x

Манай төрийнхөн дэлхийн чихийг “дэлдийтэл” хулгайлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон дахь айлчлал амжилттай өндөрлөжээ. Айлчалын үеэр Ерөнхий сайд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож үг хэлсэн байна. Япончууд манай ЖДҮХС-гийн шинэчлэлд хамтран ажиллахаар болсон гэнэ. Аргагүй л манай төрийнхөн дэлхийн чихийг “дэлхийтэл” хулгайлжээ. Япончууд хүртэл ичсэндээ “Сангийнхаа үйл ажиллагааг өөрчлөөч ээ” гэж гуйж байна шүү дээ.

Манайхан гадаадтай хамтрах, дэмжлэг хүсэх болохоороо мөнгө гуйгаад давхичихдаг зантай. Арай гэж орж ирсэн мөнгийг нь өөрсдөө компани байгуулаад, өөрсдөө төсөл бичээд хуваагаад авчихдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөний ч гэсэн тодорхой хувь нь гадаадын хандивлагчид, хөрөнгө оруулагчдаас орж ирдэг юм шүү дээ.

Тиймээс хэрвээ япончуудтай хамтарья гэж байгаа бол хөрөнгө мөнгө гуйхаасаа өмнө эхлээд үр дүнтэй, ашигтай менежментийг нь оруулж ирээсэй. Ялангуяа энэ Засгийн газрын тусгай сангууд дээр. Сан гэдэг чинь Монголоос бусад оронд байдаггүй юм биш. Байдаг болоод л анх энэ сангуудыг байгуулж, хууль дүрмийг нь гаргасан. Даанч яваандаа тэр нь нийгэмд үйл ажиллагаа явуулдаг нээлттэй сан биш, “хамаарал бүхий” компаниудаа санхүүжүүлдэг хаалттай сан болоод хувирчихсанаас биш. Тэр нь нарийсаад хуулийн аргаар хулгай хийдэг болсон.

Тиймээс УИХ, Засгийн газар ЖДҮ, 60 тэрбумтай хариуцлага тооцно гэж ярихаасаа илүү түүнийг бий болгоод байгаа хуулийн цоорхой, нүх сүвийг бөглөх, үйл ажиллагааг нь иргэдэд нээлттэй, ил тод явуулах талаар ярих ёстой. Хуулийн байгууллага хийх ёстой ажлаа хийг. Ганц ЖДҮХС ч биш, Засгийн газрын бүх сан, тэр дундаа Нийгмийн даатгалын сан байна.

Нийгмийн даатгалын санг төсвөөс салгая, даатгуулагчдын мөнгөөр төсвийн алдагдал нөхдгөө болъё гэж сүүлийн арав гаруй жил ярилаа. Одоо хэр нь бахь байдгаараа. “1965 оноос хойш төрсөн бүх хүмүүс тэтгэвэр авахгүй, нэрийн дансанд чинь нэг ч төгрөг байхгүй шүү. Гадаад орнуудад бол тэгдэг ингэдэг. Нийгмийн даатгалын мөнгийг банкинд баталгаатай хадгалуулдаг юм байна, үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулдаг юм байна” гээд л арав гаруй жил ам ангайтал ярилаа. Тэгээд хийчихсэн нь хаана байна?

Хий дэмий ярихынхаа оронд тэр менежментийг нь л багтай нь оруулаад ир л дээ. Тэгэнгээ өөрсдөө ч гэсэн суралц. Манайхан чинь өөрсдөө ажил хийж чаддаггүйгээс гадна өрөөл бусдаар ажил хийлгэх дургүй хүмүүс. Хэрвээ эсрэгээрээ байсан бол Монгол Улс аль хэдийн суга, нуга хөгжчих хугацаа өнгөрлөө.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • tuul (202.179.25.75)
    Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.44.70)
    тэмцэнэ гэхээр хуулиа өөрчлөхгүй юм. Хүнтэй л тэмцээд байх юм даа. Хүнээ солиод хуулиа өөрчлөх байх гэж л найднам.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 17 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top