x

2019 онд нар сар хиртэх өдрүүдийн зурхай

Нар, сар хиртэх нь байгалийн ерийн л нэг үзэгдэл боловч зурхайчид үүнийг аюултай үзэгдэл гэж үздэг. Энэ үед хүмүүсийн амьдралд томоохон өөрчлөлт орж мэднэ гэж байна. Ирэх 2019 онд нар сар хиртэх үзэгдэл таван удаа тохиох нь хүмүүсийн амьдралд ямар нэг өөрчлөлт, хямрал дугуулж болзошгүй хэмээн зурхайчид өгүүлжээ. Энэ өдрүүдэд  элдэв осол, амиа хорлох явдал ч ихэсдэг гэнэ. Хүмүүс нойргүйдэж, тайван байдлаа алдах, улмаар элдэв өвинчд өртөх магадлал өндөр. Энэ өдрүүдэд алсын аянд мордох, их хэмжээний мөнгөний ажил хийх, олон нийтийн цуглаан арга хэмжээнд оролцохгүй байх нь өлзийтэй гэж зурхайчид зөвлөж байна.

Нэгдүгээр сарын 6. Энэ өдөр нар хагас хиртэхийг Номхон далайн бүсийн хойд хэсэг, зүүн өмнөд Сибирь, Камчатка, Сахалин, зүүн өмнөд Азийн орнуудад  сайн ажиглаж болно. Энэ долоо хоногт хүмүүс бүхийл ажлаа хойш тавилгүйгээр амжуулах хэрэгтэй. Ямар нэгэн таагүй үр дагавар тохиож мэднэ.

Нэгдүгээр сарын 21. Сар бүтэн хиртэнэ. Америк, Африк, Европын орнууд, оросын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой. Энэ үеэр ажлаа солих, гэр бүл салах, өөр газар шилжин суурьших явдал нэмэгдэж магадгүй гэнэ. Ямар нэг хурц үйл явдлад оролцох хэрэггүй, өнгөрсөн бүхнийг мартах ёстой.

Долдугаар сарын 2. Нар бүтэн хиртэнэ. Номхон далайн бүс, ялангуяа Чили Аргентины оршин суугчдад илүү ажиглагдана. Нар хиртэхийн өмнөх гурван өдөрт хүмүүсийн амьдралд огт төлөвлөөгүй үйл явдал тохионо. Энэ үеэр том ажил битгий төлөвлө. Дотоод итгэл үнэмшилтэй байж, хорт зуршлуудаасаа салах, зарим дадал хэвшлээ сольж өөрлөхөд таатай.

Долдугаар сарын 17. Сар хагас хиртэнэ. Умард Америк, Оросын Камчатка, чукоткад илүүтэй ажиглагдана. Хүмүүсийн түрэмгий байдал эргэн тойрныхондоо нөлөөлж, тэднийг гомдоож болзошгүй. Өөрийг тань номдоосон хүмүүст өс санах хэрэггүй, магадгүй бүр илүү хохирох ч юм бил үү. Нөхцөл байдлыг үнэлж, сөргөлдөөнөөс гарах, сэтгэл хөдлөлөө барьж байхыг зөнчид сануулж байна.

Арванхоёрдугаар сарын 26. Нар цагираглан хиртэнэ. Энэ үзэгдэл Ази, Австрали, оросын Өвөр байгаль, Приморийн хязгаарын оршин суугчид сайн ажиглах боломжтой. Өнгөрсөндөө биш ирээдүйг харж, олон сайн сайхан зүйлийг бод. Шийдвэрлэж дуусгаагүй бизнесийн болон ажил хэргийн, хувийн харилцааны  зүйлээ гүйцээ.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 7 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 16 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 20 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 24 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 58 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 33 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top