x

Шинээр нээгдсэн хоёр нутагтанд Трампын нэрийг өгчээ

Төв Америкийн Панам улсаас илэрсэн шинэ төрөл зүйлийн хоёр нутагтан амьтанд АНУ-ын ерөнхийлөгчийн нэрээр албан ёсоор нэрлэжээ. 

10 см урттай, нүдгүй, элсэнд толгойгоо нуудаг зуршилтай, чийгийн улаан шиг энэхүү амьтанд нэр өгөх эрхийг дуудлага худалдаагаар зарсан юм. Ялагчаар байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг EnviroBuild компанийн захирал Эйдан Бэлл шалгарч, шинэ төрлийн амьтанд нэр өгөх эрхийг $25,000-аар худалдаж авчээ.

Уг дуудлага худалдаанаас олсон мөнгийг "Rainforest Trust" нэртэй ой шугуйг хамгаалах санд хандивласан байна.

Тэрээр өөрийн авсан эрхийн дагуу Дональд Трампын нэрийг өгөхийг хүссэн ба эрдэмтэд зөвшөөрсөн байна. Шинэ амьтны нэрийг шинжлэх ухааны ном хэвлэлүүдэд "Dermophis donaldtrumpi" гэж бичнэ.

Эйдан Бэлл яагаад ийт нэр өгсөн тухайнаа ярихдаа "Хэд хэдэн учир шалтгаантай нэгд, энэ амьтан нүдгүй. Ерөнхийлөгч Дональд Трамп цаг уурын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, аюул эрсдлийг нь хараагүй мэт царайлдаг, Хоёрт, уг амьтан элсэнд толгойгоо нууж, аюулаас зугтдаг. Энэ нь мөн л Трампын цаг уурын өөрчлөлтийн бодит аюулаас зугтах, амиа хоохойлох арга тактиктай адил гэж үзсэн" гэжээ.

Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн хар салхи, ойн түймэр зэрэг гамшгууд Америкчуудын ахуй амьдралд хүчтэй нөлөөлөөд эхэлсэн. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулыг огт хүлээн зөвшөөрөхгүй, хүний үйл ажиллагаанаас үүссэн дулааралтай тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг нэгдүүлэлгүй ганцаар нь үлдээсэн юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top