x

Х.Тэмүүжин ялагчийн шагналаа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвд бэлэглэлээ

“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” компани хамтран “Гал тогоо” шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж эхэлснээс хойш нийт 40 сая төгрөгийн иж бүрэн гал тогоог дөрвөн айлд бэлэглэсэн байна. Шоуны тав дахь дугаарын супер ялагч болсон хуульч Х.Тэмүүжин ялагчийн эрхийн дагуу Германы Hansa брэндийн цахилгаан бараагаар тоноглогдсон Kitchen all брэндийн иж бүрэн тавилга бүхий гал тогоог эздэд нь бэлэглэлээ.

Шоуны ялагч Kitchen all брэндийн facebook хуудсанд ирүүлсэн гал тогоотой болох 200 гаруй хүсэлтээс “Ээлтэй ертөнц” ТББ-ыг сонгожээ. “Ээлтэй ертөнц” ТББ-ыг онцгой асаргаа хэрэгтэй буюу тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүд хамтран байгуулсан байна. Тус байгууллага нь өнгөрсөн есдүгээр сараас “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд “Ханни” нэртэй зөөлөн тоглоомыг үйлдвэрлэж байна.

"Энэрэл" хүүхэд хөгжлийн төвд онцгой асаргаа хэрэгтэй 12 хүүхэд болон асран хамгаалагч, багш ажилчид нийлсэн 30 гаруй хүний өглөө, өдөр, оройн хоолыг гал тогоондоо бэлтгэх шаардлага гардаг аж. Тавилгагүй, ганц ширэмтэй плитка дээр хоолоо хийдэг байсан "Энэрэл" хүүхэд хөгжлийн төвийн хүүхдүүдэд "Гал тогоо" шоу нэвтрүүлгийн ялагч Х.Тэмүүжин иж бүрэн гал тогоо бэлэглэлээ.  

Хуульч  Х.Тэмүүжин онцгой асаргаатай хүүхдүүдэд гал тогоо бэлэглэлээ

Хуульч  Х.Тэмүүжин онцгой асаргаатай хүүхдүүдэд гал тогоо бэлэглэлээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.123.223)
    түмэн луйварчин улс төрчид дотор ганц нэг Тэмүүжин шиг хүн шиг хүн байх юм аа. Баяраллаа Тэмүүжин, Китчэн олл!
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Нүдээ олсон бэлэг байна. Тэмүүжинд баяр хүргэе. (202.179.24.85)
    Зочин
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • tugsuu (202.9.44.198)
    Bayrlala Temvvjin tanid
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top