x

"Хонгил"-ыг хэн нь үүсгэсэн бэ?

Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өнгөрөгч долоо хоногт Eagle News телевизийн ярилцлагад орсон. Тэрээр уг ярилцлагадаа “Элбэгдорж, Дорлигжав, Хурц гэдэг хүмүүс шударга бусын хонгил үүсгээд баахан хүнийг шидчихсэн л юм ярьдаг. Шударга бусын хонгил гэж хамгийн их ярьж байгаа манай Н.Алтанхуяг чинь өөрөө энэ хонгилыг үүсгэсэн хүн шүү дээ. Ерөнхий сайд байхдаа хуульд өөрчлөлт оруулаад прокурорын мөрдөнг АТГ-т аваачаад өгчихсөн юм. Тэр үеэс эхлээд АТГ бурантгийг нь эвхээд тавьсан тэмээ шиг болсон доо. Шаардлага тавьсан манай прокуроруудыг хүртэл эргүүлээд сүрдүүлж эхэлсэн. Харин Н.Алтанхуяг маань өөрөө Ерөнхий сайдаас буусныхаа дараа “прокурорын мөрдөнг дахин байгуулья” гээд хууль санаачлаад явж байлаа” хэмээн ярьсан билээ. 

Харин түүний өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр өөрийн цахим хуудсаар “Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Засгийн газраар хэлэлцэхийг гурван удаа хойшлуулсан. Авилгатай тэмцэхийг дэмжиж байна, энэ хуулийг дэмжихгүй байна гэж байж билээ. Прокурорын мөрдөнг устгаж, “Шударга бусын хонгил” үүсгэсэн хүмүүсийг энэ албан бичгээс харж болно. Жүжиг жүжигээрээрээ л дуусдаг. Батзандан, Баасанхүү, Хүрэлбаатар, Хаянхярваа!” хэмээн жиргэсэн байна.

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод хаяглаж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн албан бланк дээр хэвлэсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих тухай бичигт УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гарын үсэг зурсан байна. Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа нарын хувьд үүнээс хойш яг 10 сарын дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан АН-ын гишүүд билээ.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуулийг дэмжихгүй” гэсэн нь үнэн байж магадгүй. Учир нь уг хуулийн төслийн захиалагч нь тухайн үед АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц гэх бөгөөд Засгийн газраас дэмжлэг авахгүй гурвантаа буцсан хуулийн төслийг эцэст нь АТГ-т сул талаа атгуулчихаад байсан нөхдөөр өргөн бариуллаа гэлцэж байв. Хуулийн төсөл өргөн баригдсанаасаа хойш тавхан хоногийн дотор (2014 оны нэгдүгээр сарын 24) батлагдсан нь ч тэр, түүнийг маш яаралтай батлуулах шаардлага өөр хэн нэгэнд, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байсан байж магадгүй.

Хуулийн төслийг батлуулахгүйн тулд Д.Дорлигжав УИХ-ын дарга, АТГ-ын дарга гээд байж болох бүх хүн лүү утас цохисон боловч Ерөнхийлөгч ганцаараа Сочид өвлийн олимп үзээд явж байсан байгаа юм. Учир нь тухайн түүний томилсон АТГ-ын дарга, УЕП хоёрын дунд эрх мэдлийн асуудал үүсээд, таарамжгүй байсан үе. Нэгнийхээ шалгаж байгаа хэргийг татаж аваад хаадаг барьдаг гэсэн юм яригдаж л байсан. Д.Дорлигжав ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа тийм тохиолдол байсан гэдгийг үгүйсгээгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 35 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 8 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 18 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top