x

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хамт барьдаг гажиг үүссэн

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүсэлтээ өгөхийг шаардан тэмцэл өрнүүлж буй гишүүд иргэдийг тайван жагсаалд уриалж өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр гишүүдийн хэлсэн үгсээс онцолж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Монголын ардчиллын сул талыг ашиглан МАНАН дэглэмийг тогтоосон бүлэглэл өмч хөрөнгийг маань эрхшээлдээ оруулж, Монголын төрийг өмчөө хамгаалах тэмцэлдээ ашиглаж байна.

МАНАН дэглэмийн хамгийн өндөр албан тушаал дээр байгаа М.Энхболд Монголын төрийг барьцаалсан өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд жагсан тэмцэцгээе. Монголчууд аа, МОРИНДОO!

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Нэг албан тушаалтанд буугаад өгчихдөг ард түмэн гэж байж болохгүй. Илэрхий авлигын хэрэгт буугаад өгчихдөг шударга ёс  ч гэж байж болохгүй. Бид энэ удаад “Үгүй” гэж хэлэхгүй бол цаашдаа дахиад “үгүй” гэж хэлж чадахгүй нөхцөл байдал руу орно. Цаашдаа энэ дэглэм бүр хүчтэй болж эхэлнэ. Тийм учраас ордонд байж болох бүх тэмцлийг өрнүүлсэн учраас одоо ард түмэндээ хандаж байна. Олон олон сэхээтнүүд үүнд нэгдээсэй. Олон олон залуучууд маань ирээсэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Төрийн үйл ажиллагаа зогсоод сар боллоо. Монгол Улсыг 76 тойрогт хувааж,  шударга, тэгш ёсны зарчмын дагуу иргэддээ төлөөллийн эрхийг нь Үндсэн хуулиар олгосон юм. Гэтэл Иргэдийн төлөөллийг хангаж буй 40 хүний санал 1 хүний саналыг эрхийг давахгүй байгаад төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байна.  Нэг хүний суудлын үнэтэй хууль тогтоох дээд байгууллага гэж аль ч улс оронд байхгүй.

Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр УИХ-ын дарга гэдэг Ерөнхийлөгчийнхөөс илүү бат бөх суудлын эзэд болсон. Тийм учраас үе үеийн намын дарга нар УИХ-ын дарга гэдэг суудал руу үунан дурлаж,  хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хамтад нь барьдаг тогтолцооны гажиг руу бид орсон. Цаашид зөвхөн спикер гэдэг статусыг хууль тогтоомжийг хүрээнд тогтоох байдлаар бид тэмцэх ёстой. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

УИХ-ын даргад хуулиар олгогдсон хэмжээлшгүй эрх байна. Нэг л саналын эрхтэй, хуулийн дэг сахиулах үүрэгтэй хүн боловч УИХ гэдэг институци мэт эрхтэй болоод байна. Хэн хуулийн төсөл өргөн барьж буйгаас хамаараад хүлээн авах эсэхийг шийддэг, хэлэлцүүлэг явуулах шаардлагатай, сайтад оруулах хэрэгтэй гэдэг. 30-60 хоногийн хугацаа заадаг. Гэтэл зарим хүмүүсийн өргөн барьсан төслийг өнөөдөр хүлээн аваад маргааш хэлэлцүүлэгт оруулах ч эрх мэдэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 3 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 11 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 21 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 27 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 31 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 35 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 29 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 17 цаг 2 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 31 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 36 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 39 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 43 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 12 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 33 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top