x

Орос: Курилийн талаар бодохоос өмнө алтыг минь эргүүлэн тушаа!

Боломж ямар бэ сэдэв, зөвөөр хэлбэл Курилийн арлуудыг Японд буцаах боломжгүйг цэрэг, улс төр,  эдийн засгийн талаас авч үзэгдсэн байгаа. Зөвхөн асуудлын ёс зүйн талыг ярих л үлдсэн байх. Яагаад япончууд хуучин Зөвлөлтийн зарим орнууд шиг оросууд тэдэнд өртэй гэж зүтгэнэ вэ?

Япондоо нэр хүндтэй хэвлэл "Никкэй" саяхан нутгийн хүмүүсийн дунд нэгэн санал асуулга явуулсан бөгөөд япончуудын 0% нь Курилийн арлуудыг Оросынх гэсэн байна. Хоёр арлыг нь дамжуулан авахад тэдний 5 хувь нь хангалттай байх гэнэ. Токио эхлээд хоёр арлаа аваад дараа нь нөгөө хоёрыг нь нэмэн авах хэрэгтэй гэж япончуудын 46% нь үзсэн байв. Асуугдагчдын 33% нь Москва үг дуугүй энэ асуудлаар буулт хийх ёстой, Путин элдэв яриагүйгээр дөрвөн арлыг буцаах ёстой гэв. Кремль Абэд юу амласныг хэн ч мэдэхгүй харин тэр энэ үеийнхэн “хойд нутаг газраа” буцаан авна гэж Шинзо Абэ хэлж байгаа.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Оросуудын эзэлж авсан гэгддэг дөрвөн арлыг Япон улс өөрийн газар нутаг гэж үздэг юм. Нацист Герман Японы эсрэг дайнд оролцсон гээд Курилийн арлуудыг “бонус” маягаар ЗХУ-д шилжүүлжээ. Хэлж байдгаар, найз нөхдөө сонгохдоо ухаантай ханд, бусдын газар нутаг руу бүү өнгөлз гэдэг шүү дээ. Тэгвэл өөрийн мэдлийн нутаг нь байрандаа л байхгүй юу.

Гэхдээ хэн нь хэндээ өртэй вэ гэдэг асуудалд эргэн орцгоое. Оросын эзэнт улсын алтны нөөцийн мэдэгдэхүйц хэсэг Японд хүргэгдээд “шингэсэн байгааг” тэр болгон мэдэхгүй. Владивостокт байсан цагаантнуудын Сангийн сайд агсан В.И. Моравскийн гаргасан жагсаалтаар хаант засгийн газар, элдэв атаманууд асар их мөнгө хөрөнгийг "10 сая алтан рубль, 170 мянган ам.доллар, 25 мянган фунт стерлинг, 424 мянган алтан франк, 450 мянган мексик доллар" Наран мандах оронд гаргажээ.

Японы "Бэнк оф Токио", "Ёкохама Сёкин Гинко" Оросын сан хөмрөгийн 22 хайрцаг алтан зоосыг Колчакийн генерал Петровоос, Токио дахь Оросын цэргийн атташе Подтягинаас 1,5 сая алтан рубль, атаман Семеноваас 10 сая алтан рублийг “түр хугацаагаар” хадгалахаар хүлээн авсан байв. Цагаантнуудын оролцоотойгоор Японд нийтдээ 200 тонн алт эргэж буцашгүйгээр шингэжээ.

Эргэж буцашгүйгээр гэдэг нь ямар утгаар? Япончуудтай хийсэн гэрээ, бичиг баримтад: "Алтан депозитийн эзэмшигч нь Оросын төрийн Банк бөгөөд анхны шаардлагаар түүнийг шууд Осакогоос Владивостокт авчрах бөгөөд  буцан тээвэрлэсний хөлсөнд 6% нь төлөгдөнө” гэсэн байв.

Атаман Семенов 1922 онд алтыг буцаан авахаар оролдов. Гэтэл тэр одоо хэн ч биш болсон гээд япогчууд татгалзсан ба шүүхээр заргалдсан нь 1929 он хүртэл үргэлжлээд юу ч үгүй төгсөв. Оросын алтыг түр хугацаагаар аван хадгалсан банкуудын тоонд одоо Японы эдийн засгийн бахархал болдог "Мицубиси-банк" байгаа.

Алт нь өнөөг хүртэл Токиод байгаа юм шиг. Өнгөрсөн зуунд муугүй хүүтэй байсан байх. Өнөөдрийн байлаар хэдэн зуун тэрбум доллар болсон биз. Тиймээс Орос, Япон хоёр хэндээ ямар өртэй нь том асуудал юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.159)
    япон ази тивийг самарч хичнээн сая хүний аминд хүрсэнээ ер юманд боддогүй болоод ингэж нэхдэг бх. Ер нь л аймаар үндэстэн юм даа. Хөшөөтийн шинэ нисэх буудал японы мэдэлд хэдэн он хүртэл байх ёстой гэлээ. Яриа хэлцэл, зээл авахдаа болгоомжтой хийж байхгүй бол нэг л өдөр төмсөгдүүлчихсэн бж магадгүй шүү.
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • Ахмад (43.242.243.39)
    Оросууд тэгвэл алтаа буцааж авах ёстой юм бна.4арлыг өгөөд хэрэггүй ээ ах нар минь тэндээ тив алгасах пуужингаа Америк руу чиглүүлээд зоочих оо наадуул чинь арлаа нэхэхээ болино тэнд чинь орос цэргийн амь үрэгдсэн юм.
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 7 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 15 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top