийслэлийг  битгий хэл Дархан хотыг дампууруулж орхиод мөр бууруулсан  нөхөр. Барилгын материалын үйлдвэрүүд  бүгд хаалгаа барьж балгас болсон. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн ахтай нийлэн Барилга үйлдвэрийн нэгдлээр тоглож орхисныг дарханчууд гэрчилнэ.   Одоо мань хүн чинь жар хол давж яваа. Залуудаа ажиллаж чадаагүй хүн хөгшрөөд үр бүтээлтэй ажиллах нь юу бол” хэмээж байгаа нь нэгийг хэлээд байгаа бус уу.

Багаа бүрдүүлж яваа Б.Мөнхбаатар

Хотын даргын суудлыг эртнээс мөрөөдөж яваа нэгэн гэж хэлж болно. МАН-ын генсек Д.Амарсайхан тэргүүтэй намын нөхдүүдийн зүгээс Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилуулахаар лоббидож яваа гэх мэдээлэл бий. Хүний арга эвийг олохдоо гаргуун гэж тодорхойлох хүн ч таарсан. МАН хоёр хуваагдан үйл тамаа үзэж байгаа энэ үед бүлэглэлүүдийнхээ  учрыг олоод байх хүн хэрэгтэй байгаа ч  тэр нь заавал Мөнхбаатар гэх тухайд   олны анхаарал, сонирхлыг зэрэг  татаад юм. Тэгээд ч мань эр ажилгүй гудамжинд лааз өшиглөөгүй. “Эрдэнэс оюутолгой” ХХК-ий захирал. Сарын цалин нь 24 сая гэнэ лээ.  Ийм өндөр цалинтай байж хот руу тэмүлэхийн учир юу  байна. Энэ л сонин. Мөн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн байсныг нь хэн бүхэн мэднэ. Нөгөөтэйгүүр, бас болохгүй гэх зүйлгүй мэт. Тэгээд ч өмнө нь хотод ажиллаж байсан. Тодруулбал, БЗД-ийн Засаг дарга,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан  зэрэг нь  санал авах үндэслэл болохыг үгүйсгэх аргагүй. Б.Мөнхбаатар хотын даргыг  ажлаа өгсөн өдрөөс л  НИТХ-ын төлөөлөгч нартай нэг нэгээр нь уулзаж эхэлсэн гэнэ лээ. Заримд нь албан тушаал амласан гэх яриа ч дуулдсан. Хэрэв эл мэдээлэл үнэн бол түүнтэй ажиллах хэдийнэ бүрдсэн байж мэднэ.

Г.Маналжавын улс төрд  оруулж ирсэн хөх дэгд

Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланг хотын дарга болсон байхад гайхах зүйлгүй.  Хэрэвзээ болсон тохиолдолд М.Энхболдын талынхан хотод ялалт байгууллаа гэж хэлж болно.   Энэ хүүгийн төлөө МАН дахь хотын фракцынхан хөлөө  эцтэл гүйж, чадах бүхнээ хийж байгаа.  М.Энхболдоос хойш хотын фракцынхан л хотод эзэн сууж ирсэн ноёрхлыг алдаж болохгүйгээ тэд сайн мэдэж байгаа. Шулуухан хэлэхэд, ажлаа өгөөд явсан хотын дарга ч  Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч нь байсан  Ж.Батбаясгаланг гэж залбирч  суугаа.  Бөгсөө ухуулахгүйн төлөө  нэгийг бодож  буй нь гарцаагүй.  Эдүгээ түүнийг  Т.Бадамжунай алсаас удирдаж,   Билэгт, Г.Маналжав  хоёр гардан дасгалжуулж байгаа болов уу.  Ж.Батбаясгалан бол цагаан гартан. Түүнд ажил амьдралын туршлага гээд байх зүйл байхгүй. Хотын  захын гэр хорооллын иргэд яаж амьдардгийг ганц нэг удаа харснаас цаашгүй. Ядах нь ээ, захын дүүрэгт мэргэжилтнээр ч ажиллаж үзээгүй нөхөр. Г.Маналжав даргын улс төрд хөтөлж оруулж ирсэн хөх дэгд.

Хамгийн боломжит хувилбарыг иргэд нэрлэв

Гадны улс орнууд  улс төрд ажлын туршлагаас гадна насыг чухалчилж үзэх нь бий. Нас ахих тусмаа аливаа шунах нүдний хор гарсан гэж үздэг учраас тэр. Хэрэвзээ  манай улс төрд ийм шаардлага тавьдагсан бол мөн ч олон  хүн төрийн  босго давахгүй байх байлаа.  Нөгөөтэйгүүр,  Нийслэлийн Засаг дарга болно гэдэг танилцах дадлагаар ирсэн оюутны хийх ажил  биш. Тиймээс хотын одоогийн удирдлагын баг дотроос хэн нэгнийг нь дэвшүүлэх нь зөв. Тамгаа гардаж аваад,  хоттой танилцах гээд харайлгах бус ажилдаа ханцуй шамлан орох мэдлэг, туршлагатай, чадвартай тийм хүн л ирэх хоёр жил нийслэлийг удирдах нь иргэд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.  Улс төрийн томилгоогоор хотын даргын сэнтийд хэн нэгнийг залах нь ямар уршигтайг нийслэлчүүд  хангалттай харж, сөрөг үр дагаварт нь  сөхөрч ханалаа. Хотын дарга бол улс төрийн ашиг хонжоо, нам улс төрийн хүчний бүлэг, фракцын эрх ашиг, бялуу хуваарилалтаас ангид байх ёстой албан тушаал. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнтэй гар нийлж ажиллах чадвартай хүнээр хотыг удирдуулах нь хамгийн оновчтой алхам болох биз. Тиймээс хотын даргыг холоос хайх шаардлагагүй л болов уу.

Тэр утгаараа  НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарын тухайд хамгийн боломжийн хувилбар байж мэднэ. Дүүрэгт олон жил ажилласан,  аж ахуйн нэгжийг  авч явах  өөрийн гэсэн менежменттэй гээд бусад нэр дэвшигчээс ялгарах давуу тал түүнд бий. МАН, УИХ болоод орон нутгийн сонгуульд ялалт байгуулахад анхан шатны нэгжийн үүрэг оролцоо чухал гэж үздэг бол  түүний хувь нэмэр багагүй. Хамгийн гол нь мань хүн иргэдтэйгээ ойр байж, тэдний үгийг сонсдог нь тойрог гэлтгүй нийслэлийн иргэдийн талархлыг хүлээдэг гэж хэлж болно. Дээр нь дэгдэгнээд явдаг нас нь ч хэдийнэ шил даван  одсон. Нөгөөтэйгүүр, Г.Төмөрбаатар нийслэлд төдийгүй МАН-д хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Талцаж, бутран алийгаа мэдэхээ больсон энэ цаг үед тулхтай хүний нөмөр нөөлөг, нэр нүүр хэрэг болдог л  юм даа.  Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэх эртний үг ч бас бий. Магадгүй тэр  нийслэлийнхнийг өдөр бүр бухимдуулдаг утаа, замын түгжрэлийг богино хугацаанд  хэрхэн шийдэж болох гарцыг хэдийнэ тархиндаа боловсруулчихсан байж ч мэднэ.   

 Ч.Чулуун 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Иргэн (202.131.250.130)
    Одоо нэг мөсөн ЗГ УИХ бүгд огцорч тайван замаар ард түмэнд засгийн эрхээ шилжүүлэх л юм яримаар бна
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Иргжн (202.131.250.130)
    ЮУН ХОТ МОТ ВЭ БҮГДЭЭРЭЭ ОГЦОРЧ БҮХ ЮМ ШИНЭЭР ЭХЛЭХГҮЙ ЮМ УУ. ДЭМЖИЖ БНА Ч ГЭХ ШИГ ДАЛИЙГААД ЯВЧИХ ЮМ.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зөнөг өвгөн (103.10.21.90)
    Якутад дарга болоод байгаа хүүхэн шиг одооны дарга нарт бол тэнэг харагдах тийм хүн олдвол мөн их азаа
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.73)
    Эргүү Төмөрбаатараар яах юм. Эмнэлэгт хэвтсэн дүр эсгээд өрөөндөө хүүхэн авчираад архиддаг балай ш дээ.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.73)
    Залуу хүүхэн эргүүлж, бар хотел хэсэгч Г. Төмөрбаатараар яах юм. Хотын даргад ажил хмйх хариуцлагатай хүнийг сонгох хэрэгтэй, хотыг удирдаж чадах хүн хэрэгтэй болохоос хотыг бусниулагч хүн хэрэггүй шүү.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    Уул нь МӨНХБААТАР НЬ ДЭЭР ШҮҮ. ШУНАЛТ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ ТӨМӨРБААТАР БОЛ БҮРЧ ДЭМИЙ ДЭЭ..
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
    • Зайл Төмөрбаатараа
      2018 оны 12 сарын 27
    • Яг үнэн. Төмөрбаатар ёстой хэрэггүй архи хүүхэн 2 оос өөр юм мэдэхгүй гар ш дээ
      2018 оны 12 сарын 27
  • Болд (103.229.121.237)
    Хөмсөг шивүүлж давхраа шаацан гар юул бол
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
    • Зөв шүү. Өөр хүн олдохгүй бна уу?
      2018 оны 12 сарын 27
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 20 цаг 36 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 20 цаг 50 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы...
Top