x

Зэвсгийн наймаа жилийн дотор 2,5 хувиар нэмэгдэв

Стокгольмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэн өнгөрсөн баасан гаригт Дэлхийн 100 томоохон цэрэг, аж үйлдвэрийн компаниудын чансааг нийтэлжээ.

"Lockheed Martin" компанийн хаяг, архивын зураг

Дэлхийн зэвсэг, цэргийн үйлчилгээний 100 томоохон үйлдвэрлэгчдийн наймаа 2017 онд өмнөх жилийнхээсээ 2,5 хувиар, 2002 онтой харьцуулахад 44 хувиар нэмэгдэн 398,2 тэрбум долларын хэмжээнд хүрчээ гэж Стокгольмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэн (Stockholm International Peace Research Institute - SIPRI) мэдээлсэн юм.  

Орос зэвсгийн наймаагаар чансаанд анх удаагаа хоёрдугаарт бичигдлээ

Танилцуулагдсан мэдээлэлд, зэвсгийн наймаа нь 2016 оноос эхлэн сүүлийн гурван жилийн дотор тасралтгүйгээр нэмэгдсэнийг харуулжээ. Үүнээс өмнөх таван жилд нь наймаа байнга хорогдож ирсэн байна. 

SIPRI чансаанд багтсан Америкийн 42 компанийн худалдааны нийт хэмжээ 2017 онд хоёр хувиар нэмэгдсэн ба тэдний дэлхийн зэвсгийн наймаанд эзлэх нийт хувь нь 57% болжээ. Ийнхүү АНУ зэвсгийн зах зээлд давамгайлах байр эзэлсэн орон гэдгээ дахин харууллаа.

Чансаанд багтсан Оросын 10 компани үзүүлэлтээ 2017 онд 9,5 хувиар нэмэгдүүлсэн нь Оросыг зэвсгийн үйлдвэрлэлээр хоёрдугаар байранд анх удаагаа оруулжээ. Хоёрдугаар байрыг 2002 оноос хойш Их Британи эзэлж байгаад одоо 9%-ийн нэмэгдэлтэйгээр гуравдугаарт ухарчээ.

Европдоо Их Британи томоохон хэмжээний зэвсэг үйлдвэрлэгч бөгөөд түүний долоон компанийг SIPRI чансаандаа багтаажээ. Тэр долоогийн наймаа 2,3 хувиар нэмэгдэн даяарчлалын нийт хэмжээний 9%-ийг эзлэж байна.

Берлин хориг тавьсан байгаа ч  Rheinmetall  зэвсэг техникийг нийлүүлсээр байна

Энэ бүгдийн зэрэгцээ Баруун Европын 24 компани өөрсдийн наймаагаа 3,8 %-иар өмнөх оныхоосоо нэмэгдүүлж чадав. Тэдэнд чансааны 100 компанийн наймааны 23,8% ноогдож байна.

Туркийн компаниуд зэвсгийн наймааг мэдэгдэхүйцээр өсгөсөн гэж SIPRI үнэлсэн бөгөөд өсөлт нь 2017 онд өмнөх жилинхээс 24%-иар нэмэгджээ.

Зэвсгийн 100 томоохон үйлдвэрлэгчид

АНУ ба Баруун Европын компаниуд чансаанд давамгайлж байгаа ба тэдний тоо 60 гаруй болов. Харин Оросын 10 компани л чансаад байгааг бид дурьдсан.

"National Interest" Калашниковын шинэ автоматыг үнэлэв: Автомат АК-308 нь “Калашников” концерны сүүлийн 10 жилийн хамгийн амбицтай бүтээгдэхүүн гэж Америкийн The National Interest сэтгүүл бичжээ.

2002 оноос хойш статистикт Оросын компаниудыг оруулж эхэлсэн ба харин Хятадын компаниудын мэдээлэл байхгүй учраас чансаанд ордоггүй. Зэвсгийн наймаа гэдэг ойлголт дор шинжээчид цэргийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг дотоод гадаадын зах зээлд нийлүүлснээр нь аван тооцоолжээ.

Зэвсгийн үйлдвэрлэлийн статистик 1990 оноос хойш SIPRI товхимол орж ирсэн ба дараагийн дугаар нь 2019 онд танилцуулагдана.

Стокгольмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэн (Stockholm International Peace Research Institute) 1966 онд байгуулагдсан ба бие даасан судалгааны төв болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top