x

Дэлхийн 10 том эдийн засаг ба тэдний хүн амын ядуурал

Баян орнууд нь амжиргааны өндөр төвшин ба хүн амын өндөр орлогоороо бусдаас ялгардаг. Гэсэн хэдий ч тийм орнуудад ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс бас их бий. Нэг хүнд ноогдох ДНБ-ний өндөр хувьтай дэлхийн 10 том эдийн засаг ба ядуурлын доод төвшинд амьдралтай тэдний хүн амын чансааг танилцуулж байна. Ойрхи Дорнодын орнуудын ядуу хүмүүсийн мэдээлэл хомс учраас тэднийг энэ чансаанд багтаасангүй.

1. Ирланд

ДНБ: $334 тэрбум доллар

ДНБ (Нэг хүнд ноогдох): $67 335 

Хүн амын тоо: 4,84 сая

Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 8,2 хувь

Ирландчууд нь үндсэндээ кельт гаралтай. Хамгийн сүүлчийн мэдээгээр, хүн амын тоо нь 4,84 сая. Үндэсний цөөнх нь 420 мянга буюу нийт хүн амын 10 хувь. Тэдний 275,8 мянга нь Европын холбооны цагаачид (Польш, Латви, Литва, Румын), үлдсэн нь Орос, Хятад, Украин, Беларусь, Пакистан, Филиппин, Нигерийн цагаачид ажээ.

Хүн амын 8,2 хувь нь ядуурлын доод төвшнөөс доогуур амьдралтай.

2. АНЭ

ДНБ: $383  тэрбум доллар

ДНБ (Нэг хүнд ноогдох): $67 293 
Хүн амын тоо: 9,4 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 19,5 хувь

Арабын Нэгдсэн Эмират улсын хүн ам нь ойролцоогоор 9,3 сая хүн ба арабчууд нь тэдний гуравны нэг, нутгийн уугуул иргэд 11 хувь болдог. 

Бусад нь Пакистан, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка, Балба болон өмнөд Азийнхан ба Филиппины цагаачид бөгөөд түр хугацааны хөлсний ажилчид юм. 

Амьдрагчдын 85 хувь нь АНЭ-ийн иргэншлэлтэй ба цагаач арабууд нь амжиргаа муутай орнуудынх (Йемен, Ирак, Египет, Судан). Зүүн ба Төв азийнхан Сомали, Этиоп, Танзан, Эритреин цагаачид бий.

3. Швейцари

ДНБ: $679 тэрбум 

ДНБ (Нэг хүнд ноогдох): $57 410 
Хүн амын тоо: 8,48 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 6.6 хувь

Холбооны статистикийн газрын сүүлийн мэдээгээр, ядуурлын доод төвшний гэсэн статустай ангийн төлөөлөгчдийн тоо нь Швейцарийн хүн амын бараг 7 хувь болж байна

Ядуурлын үзүүлэлтийн ихэнх тус орны ажилчин ангийн дунд байгаа ба статистикаар ажилчдын 3,9 хувь нь ядууралтай тулгарчээ.

4. АНУ

ДНБ: $19 341 тэрбум доллар

ДНБ (Нэг хүнд ноогдох): $54 225 
Хүн амын тоо: 325,72 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 15,1 хувь

Кардон хайрцаг, майхан, асрамжийн газар амьдрах хүмүүсийн тоо Америкт жил тутам нэмэгдсээр байгаа ба ядуурал тэнд ердийн үзэгдэл болж байна. АНУ-ын насанд хүрэгч нэг хүний ядуурлын босго нь энэ оны мэдээгээр жилийн $12 140 доллар болж байнаТэр нь хоёр хүнд— $16 460, гуравт — $20 780 доллар ажээ. Кассчины жилийн дундаж цалин $29 мянга, цагдаагийн жилийн дундаж цалин $62 мянга ажээ

Америкчуудын 40 сая нь болзолт дундажаас бага хөлс авдаг. Тэдний 18,5 сая нь босгын үзүүлэлтээс хоёр дахин бага орлоготой гэж НҮБ-ын илтгэлд өгүүлжээ.

5. Нидерланд

ДНБ: $826  тэрбум доллар

ДНБ (Нэг хүнд ноогдох): $48 473
Хүн амын тоо: 17,12 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 8,8 хувь

Нидерландад нидерландчууд ба фризүүд гэсэн хоёр уугуул хүн амын групп мөн цагаачид амьдардаг.

Нидерландад ядуурал нэмэгдэж байна. Бүтэн биш гэр бүлийн хүүхдүүд, ганц бие ба ажилгүйдлын нөхвөрөөр амьдардаг хүмүүст амьдрал хүндэрч байна. 

Гэхдээ бас жижиг бизнес эрхлэгчид санхүүгийн хүндрэлтэй. Статистикийн товчоо ба Нидерландын нийгэм, соёлын төлөвлөлтийн товчоо хамтран гаргасан илтгэлд энэ тухай өгүүлжээ.

6. Швед

ДНБ: $538  тэрбум доллар
ДНБ (Нэг хүнд ноогдох): $46 949 
Хүн амын тоо: 10,12 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 15 хувь

Европын холбоонд ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүний тоо 2008 оноос хойш 1,5 саяар нэмэгджээ

Швед улс нь дээрхи үзүүлэлтээр Грек, Кипр хоёрын хамт ядуурлын хамгийн өндөр өсөлттэй гэж тэмдэглэгджээ.

7. Дани

ДНБ: $325 тэрбум доллар
ДНБ (Нэг хүнд ноогдох): $46 683 
Хүн амын тоо: 5,78 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 13,4 хувь

Тус оронд ядуу хүмүүст тооцогдохын тулд хүний сүүлийн гурван жилийн орлого нь улсын дундаж ба 100 мянган кроны ($14,5 мянга) хадгаламжтай хүмүүсийнхээс 50 хувиар бага орлоготой байх ёстой гэнэ. Энд оюутнууд хамрагдахгүй. 2002 оноос хойш энэ үзүүлэлт бараг хоёр дахин өсчээ.

8. Австри

ДНБ: $417 тэрбум доллар
ДНБ (Нэг хүнд ноогдох): $45 437 
Хүн амын тоо: 8,82 сая

Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 3 хувь

Ажил эрхлэгчдийн дээд үзүүлэлт, экспортын байнгын гадаад эрэлт зэргийн дараа 2008 оны санхүүгийн хямралын улмаас Австрийн эдийн засаг түр зуурын зогсонги байдлыг гаргасан ч хурдан сэргэсэн билээ. 

Тэр цагаас хойш ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүсийн тоо өсч байна. Гэхдээ, ЕХ-ны  хэмжээгээр энэ үзүүлэлт Австрид дөнгөж 3 хувь байгаа.

9. Герман

ДНБ: $3677 тэрбум доллар

ДНБ (Нэг хүнд ноогдох): $45 229 
Хүн амын тоо: 82,85 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 16,7 хувь

Холбооны статистикийн мэдээгээр тус орны ядуурлын төвшин 16,7 хувь буюу 13 сая гаруй хүн болжээ. Тэр нь зургаан хүний нэг нь ядуурлын төвшнөөс доогуур ажилтай гэсэн үзүүлэлт юм.

10. Бельги

 

ДНБ: $493  тэрбум доллар
ДНБ (Нэг хүнд ноогдох): $42 659 
Хүн амын тоо: 11,41 сая
Ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс: 15,1 хувь

Бельгийн хүн амын 15,1 хувь нь ядуурлын төвшнөөс доогуур амьдарч байгаа. Энэ нь залуучууд ба ахмадуудын дунд их байна. Үүний зэрэгцээ одоо хөдөлмөрийн зах зээл нь ядуурлаас хамгаалах баталгаа биш болжээ. 

Тэдний ядуурлын босго нь ганц бие хүмүүст сарын 973 евро, хоёр хүүхэд, хоёр том хүнтэй гэр бүлд сарын 2044 евро юм. Хөгшид, хүүхдүүд эрсдлийн хэсэгт багтдаг.

Ядуурал 0-18 хүүхдүүдэд ба 65 -аас дээш насныханд 19,4 хувь хүрчээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top