x

ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогыг Япон улс дэмжинэ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын 17 үр дүн:

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын зарим гишүүд болон Японы эдийн засаг, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож, үг хэлэв.

1.  Айлчлалын үеэр хоёр тал эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс нь чухал түнш улсууд болохыг нотлож,  улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.

2.  Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т үнэлэлт дүгнэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлвийн талаар тохиролцож, Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.

3.  Япон улсын Засгийн газраас Монгол улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийгМонгол Улсад олгохоо нотолж, хугацааг Монголд Япон Улсын засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай уялдуулахаа мэдэгдэв.

4.  Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн Концессийн гэрээг 2019 оны 1 дүгээр сард багтааж эцэслэн тохиролцох, түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлыг шуурхай ашиглалтад оруулах чиглэлд явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

5.  Айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт болон Монгол, Японы бизнес форумын хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Энэхүү форумын үеэр монголын талаас уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан мэдээлэл солилцов.

6.  Талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг айлчлалын өмнө хуралдуулсан бөгөөд цаашид уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хоёр талын хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг дэд хороог тогтмол хуралдуулж байхаар тогтов.

7.  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дэргэд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, Японы хувийн хэвшил уг шийдвэрийг талархан хүлээн авав.

8.  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны шугамаар “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө” боловсруулахаар шийдвэрлэснийг талууд сайшааж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.

9.  Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Хоккайдо мужид зочилж, уур амьсгалын хувьд манай улстай ижил төстэй тус мужийн хөгжлийн туршлага, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж ирсэнтэй танилцаж, Хоккайдогийн туршлага, хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх талаар ярилцав. 

10.  Японд монгол иргэд хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар нэвтрүүлэг, баримтат кино хийх, Монгол Улстай энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийг оролцуулсан аяллын бүрэлдэхүүнийг 2019 оны 6,7 дугаар сард багтаан харилцан айлчлуулах асуудлыг зохион байгуулахаар тогтов.

11.  Монголын ЖДҮ-ийн сангийн шинэчлэлийг дэмжих чиглэлд талууд яриа хэлэлцээ өрнүүлж, үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.

12.  “Мал эмнэлэг, мал, аж ахуйн хүний нөөцийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дараачийн шатанд орон нутгийн мал эмнэлгийн боловсон хүчинг бэлтгэх чиглэлд дэмжлэг авахаар ярилцаж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.

13.  Хүлэмжийн хийг бууруулах “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан кредит олгох механизм” Монгол, Японы бизнесийн түншлэлд нэн чухал болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.

14.  Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

15.  Монгол Улсын ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.

16.  Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзлийг  Япон Улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

17. Талууд бүс нутгийн интеграцчлал, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 22 цаг 1 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 22 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы...
Top