x

Тэр У.Хүрэлсүхийн биш Монгол Улсын Засгийн газарт ажилласан

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг өчигдөрийн /2018.12.26/ Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлжээ. Энэ саналыг Ц.Нямдорж сайд гаргаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд алхаа тогшсон. Таавал “Танхимаар ажиллах зарчмаа баримтлаагүй” л гэсэн байх. Бүр яривал үгээр яваагүй л гэсэн байх. Үнэхээр Б.Энхбаяр дэд сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт биш Монгол Улсын Засгийн газарт ажиллачихсан юм. Ийм учраас түүнийг хөөх гурван шалтгаан байсан нь маргаангүй.

Нэгт, Б.Энхбаяр өөрийнхөө Засгийн газрын хууль бус үйлдлийг улайран өмөөрөх, гал хамгаалагчийн ажлаа хийгээгүй. Чадъя гэж хичээгээд, хуулийнхныг хөдөлгөвөл болох л байсан байх. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдээ хариуцлагаас мултлах найдлагыг У.Хүрэлсүх ч, бусад нь ч түүнээс хүлээсэн л байх. Тэр тэгээгүй. “Сайхан амьдрахад Эрүүгийн хууль саад боллоо гэж зарим улстөрч ярих юм. Өөрөөр шалгагдах болохоороо “шударга бусын хонгил” яриад байж хэрэггүй. Хуулийн хонгил руу өөрсдөө очих хэрэгтэй. Шударга шүүхэд хандах хэрэгтэй” гэсэн.

Хоёрт, Тусгаар тогтнолын ордонд намынх нь дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг Бага хурлын төлөөлөгчдийн саналаар огцруулах асуудлыг дэвшүүлж, санал хураалгах гэж байсан. Тэгэхэд Б.Энхбаяр “Хоёрхон улстөрчийн тэмцлээс болж 100 жилийн түүхтэй МАН-ыг татан буулгахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын дарга бол Үндсэн хуулийн институц. Намын Бага хурлын тогтоолоор Төрийн эрх барих дээд байгууллагын даргыг  огцруулбал МАН Үндсэн хууль зөрчинө. Үндсэн хууль зөрчсөн улс төрийн намыг Улсын дээд шүүх татан буулгадаг хуультай.” гэсэн. Ингэж Бага хурал дээр гаргасан МАН-ын даргынхаа санааг Б.Энхбаяр унагаасан.

Гуравт, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн гэмт хэрэгт холбогдоход МАН-ынх гэж тэр өмөөрөөгүй. Хэнтийгээс сонгогдсон нутгийн дүүг нь ХЗДХЯ-ны харьяаны цагдаагийнхан шалгахад хуруугаа ч хөдөлгөөгүй, нөлөөлж ч туслаагүй Б.Энхбаярыг дэд сайдын албан тушаалд нь үлдээсэндээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд харамсч яваа л биз. Энэ жижиг асуудал. Гол зөрчил, Төмөр замын концесстой холбоотой хэрэг дээр байсан болов уу. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд саяхан болсон шүүх хурал дээр Б.Энхбаяр Засгийн газрыг төлөөлж очоод ялчихсан юм байна лээ. Тогтоол удахгүй албажих биз. Тэгээд шалтгаан тодрох биз.

Б.Энхбаярыг дэд сайдаас нь чөлөөлсний дараагаар сошиал орчинд, хэвлэл дээр У.Хүрэлсүхийг буруутгасан өнгө өнцөг дэлгэрч байна. Учир нь, Б.Энхбаяр энэ Засгийн газарт ажил хийдэг дэд сайд, төрийн хүний нурууг харуулж чадсан. Тэр Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг Б.Энхбаяр багтайгаа хамтраад боловсруулж, УИХ-аар батлуулж чадсан. Хууль хэрэгжиж, хуулийн этгээдийн бүртгэлүүд олон нийтэд ил болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, өнөөгийн УИХ ЖДҮХС болон бусад тендер, худалдан авалтыг хэн авдаг, хэн гэрээ байгуулдаг вэ гэдгийг хянах боломжийг олгосон.

20 гаруй жил хөдөлгөж эс чадсан Төрийн бус байгууллагын тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль руу давхиад орчихсон. “Хүчтэй төрийн үндэс нь хүчирхэг иргэний нийгэм” хэмээгээд нийгэмд тустай ажил хийдэг иргэний нийгмийн байгууллагуудаа дэмжье. Шантааж хийдэг, улс төрийн зорилгоор ажилладаг, ашгийн төлөө илтэд явдаг ТББ-уудыг цэгцэлье гээд төслөө бичсэн. Үндэсний аюулгүй байдалд халтай болтлоо задгайрсан гаднын шашны элдэв урсгалаас цөөхөн монголчуудыг хамгаалах Шашин шүтэх, эс шүтэх тухай хуулийн төслийг олон нийтэд анх удаа хэлэлцүүлсэн.

Араас нь гурван ч Засгийн газар, хоёр парламент дамжиж сэглэгдсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, тэдгээрийн процессын хуулиудыг амьдрал, практикт нийцүүлэн хөгжүүлэх төслүүдээ Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байв. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах, Төрийн өмчийн асуудлыг цогцоор нь хөндсөн багц хуулиудын төсөл ч Хууль зүй, дотоод хэргийн яаман дахь ажлын өрөөнд бичигдэж байсныг нэгэнтээ дурдсан. Уриад авчирсан хуульчаа ажиллуулж чадаагүй нь У.Хүрэлсүх л байлаа. У.Хүрэлсүхийн шахалтад орж, өөрийнхөө орлогч сайдыг хамгаалж чадаагүй нь Ц.Нямдоржийн хохь болж байна. Уг нь Б.Энхбаярын ажиллаж байсан хуулиуд энэ Засгийн газрыг л мөртэй үлдээх байсан. Одоо хэн туг нь болж явна аа.

Б.Энхбаярыг яс яривал Сү.Батболдын фракц талдаа. Гэхдээ тэр Намбарын Энхбаяр гуайтай, Д.Дэмбэрэл, М.Энхболд, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат гээд бүгдэд нь хуулийн асуудлаар зөвлөж, удирдлагад нь ажиллаж байсан нэгэн. Төрийн жинхэнэ албанд 25 настай орж, багшилж, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, нийтийн эрх ашгийг хамгаалж цэцэд өчнөөн хандаж явсан хуульч. Нам, фракц биш “хуульчийн” мэргэжилдээ хайрцаглагдсан МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Ийм төрд хуульч Б.Энхбаяр багтсангүй. “Сайн төрийн толгойд хууль ноёлох ёстой” гээд У.Хүрэлсүхийн засгийн хаалгыг зөөлөн хаалаа. “Ах нарынхаа үгэнд орохгүй бол арай өөрөөр үздэг юм шүү” гэдгийг Ардын намынхан нь залуучууддаа харууллаа.

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 36 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 9 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 19 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top