x

Си Жиньпин Хятадын эдийн засгийн 40 жилийн ололтыг дүгнэв

Хятад улс хөгжлийн өнөөгийн түвшинд өөрийн ард түмний сүүлийн 40 жилийн гайхамшигт хөдөлмөрийн үр дүнд хүрлээ гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдсэн байна. Тэрбээр эдийн засгийн энэ амжилт “тэнгэрээс унаад ирээгүй” гээд хөгжингүй зарим орны хувьд хэдэн зуун жил шаардаж байсан үйлдвэржүүлэлтийн үеийг Хятад улс энэ 40 жилд  амжууллаа гэжээ. “Энэ бол манай нам, олон үндэстний  ард түмний хөдөлмөрч, дайчин, шаргуу хөдөлмөрийн үр дүн” гэж Си Жиньпин Өөрчлөлт, ил тод байдлын 40 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын тэргүүн хятадын ард түмний амьдралыг янз бүрийн хүрээнд өөрчлөх, улс төрийн ил тод байдлыг сайжруулж, “намын сахилга батыг бэхжүүлснээр улс орны удирдлага авлигын гэмт хэрэгт “шийдвэртэй яллаа” гэснийг “Интерфакс” иш татжээ.

Зөвхөн өнгөрсөн таван жилд төрийн захиргааны янз бүрийн шатны 125 мянган албан тушаалтанд намын сахилга бат зөрчсөн хийгээд авлигын хэргийн төлөө шийтгэл ногдуулсан гэж өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан юм.

“Бид намын дотоод сахилга батыг хатуу сахиж, хэлбэрдэх, хүн суртал гаргах, үрэлгэн явдал, тансаглал, авлигын гэмт хэрэгтэй бүхий л хүчээрээ тэмцэх болно” гэж Си Зиньпин хэлсэн байна.

Энэ өдрүүдэд Хятадад улс төрийн шинэчлэл, нээлттэй байдлын 40 жилийн ойг тэмдэглэж байна. Энд газар тариалангийн хамгийн ядуу орныг харьцангуй богино хугацаанд дэлхийд хоёрт орох асар том эдийн засагтай орон болгосноо онцлон тэмдэглэж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин хятадын онцлогтой социализм байгуулахад асар их амжилт олсноо 40 жилийн ойд зориулж Буужин хот дахь Ардын хурлын ордонд хийсэн  цуглаан дээр онцлон тэмдэглэлээ гэж “Жэньминь жибао” сонин нийтэлжээ.

Хятадын эдийн засгийн шинэчлэл нь Дэн Сяопины үед 1978 оноос эхэлсэн юм. Энэ шинэчлэлийг “хятадын онцлог”-ийг хадгалсан зах зээлийн эдийн засагт шилжүүлэх гэсэн нэрийн дор эхлүүлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 11 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top