x

Худалдааны дайны улмаас ачаа тээврийн үнэ хоёр дахин өсөв

Дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны сөргөлдөөнтэй холбоотой тодорхойгүй байдлын улмаас сүүлийн жилд Хятадаас АНУ-д нийлүүлэх ачаа тээвэрлэлт эрс өссөн тухай CNBC телевиз мэдээлэв.

Хятад экспортлогч нар шинэ татвар хэрэгжиж эхлэхээс өмнө амжин АНУ-ын боомтуудад бүтээгдэхүүнээ хүргэхээр яарчээ.

Хятадаас АНУ-д тээвэрлэж байгаа контейнерүүдийн үнэ арванхоёрдугаар сарын эхний байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 100 хувь гаруйгаар өссөнийг Freightos хэвлэлийн мэдээ харуулж байна.

Хятадаас Хойд Европт хүргэх барааны тээвэрлэлтийн үнэ энэ хугацаанд 11 хувиар өссөн байна. Maersk сайтын мэдээгээр, Хятадаас АНУ-д нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн III улиралд 5-10%-иар өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ. Шинэ татварт татагдахгүй гэсэн жижиглэнгийн наймаачид өөрийн нөөцийг нэмэгдүүлсэн нь ийм байдлыг гаргасан гэнэ.

Үүний хажуугаар, худалдааны дайны улмаас худалдааны тээвэрлэлтийн зам өөрчлөгдөж байгааг шинжээчид болон логистик компаниуд тэмдэглэжээ.

АНУ-ын ачаа тээвэрлэлтийн үнийн өсөлт нь нэг их удаан үргэлжлэхгүй болов уу. Учир нь Хятадын арваннэгдүгээр сарын худалдааны мэдээлэл нь экспортын өсөлт буурч буйг харуулсан байлаа.

Арваннэгдүгээр сард экспорт нь жилийн үнэлгээгээр 5,4 хувийн өсөлтийг харуулсан нь гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болов.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлагыг бий болгоно 1 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 1 цаг 58 мин Испани, Аргентины шигшээ багуудын "Финалиссима" тоглолт цуцлагдлаа 2 цаг 2 мин Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна 2 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 15 хүн нас баржээ 2 цаг 7 мин Израиль, Ираны мөргөлдөөн хурцадаж, дэлхийн нефтийн зах зээлд нөлөөлж эхэллээ 2 цаг 9 мин Оскарын 98 дахь наадам эхэлж, эхний ялагчид тодорлоо 2 цаг 10 мин УИХ-ын дарга Н.Учрал Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 4 цаг 13 мин Кими Антонелли “Формула-1”-ийн Хятадын Гран-прид түрүүллээ 4 цаг 15 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал 4 цаг 18 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ 4 цаг 20 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 4 цаг 22 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 4 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан. Үүлшинэ, цас орохгүй 4 цаг 51 мин Улаанбаатар хотын түгжрэлийн тухай AI-тай чааталлаа... 4 цаг 58 мин Чингис хааны АРМИЙН ШИНЭЧЛЭЛ 5 цаг 14 мин Б.Баттогтох: 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд нэг хувийн татвар төлнө 5 цаг 40 мин Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив 5 цаг 51 мин Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top