x

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нээв. Тэрбээр, энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, илүү боловсронгуй болгон тодотгох шаардлагатай зарим нэг зохицуулалт бий гэв. Тодруулбал, төр иргэний хоорондох харилцааны асуудал дээр анхаарах нь зүйтэй гээд төрийн байгууллага хуулийн этгээд биш,  худал мэдээлэл тараах тухай асуудал дээр хуулийн этгээд гэсэн ойлголтод төрийн байгууллагыг оруулахгүй гэж заагласан нь оновчтой шийдэл болсон. Үндсэн хуулиар байгуулагдсан төр нь ард иргэдээс эхлэлтэй. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөнд халдаж болохгүй. Хуулийн нэг үг, өгүүлбэр өөрчлөгдөхөд л төр, иргэний, нийгмийн асуудал үндэс сууриараа хөндөгддөг гэв.

Үүний дараа хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн төсөлдөө таван асуудлыг хөндсөн талаараа танилцууллаа. Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах зохицуулалттай байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус хэмээгээд Х.Тэмүүжин гишүүн “Иргэний хууль дахь томьёоллоор ч төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулийн этгээд гэх ангилалд хамаарахгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй” гэв. Үндсэн хуульт ёсны орчин цагийн дэг журмаар “dignity” буюу нэр төр, алдар хүнд гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбогдуулж тайлбарлаж байгаа, харин төртэй холбогдуулан ийм төрлийн ойлголт байхгүй гээд онцлон тайлбарласан. Одоо байгаа нөхцөлөөр Монгол Улсын төрийн байгууллагууд иргэнээсээ илүү алдар хүндтэй байгаа бөгөөд ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр иргэнийхээ эсрэг гомдол гаргах үйл явц давтагдаад байгаа учраас ардчилсан Үндсэн хуультай улсын Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байж болохгүй хэмээн хууль санаачлагч үзжээ.

Эрүүгийн хуулийн зарчим нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял, албадлагыг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг. Энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн үзэмжээр бусдыг буруутгаж эрүүгийн ял, албадлага хэрэглэх дур зоргыг хязгаарладаг. Гэтэл Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг нэмж хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, нийгэмд аюулгүй” гэсэн субьектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж үнэлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс Эрүүгийн хууль дахь “нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар” гэсэн ойлголтыг хасчээ.

Мөн нэр томьёог жигдлэх зорилгоор “шалган шийдвэрлэх” гэдэг эрүүгийн хуульд бичигдсэн ойлголтыг “хянан шийдвэрлэх” гэж, “эрүүгийн хариуцлага” гэх ойлголтыг нарийвчлан ял, албадлагын арга хэмжээ хэмээн зааглаж бусад хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үзүүлэх эрх зүйн үр дагаврыг зөвхөн эрүүгийн ял хэмээх ойлголтод хамааруулж хэрэглэх хууль зүйн практик тогтоох шаардлагатай болсон хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан талаараа илтгэлдээ онцоллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж, мөн “... задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасныг үндэс болговол гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хуулиар тусгайлан нууцад тооцож хамгаалахаар зааснаас бусад мэдээ, баримтыг иргэн олж мэдэх, хүлээн авах эрхтэй, хүний эрх, нэр төр, алдар хүнд, нийтийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төрийн нууцыг хуулиар тогтоож хамгаалах шаардлагатай гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээг хамруулан томьёолж, Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал болжээ. Мөн албаны нууцыг хадгалах, хамгаалах этгээдэд оногдуулах хариуцлагыг үүрэг хүлээгээгүй этгээдэд халдаан хэрэглэж буй нь шударга ёсыг гажуудуулахад хүргэсэн гэв. Тодруулбал, албаны буюу мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгжүүлж байгаа байгууллага, албан хаагч, албан тушаалтнууд холбогдох нууцаа өөрсдөө хадгалах үүрэгтэй атал тэр нууцыг нь Монгол Улсын иргэн бүр хариуцахаар томьёологдсон байгаа гэв. Ямар нэг гэмт хэрэгт шалгагдаж буй хүн, хуулийн этгээд бусад оролцогч хэн боловч өөрийн талаар бусдад мэдээлэл өгөхөд хүртэл энэ баримт, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэрэгт нотлох баримтаар авсан бол Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт буруутгаж болохоор байгаа юм байна. Эрүүгийн хуулийн энэхүү Үндсэн хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан хэм хэмжээг нэн даруй өөрчлөх шаардлагатай хэмээгээд “Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томьёолж Үндсэн хуульд нийцүүлэхээр төсөлд тусгасан” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн дээрх илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, нийгэмд аюултай шинж чанарыг юугаар хэмжих талаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр асууж, энэ нь зөвхөн хуульчийн үнэлэмж, гэмт хэргийн сөрөг үр дагавар болохоос бүгдийг хуульчлах боломжгүй. Хавтаст хэрэгт хавсрагдсан бүх сегмент тухайн хуульчид дотоод итгэл үнэмшилээрээ аливаа шийдвэрийг ялгамжтай оногдуулах боломж нээдэг. Хохирлын хэмжээ, гэмтлийн зэрэг хавтаст хэрэгт хавсрагасан зүйлсийг базаад л “нэг малгай”-нд нэг томъёоллоор нийгмийн аюулын шинж гээд гэж үзээд байгаа болохоос хэмжиж, тодорхойлоод байгаа зүйл байхгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлагууд, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top