x

АНУ-ын эдийн засаг удааширч байна

Холбооны нөөцийн системээс (Төв банкыг орлогч байгууллага) эдийн засгийн байдлаар хэвлүүлсэн АНУ-ын “Цагаан ном” нь зах зээлд сөрөг дохио боллоо. 

Гол мэдээ нь эдийн засаг өсөлттэй байна, гэхдээ ихэнх нутаг орнуудад өсөлт нь бага даруухан байна гэжээ. Өөдрөг сэтгэгдэл суларсны үндсэн шалтгаанууд нь импортын татвар нэмэгдсэн, бодлогын хүү өсч байгаа мөн хөдөлмөрийн зах зээлд хязгаарлалттай зэрэг болж байна.

Америкчуудыг баярлуулахгүй байж болохгүй цалин хөлс нэмэгдэж байгааг илтгэлд тэмдэглэв. Гэхдээ энэ нь олон янзаар хэлэх боломжийг гаргаж байна. Тухайлбал хүн амын ашгийн нэмэгдэл нь зах зээлийн хувьд сөрөг дохио байж болно. Мэдээж хөрөнгө оруулагчид одоо хөдөлмөрийн зах зээлийн илтгэлийг хүлээж байгаа. Түүгээр хүн амын ашиг нэмэгдэж байгаа нь тогтоогдвол Холбооны нөөцийн систем бодлогын хүүг нэмэх “шонхорын” эрмэлзлэлээ хадгалах ёстой болно. Консенсус-дүгнэлт нь одоогоор цалингийн жилийн дүгнэлтээр 3,1 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. 

“Цагаан ном” нийтлэгдсэнд эргэн ороход, шинжээчид нэгэн зүйлийг ажиглав. Энэ оны гуравдугаар сараас  хойш илтгэл дэх худалдааны үнэ тарифыг илтгэлд дурссан нь байнга нэмэгдэн өнгөрсөн сард 51 гэсэн тоонд хүрсэн байснаа харин шинэ илтгэлд түүнийг дурсах нь багасаж оронд нь мөн л түгшүүр агуулсан “удаашрал” гэсэн нэр томъёо бичигдэх болжээ. Шинэ үг есдүгээр сард 25 удаа, аравдугаар сард 37 удаа дурсагдсан бол арваннэгдүгээр сард түүнийг 41 удаа дурсчээ. 

Үүнээс нэг их алсыг харсан дүгнэлт хийх нь юу юм бэ? Ганцхан зүйлийг л хэлж болно. Америкийн эдийн засаг дээд цэгтээ хүрчээ. Одоо өсөлтийн хурд нь аажмаар доошилно гэж хэлж болох юм. Зах зээл үүнийгээ үнэ рүү хийж байна. Ашгийн муруйн богино төгсгөл нь инверсийн дүрсийг авч байгаа нь зогсонги байдал айсуй, ер нь эдийн засагт сөрөг нийтлэг хандлагатай байна гэсэн хэрэг л дээ Муруйн инверси 2007 оноос хойш байсангүй.  

Ашгийн муруйн өөрчлөлт

Улсын үнэт цаасны ашгийн муруй нь 3-5 жилийн хугацааны хэсэгт инвертийн (өөрчлөлттэй) болж байна. Энэ чухал заалт нь 2 жилийн ба 10 жилийн үнэт цааснуудын хооронд савчилт ихтэй байна. Хэдийгээр  эдгээр үнэт цаасны ашиг нь эерэг байгаа ч тэдний ашгийн ялгаа нь эрчимтэйгээр хумигдаж байна.

Трежерисийн зах зээлийн инверси-өөрчлөлт нь өнгөрсөн мягмар гаригийн хөрөнгийн зах зээл дэх хувьцааны үнийн уналтыг өдөөсөн юм. Сануулахад, S&P индекс 3,24%-иар, Dow Jones нь 3,1%-иар, өндөр технологийн  Nasdaq 3,8%-иар тус тус унасан байлаа. 

Америкийн зах зээлд хувьцаа бөөнөөр шидэгдсэн нь зах зээлийн цар хүрээг ажиглахдаа компьютерын моделийг ашигладаг хеж-сангуудаас хийгдсэн хэмээн Nomura-гийн шинжээч Чарли Мак Эллигот хэлсэн байв. S&P500 индексээр 2763 пункт хүргэн туршаад үзсэн нь тэдэнд $32,8 тэрбумын хувьцааг худалдахаар хаях дохио болсон байв.  Дараагийн цэг нь 2711 пункт байсан ба роботууд нь дахин $32,4 тэрбумын хувьцааг худалдаанд тавьсан байв.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 38 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 51 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 55 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 1 цаг 1 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 7 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 1 цаг 53 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 2 цаг 1 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 44 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top