x

Санхүүгийн захирал нь баривчлагдан дипломат дуулиан мандуулсан Хуэвэй компанийн тухай 8 баримт

Компанийг үндэслэгч Жэнь Чэнфэйн охиныг Ираны эсрэг АНУ-ын тавьсан хоригийн хуулийг зөрчсөн хэргээр АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсан юм. Хятадын эрх баригчид АНУ ба Канадыг хүний эрх зөрчсөн гэж буруутган компанийн топ менежерыг нэн даруй  чөлөөлөхийг шаардлаа. Хятадын технологийн компани нь АНУ-ын хурц хараанд байгаа юм. АНУ уг компанийг  Хятадын засгийн газартай холбоотой, тэднийг тагнуулын зорилгоор ашиглаж магадгүй гэж сэжиглэж байна.

Huawei нь теле холбоо, хоршооллын технологи, хэрэглээний төхөөрөмжийн (смартфон) салбарын дэлхийн томоохон компаниудын нэг юм. Компани өөрийн бүтээгдэхүүнээ 70 гаруй оронд худалддаг. Huawei 2017 онд $93 тэрбум долларын орлоготой байсан нь Microsoft компанийн төвшинтэй эн зэрэгцэх хэмжээ юм.

Huawei 2015 онд смартфоны үйлдвэрлэлээр дэлхийд гуравт оржээ. 2017 оны нэгдүгээр улирлын дүнгээр компани нь зах зээлд нийлүүлэлтийн хэмжээгээр мөн л дэлхийн гуравт орон 34,2 сая  смартфоныг  зах зээлд гаргажээ. 2018 зургадугаар сард Huawei смартфоны интернэт худалдаагаар Орост тэргүүлж, Samsung, Apple хоёрыг ардаа орхисон байлаа.

Хятадын Ардын чөлөөлөх армийн инженер байсан Жэнь Чэнфэй уг компанийг 1987 онд үүсгэн байгуулжээ. Тэр өнөөдөр ч компанийн  топ менежерүүдийн нэг хэвээр. Компани нь сүлжээний төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийн лидерүүдийн нэг болж эхэлснээс хойш түүнийг  Хятадын цэргийнхэнтэй холбоотой гэх яриа газар авч эхэлжээ. Компани нь гадаад орнууд ба компаниудын мэдээлэл цуглуулахад цэргийнхэнд тусалдаг гэсэн ярианы бай болдог.

2012 оны эхээр компанид 110 мянга гаруй хүн ажиллаж байсан бол 2017 онд 180 мянган хүнтэй болжээ. Компани 2010 онд  орон нутгийн найм, гадаадад 100 орчим салбартай байв. Huawei нь Хятад, АНУ, Герман, Турк, Энэтхэг (Бангалор), Швед (Стокгольм), Орос (Москва) зэргийн орнуудад шинжлэх ухаан, судалгааны 20 төвтэй. Компани дэлхийн үүрэн холбооны томоохон операторууд: Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom зэрэгтэй нийлэн инновацийн төв байгуулсан байгаа.

Америкийн цэргийнхэн 2008 онд конгресст илгээсэн илтгэлдээ, Huawei Хятадын Ардын чөлөөлөх армитай (ХАЧА) “нягт холбоотой” гэсэн байв. Үүний улмаас улсын болон цэргийн  холбоотой мэдээлэл дамжуулах сүлжээнд түүний оролцоог бууруулсан байв. “Үндэсний аюулгүй байдлын” асуудлаас болон  түүнд Америкийн  3Com компанийг худалдан авахыг нь хориглосон байв. 2012 онд Сенат Тагнуулын хорооны тогтоолын төсөлдөө Хятадын компанийг өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байв.

2012 онд Конгресс Huawei ба ZTE  хятад компаниудын Хятадын засгийн газар ба цэргийнхэнтэй ямар холбоотойг авч хэлэлцжээ. Тэгээд эдгээр компаниудыг АНУ-д  нэгдэж нийлэх, худалдан авах зэргийн бүх ажиллагааг хийлгэхгүй байхаар шийдсэн. АНУ, Их Британиас гадна Австрали, Энэтхэгт энэ компанийн үйл ажиллагааг хязгаарлажээ.

АНУ-ын Сангийн яам Huawei компанийг америк лицензитэй байж магадгүй,  технологийг Иранд экспортлосон гэж сэжиглэж байна. Аргентинд АНУ ба Хятад хоёрын лидерүүд 90 хоногийн дотор  худалдааны шинэ гэрээ байгуулж эвлэрэхээр болсны эхний өдрүүдэд уг дуулиан мандлаа.

Хуэвэй компанийн санхүүгийн захирал 46 настай Мэн Ваньжоу АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчлагдсан байв. Түүнийг чухам хаана, хэзээ барьсан нь тодорхойгүй.

Huawei худалдсан гажетын тоогоороо Apple компанийг гүйцэн түрүүлж, 5G үеийн шинэ  сүлжээг дэлгэрүүлж эхэлжээ. Түүнийг нь АНУ-д хийлгэхгүй нь ойлгомжтой. Америкийн эрх баригчдын шахалтаар үндсэн провайдерүүдийн нэг Verizon энэ хятад маркийн смартфоныг худалдахаа зогсоов. Америк хятадын 5G сүлжээнээс татгалзвал түншүүддээ мөнгө төлөх талаар ч бодож эхэлжээ. Зах зээлийн биш аргаар Вашингтон өөрийн тэргүүлэх байраа хадгалахын тулд топ менежерыг баривчлахаас буцахаа больжээ. Гэхдээ үүгээр бусад гадаад тэрбумтнуудад  бидний эсрэг явбал ингэх болно гэсэн сануулга өгч байгаа байх.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 34 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 54 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 2 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 57 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top