x

Д.Хаянхярваа, Су.Батболд нарын 11 гишүүнийг чөлөөлж орных нь хүнийг томилжээ

Өчигдөр шөнө МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргажээ. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 12:00 цагт зарласан юм. Харин сэтгүүлчид мэдээллийг дамжуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэд өчигдөр болсон МАН-ын Бага хуралд хэвлэлийнхнийг оруулаагүй, гадаа хүйтэнд зогсоосонд ийнхүү дургүйцлээ илэрхийлэв. 

Үүний дараа Монгол Ардын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар өрөөндөө мэдээлэл хийлээ. 

Б.Баярбаатар "МАН-ын Бага хурлаар 70 орчим гишүүн асуулт асууж, санал хэлсэн. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Намын дарга өөрийн эрхийн хүрээнд УИХ-ын даргыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг хүссэн. Үүнийг нь Бага хурлаар дэмжих эсэхийг хэлэлцсэн. Намын эв нэгдэл чухал. МАН-ын дарга ч мөн эв нэгдэл бол бидний үнэт зүйл гэж хэлдэг. Гэхдээ энэ нь шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байх ёстой. Тиймээс шударга ёс нэгдүгээрт байна гэсэн үг.

Аливаа улстөрийн нам нийгмийн сэтгэл зүй дээр тулгуурлан хамтын шийдвэрээ гаргаж байх ёстой. Өчигдөрийн МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Д.Хаянхярваа, Су.Батболд нарын 11 гишүүнийг чөлөөлж, Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарын орных нь хүнийг томилсон. Нийслэлд нэг квот сул байсан тул хүн томилсон. Үүнийг холбогдох хууль, намын дүрмийн дагуу шийдвэрлэсэн.

Бага хурлаар дотооддоо болох, болохгүйгээ илэн далангүй ярьсан үр дүнтэй хурал болсон" гэв.

Мөн МАН-ын Бага хурлаас гаргасан тогтоолд "Нэгдүгээрт, 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй, Хоёрдугаарт, Авлига, хууль зөрчсөн үйлдэлтэй хатуу тэмцэж, шударга ёсыг тогтооно" хэмээн танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen (103.57.94.87)
    Hayanhyarvaa jinhene hulgaich. Odoo bur uheh nee. Bugs doloogch
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Хэ хэ.Тарсан дээр байхдаа МАН. (202.9.43.43)
    борхүү
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.75)
    Сэтгүүлчдээ, 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
    • Duuya
      Zasss
      2018 оны 12 сарын 20
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 0 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 18 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 24 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 28 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 32 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 26 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 59 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 28 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 33 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 36 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 40 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 45 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 54 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 16 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 9 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 30 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top