x

Forbes 2018 оны хамгийн нөлөөтэй эмэгтэйг нэрлэлээ

Чансааны эхэнд Германы канцлер Ангела Меркель дахин бичигдэв. Хоёрдугаарт Британийн Ерөнхий сайд Терека Мэй хоёр дахиа бичигджээ. Харин гуравт ОУВС-гийн захирал Кристин Лагард гарч ирэв. Жилийн өмнө тэнд бичигдэж байсан Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтсын эхнэр Мелинда энэ удаа зургаад оржээ.

Дөрөв ба тавд General Motors компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра ба Fidelity Investments хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн Эбигейл Жонсон нар бичигдлээ. Долоод, YouTube компанийн захирал Сьюзан Войжицки, дараалаад Анна Патрисия Ботин (Испанийн Banсo Santander банкны тэргүүн) нэрлэгдэж, нисэхийн Lockheed Martin компанийн тэргүүн Мэрилин Хьюсон, IBM компанийг толгойлогч Жинни Рометти нар чансааны эхний арвыг төгсгөлөө.

Оросоос чансаанд багтсан цорын ганц эмэгтэй Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина жилийн өмнөх шигээ л 49-р байраа хадгалжээ.

Их Британийн хатан хаан II Елизавета 23-рт, АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп 24-рт, Хорватын  Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович 47-рт тус тус нэрлэгджээ.

Дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн чансаанд 20 эмэгтэй шинээр орж ирсний дунд агаарын теннисчин Серена Уильямс (79), продюсер, “Тачаалын анатоми” телевизийн олон ангит киног бүтээгч Шонда Раймс (74), Нью-Йоркийн хөрөнгийн биржийн тэргүүн Стейси Каннингем (27) нар байв.

Жилийн дотор чансааг орхигчдын дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон байв. Тэрбээр 2016 онд чансааны хоёрт байгаад дараагийн жилд нь сонгуульд ялагдан 64 байр хүртэл ухарсан байгаад энэ  жил хоосон үлджээ. Мөн чансаанаас НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчдийн байраа энэ сард орхих Никки Хейли, энэ жилд Мьянмарын рохинжа нарын хоморголон устгалтай холбоотойгоор шүүмжлүүлж байсан Ан Сан Сучи нар хасагдлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 36 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 49 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 53 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 59 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 5 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 1 цаг 51 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 1 цаг 59 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 42 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top