x

Хэдийг хулгайлснаас биш хэрхэн хулгайлснаас ял өөрчлөгдөнө

Хуульч зөвлөж байна 

50 мянган төгрөг хулгайлсан хэдий ч  500.000 зуун мянган төгрөг  хулгайсан этгээдээс илүү өндөр хариуцлага хүлээх  тохиолдол бий.

Автобусанд явж байгаад бусдын халааснаас 500.000 мянган төгрөг хулгайлсан этгээдэд торгох, албадан ажил хийлгэх, эсхүл 6 сарын хорих ял оноосон атлаа айлын гэрээс 50-хан мянган төгрөгийн эд зүйл хулгайлсаны төлөө 2 жилийн хорих ял оноож байна. Энэ Монгол улсын хууль шүүхийн байгууллага хэрэг маргааныг үнэн зөв, шудрагаар шийдэж чадахгүй, авилга хээл хахууль ихээхэн авч байгааг илтгэж байгаагын тод жишээ мөн гэх “БУРУУ” ойлголт  иргэдийн дунд байдаг.

Яагаад буруу ойлголт вэ гэдгийг хууль зүйн талаас нь тодорхой жишээн дээр тайлбарлъя.

Жишээ 1: Иргэн Б-нь бусдын халааснаас “АЙ-ФОНЕ 5” маркийн гар утас хулгайлж иргэнд Г-д 300.000 мянган төгрөгийн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн.

Монгол улсын шүүхээс Б-г 500.000 мянган төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэсэн.

Жишээ 2: Иргэн С-нь өөрийн хөрш Д-гийн гэрт хүн байхгүйг мэдээд түүний гэрийн цоожыг эвдлэн орж 500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг хулгайлан авсан бөгөөд мөн өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн.

Монгол улсын шүүхээс С-д 2 жилийн хорих ялыг оноож шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр нь шудрага бус мэт харагдах боловч бодит байдал дээрээ хуулийн дагуу шийдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Яагаад гэвэл одоо мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. Энэ зохицуулалтаар зөвхөн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” байхыг шаардаж байгаа иймээс жишээ нэгт хэрэглэж ялын төрлүүдээс 2 жил хорих ялыг сонгож оноосон.

Тэгвэл эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зөвхөн хорих ялаар шийтгэхээр заасан.

Тэгэхээр энэхүү зохицуулалтын дагуу орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэсэн үндэслэлээр гэмт этгээдийн үйлдлийг хүндрүүлэн үзэж байгаа тул шүүхээс 17.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу зөвхөн хорих ялыг оноох юм. Дээр дурдсан хоёр жишээнд бусдад учруулсан хохирлын хэмжээ адилхан 500.000 төгрөг байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрээсээ шалтгаалан хуулийн хариуцлагыг өөр өөр байдлаар оноож байгааг ойлгох нь зөв. Өөрөөр хэлбэл жишээ 2-т иргэн С-нь эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн нөхцлийг хангаж байгаа тул хүндрүүлэн үзэж зөвхөн тэр хэсэгт заасан хорих ялыг оноосон байна. Харин  жишээ 1-т хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй тул зөвхөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагын хэлбэрээс сонгож хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Цэнхэр өнгөтэй номыг хуульд энэ бол хөх өнгөтэй ном гэж тодорхойлсон бол бид түүнийг хөх өнгөтэй ном гэж хүлээн зөвшөөрч ойлгож хэрэглэх нь бидний үүрэг мөн. Яг үүнтэй адилхан хуулийн байгууллага зөвхөн хуульд заасны дагуу хэрэг маргааныг шийддэг тул хуулийн зохицуулалтыг сайтар ойлгож мэдээгүй мөртлөө Монгол улсын хууль, шүүхийн байгууллага хэрэг маргааныг үнэн зөв, шудрагаар шийдэж чадахгүй, авилга хээл хахууль ихээхэн авч байна гэж ярих нь буруу юм.

Веритас партнерс хуулийн фирм Д. Алтангэрэл 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 2 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 46 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 26 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 39 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 47 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 17 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 31 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 3 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 9 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 44 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 2 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 14 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 22 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top