x

Гадаад харилцааны сайд Катар улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийж, мөн үеэр зохион байгуулагдаж буй Дохагийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Сайд Д.Цогтбаатарыг 12 дугаар сарын 15-ны өдөр Катар Улсын Ерөнхий сайд Шейх Абдулла бин Насер Аль-Тани хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар мэдээлж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх  боломжтой салбар чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Катар Улсыг Улаанбаатар хотноо Элчин Сайдын Яам нээн ажиллуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар Дохагийн Форумын нээлтийн хуралдаанд оролцож, Форумын хүрээнд Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений Бага хурлаас зохион байгуулсан  хэлэлцүүлэгт мөн оролцов.

Энэ удаагийн Форум нь “Харилцан хамаарал бүхий өнөөгийн дэлхий дахинд  бодлого тодорхойлох нь” гэсэн сэдвийн хүрээнд энхтайван, аюулгүй байдал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх асуудлыг хэлэлцэж байна. Катарын Эмир Форумыг нээж хэлсэн үгэндээ,  Катар Улс нь улс төрийн өөрчлөлт шинэчлэл, дэлхий дахины тогтвортой байдлын төлөө тууштай байхаа нотлон илэрхийлэв.

2018 оны Дохагийн форумд Катарын төр Засгийн удирдлагаас гадна  ЕНБД, НҮБ-ын ЕА-н Ерөнхийлөгч, Катар, Монгол, Иран, Турк, Япон, Румын, Кени, Мали, Филиппины  Гадаад хэргийн сайд нар, Нобелийн Энхтайвны шагналт Надиа Мурад, Мюнхений Аюулгүй байдлын Бага хурлын дарга, дэлхийн томоохон судалгаа шинжилгээний хүрээлэн, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Айлчлал үргэлжилж байна.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 22 цаг 3 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 22 цаг 17 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы...
Top