x

Парламентын сүнсийг суга татчихлаа…

Эрх баригч МАН доторх зөрчилдөөн төрийн түвшинд хүрсэн. Тэр нь явсаар байгаад Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийг татан оролцуулсан. Үндсэн хуулийн Цэцээс: Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан гэх хүсэлтийг 25 оны аравдугаар сарын 22-нд хэлэлцэж дүгнэлт гаргасан. Уул нь Үндсэн хуулийн Цэц нь: Хараат бус байх, Үндсэн хуульд захирагдах, Гишүүд эрх тэгш байх, Асуудлыг шударга шийдвэрлэх, Үйл ажиллагаа ил тод байх гэсэн 5 үндсэн зарчимтай ажилладаг Үндсэн хуулийн шүүх юм. Үндсэн хуулийн Цэц буюу шүүхээр маргааныг хянан шийдвэрлэх хэмжүүр нь Үндсэн хууль бөгөөд хяналтын бүх объектыг гагцхүү Үндсэн хууль, түүний утга, санаа, үг, үсэгт нийцүүлэн шалгадаг.

Маргааныг шийдвэрлэж магадлал, дүгнэлт, тогтоол гаргана. Маргааныг Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргадаг. Тогтоолоор эцэслэнэ гэсэн үг. Харин тэрийг нь цаашид хэн ч авч хянах эрхгүй.

Гэвчиг: УИХ-ын чуулган 25 оны аравдугаар сарын 17-нд хуралдаж тогтоол гаргасан байтал Үндсэн хуулийн Цэц аравдугаар сарын 16-нд маргаан үүсгэсэн. Тэрнээс гадна. Ерөнхий сайдын хүсэлтийг онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлаар нэн даруй шалгасан нь хууль ёсны эсэх, гаргасан дүгнэлт нь УИХ-ын хууль тогтоох хийгээд төрийн эрхийг барих дээд эрх мэдлийн чадамжийг алдагдуулсан эсэх, их суудлын хуралдааны дүгнэлт дээр эцсийн шийдвэр гэх ч Үндсэн хуулийн Цэцэд хамаарах хуулиудаар эцсийн шийд мөн эсэх гээд эргэлзээтэй олон зүйл үлдээж шийдэв.

Гол юм нь: 25 оны аравдугаар сарын 22-ны Үндсэн хуулийн Цэцийн 08 дугаартай дүгнэлтээс хойш Монгол Улсын парламент цаашид энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжгүй болов.

Учир шалтгаан нь: Монгол Улс парламентын засаглалтай. Энийг 92 онд Үндсэн хуулиар тогтоосон. Засаглалын энэ эрхийг УИХ буюу парламент хэрэгжүүлж ирсэн. Харин Үндсэн хуулийн Цэцийн 25 оны аравдугаар сарын 22-ны 08 дугаартай дүгнэлтэд: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа …ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. Энүүгээрээ парламентын амин сүнс нь гэж болохуйц гол цөм эрх мэдлүүдийг тас цохиж хаяв.

Ерөнхийдөө: Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхий сайдыг огцруулсантай холбоотой дүгнэлт гаргасан нь дараахь үр дүнг шууд үзүүлж байна.

Нэгт: УИХ-ын гишүүд байр суурьгүй кнопчид болов.

УИХ-ын гишүүн нь хууль санаачлах, тогтоох үндсэн ажилтай. Тэрүүндээ халдашгүй байдал эдэлдэг. Тэрхүү хууль тогтоох байгууллагын дотоод бие даасан байдал, институцийн дархлааг: УИХ дэгээ өөрөө тогтооно гээд Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Энэхүү зарчимд хуралдааны журам, санал хураалтын дэг, шийдвэр гаргах томьёолол зэрэг асуудлыг парламент өөрөө тогтоох, өөрөө тайлбарлах, өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Гэтэл нь Үндсэн хуулийн цэц: ...Томьёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн. Энүүгээрээ Үндсэн хуулийн Цэц нь процедурын шинжтэй, парламентын дотоод хэрэгт хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан. Цаашаагаа: УИХ-ын гишүүдээс галтай гэгддэг хууль, тогтоомжийг барьж авах, санаачлах, шийдвэр гаргах зориг зүрхтэй хүн гарахгүй болов. Гишүүд зүгээр л кнопчид болсон.

Хоёрт: УИХ-ын байнгын хорооны хурал гэж цагийн гарз бөгөөд гаргасан санал дүгнэлт нь ямар ч хэрэггүй цаас болж хувирав.

-Уул нь байнгын хороо бол хуульд заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиг үүрэгтэй, бүрэн эрхтэй УИХ-ын бүтэц. Байнгын хороо тухайн асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулснаар УИХ уул саналыг хэлэлцэж шийдвэрлэх бэлтгэл хангагддаг юу ч биш болж чадамжгүй болсон. Харин Үндсэн хуулийн Цэц нь хууль тогтоол шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд парламентын дотоод ажиллагаа, санал хураалтын томьёолол, хуралдааны дэгийн асуудалд оролцох эрхгүй юм. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хойш байнгын хорооны хурал цагийн гарз, санал дүгнэлт нь цаасны гарз болж хувирсан.

Гуравт: Үндсэн хуулийн цэцийн энэ бүрэлдэхүүний өнгөн дээр УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах босго хуулийн бусаар өндөрсөв.

-Ерөнхий сайдыг томилох, огцруулах, чөлөөлөх нь УИХ-ын буюу парламентын хэнтэй ч, тэр дундаа эрх мэдлийн бусад салаа мөчир болох төрийн бусад институцтэй хуваалцахгүйгээр, зөвхөн өөрт нь хадгалж хэрэгжүүлдэг төрийн эрх эрх мэдэл нь Үндсэн хуульд зааснаар ард түмнээс эх сурвалжтай буюу ард түмэн, иргэдээс сонгуулийн замаар шилжүүлсэн авсан онцлох үндсэн шинжээр илэрхийлэгддэг. Ерөнхий сайдын эрх мэдэл нь УИХ-аар хүлээн зөвшөөрөгдөх байдал, итгэл дээр тогтдог. Гэтэл нь өнөөдрийн Ерөнхий сайд УИХ-ыг онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлснийг мушгин гуйвуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авлаа гэж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан. Харамсалтай нь өөрөө төрийн бусад эрх мэдлээр хүч түрж, Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуулийн бус дүгнэлт гаргуулснаар Ерөнхий сайдын суудалд тогтож үлдлээ.

Задлах нь ээ: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн хүчээр УИХ-аас хүлээн зөвшөөрөгдөөгүй, итгэл үзүүлээгүй Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажилласан нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авч байгаа явдал. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн өнөөгийн бүрэлдэхүүний өнгөн дээр энэ Ерөнхий сайдыг огцруулах босгыг хуулийн бусаар өндөрсгөв.

Базах нь ээ: Энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Монгол Улсын парламентын сүнсийг суга татчихлаа. Парламентыг шүдгүй арслан, хүчгүй гишүүдийн нийлбэр болгож чадлаа. Энэ тест байх. Үндсэн хуулийн Цэц удаж төдөхгүй нисээд л цагаан сарын өмнө бас нэг сюрпризийг ард нийтэд барьж магадгүй. Ойрхон давтамжтай дуулддаг болж байна. Тэр нь засаглалын шилжилт… Тэрхүү засаглалын шинэ хэлбэртээ бэлдэцгээх үү, бүгдээрээ?

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • нэргүй (103.57.93.132)
    Өдрийн сонин ҮХЦ ийн шийдвэрийг буруу гэж бичсэнийг уншлаа 2019 нд үндсэн хуулийг өөрчлөж Ёрөнхий сайдад эрх мэдэл нэмэгдүүлж танхимаа өөрөө бүрдүүлэх шийд гарсан бишүү Гэтэл их хурлын гишүүн бүр үндсэн хуулийг тайлбарлах гэж оролдлоо ҮХЦ ийн дээр хөх тэнгэр бий гэдэгсэн биш билүү Ямарч байсан засгийн газар үлдсэн нь сайн хэрэгОдоо занданшатар ажлаал сайн хийх хэрэгтэй Миний санахад 35 жил ард тзмний төлөө гэсэн өганцч хууль гарсангүй Харин жил сараар бүх юмны үнэ өсч цөөхөн монголчууд амьдрах аргагүй болоод байна Гадаад орны иргэд өөрийн орондоо эрүүл энх сайхэн амьдарч болоод байхад бид ямаршуухан байгааг эрх баригчид ялангуяа төр барьж байгаа их хурлын гишүүд ойлгохгүй ойлгохыг хүсэхгүй байгаа нь тэнгэрээс бууж ирсэн гадны хүмүүс шиг байгаа нь хөгжилтэй орорнд тийм байдаг гэж тэднийг дууриан ард түмнээ элгээр нь хэвтүүлж ард түмэнд үнэхээр гай болж байнадаа цалин хөлснь хүний наад захын хэрэгцээг хангахгүй байхад мэдээгүй юм шиг царай гаргах төрийн түшээдийг яах вэ Ерөнхий сайдаа ард олон юу хүсч байгаа сайтар судлан ажилдаа нэвтрүүлэхүй бол ёстой жинхэнэ ёсоороо огцорч магадгүйг сануулъя
    2025 оны 10 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top