x

Дипломат дуулиан дэгдээсэн Хуэвэй компаний тухай 8 баримт

Компанийг үндэслэгч Жэнь Чэнфэйн охиныг Ираны эсрэг АНУ-ын тавьсан хоригийн хуулийг зөрчсөн хэргээр АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсан юм. Хятадын эрх баригчид АНУ ба Канадыг хүний эрх зөрчсөн гэж буруутган компанийн топ менежерыг нэн даруй  чөлөөлөхийг шаардлаа. Хятадын технологийн компани нь АНУ-ын хурц хараанд байгаа юм. АНУ уг компанийг  Хятадын засгийн газартай холбоотой, тэднийг тагнуулын зорилгоор ашиглаж магадгүй гэж сэжиглэж байна.

Huawei нь теле холбоо, хоршооллын технологи, хэрэглээний төхөөрөмжийн (смартфон) салбарын дэлхийн томоохон компаниудын нэг юм. Компани өөрийн бүтээгдэхүүнээ 70 гаруй оронд худалддаг. Huawei 2017 онд $93 тэрбум долларын орлоготой байсан нь Microsoft компанийн төвшинтэй эн зэрэгцэх хэмжээ юм.

Huawei 2015 онд смартфоны үйлдвэрлэлээр дэлхийд гуравт оржээ. 2017 оны нэгдүгээр улирлын дүнгээр компани нь зах зээлд нийлүүлэлтийн хэмжээгээр мөн л дэлхийн гуравт орон 34,2 сая  смартфоныг  зах зээлд гаргажээ. 2018 зургадугаар сардHuawei смартфоны интернэт худалдаагаар Орост тэргүүлж, Samsung, Apple хоёрыг ардаа орхисон байлаа.

Хятадын Ардын чөлөөлөх армийн инженер байсан Жэнь Чэнфэй уг компанийг 1987онд үүсгэн байгуулжээ. Тэр өнөөдөр ч компанийн  топ менежерүүдийн нэг хэвээр.Компани нь сүлжээний төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийн лидерүүдийн нэг болж эхэлснээс хойш түүнийг  Хятадын цэргийнхэнтэй холбоотой гэх яриа газар авч эхэлжээ. Компани нь гадаад орнууд ба компаниудын мэдээлэл цуглуулахад цэргийнхэнд тусалдаг гэсэн ярианы бай болдог.

2012 оны эхээр компанид 110 мянга гаруй хүн ажиллаж байсан бол 2017 онд 180мянган хүнтэй болжээ. Компани 2010 онд  орон нутгийн найм, гадаадад 100 орчим салбартай байв. Huawei нь Хятад, АНУ, Герман, Турк, Энэтхэг (Бангалор), Швед(Стокгольм), Орос (Москва) зэргийн орнуудад шинжлэх ухаан, судалгааны 20 төвтэй. Компани дэлхийн үүрэн холбооны томоохон операторууд: Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom зэрэгтэй нийлэн инновацийн төв байгуулсан байгаа.

Америкийн цэргийнхэн 2008 онд конгресст илгээсэн илтгэлдээ, Huawei Хятадын Ардын чөлөөлөх армитай (ХАЧА) “нягт холбоотой” гэсэн байв. Үүний улмаас улсын болон цэргийн  холбоотой мэдээлэл дамжуулах сүлжээнд түүний оролцоог бууруулсан байв. “Үндэсний аюулгүй байдлын” асуудлаас болон  түүнд Америкийн 3Com компанийг худалдан авахыг нь хориглосон байв. 2012 онд Сенат Тагнуулын хорооны тогтоолын төсөлдөө Хятадын компанийг өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байв.

2012 онд Конгресс Huawei ба ZTE  хятад компаниудын Хятадын засгийн газар ба цэргийнхэнтэй ямар холбоотойг авч хэлэлцжээ. Тэгээд эдгээр компаниудыг АНУ-д  нэгдэж нийлэх, худалдан авах зэргийн бүх ажиллагааг хийлгэхгүй байхаар шийдсэн. АНУ, Их Британиас гадна Австрали, Энэтхэгт энэ компанийн үйл ажиллагааг хязгаарлажээ.

АНУ-ын Сангийн яам Huawei компанийг америк лицензитэй байж магадгүй,  технологийг Иранд экспортлосон гэж сэжиглэж байна. Аргентинд АНУ ба Хятад хоёрын лидерүүд 90 хоногийн дотор  худалдааны шинэ гэрээ байгуулж эвлэрэхээр болсны эхний өдрүүдэд уг дуулиан мандлаа.

Хуэвэй компанийн санхүүгийн захирал 46 настай Мэн Ваньжоу АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчлагдсан байв. Түүнийг чухам хаана, хэзээ барьсан нь тодорхойгүй.

Huawei худалдсан гажетын тоогоороо Apple компанийг гүйцэн түрүүлж, 5G үеийн шинэ  сүлжээг дэлгэрүүлж эхэлжээ. Түүнийг нь АНУ-д хийлгэхгүй нь ойлгомжтой. Америкийн эрх баригчдын шахалтаар үндсэн провайдерүүдийн нэг Verizon энэ хятад маркийн смартфоныг худалдахаа зогсоов. Америк хятадын 5G сүлжээнээс татгалзвал түншүүддээ мөнгө төлөх талаар ч бодож эхэлжээ. Зах зээлийн биш аргаар Вашингтон өөрийн тэргүүлэх байраа хадгалахын тулд топ менежерыг баривчлахаас буцахаа больжээ. Гэхдээ үүгээр бусад гадаад тэрбумтнуудад  бидний эсрэг явбал ингэх болно гэсэн сануулга өгч байгаа байх.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 26 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 27 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 29 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 30 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 32 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 33 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 35 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 37 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 38 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 38 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 45 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top