x

Б.Пүрэвдорж: Нэг л хүний үед алт тушаалт далд хэлбэрт орсон байдаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх олон асуудал хүлээгдэж байна. Үүний нэг нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Танай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авах санал гаргасан. Энэ ямар учиртай байв?

-Энэ хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Алтны татварын хувийг нэмэгдүүлэх үү, эсвэл хэвээр үлдээх үү гэдэг асуудлыг энэ өөрчлөлтөөр яаралтай шийдэх шаардлагатай байна. Хэрэв бид шийдэж чадахгүй шинэ он гаргавал алтны татвар нойл болно. Юун таван хувь. Асуудал улам хүндэрнэ. Монголын эдийн засагт эрсдэл үүснэ.  Үүнийг тооцоолж байгаа гэж найдаж байна. Ер нь эрх баригч намын улс төрийн хэрүүл Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой маш олон асуудлыг гацааж, хойш татаж байна.

Ашигт малтмалын тухай  хуулийг ингэж цагийг нь тулгаж оруулж ирж байгаа нь Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Тэд ажлаа зохицуулж, улс орны өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

Энэ чухал хуулийн асуудлыг аль эрт оруулаад шийдээд явах боломж энэ Засгийн газарт байсан. Харамсалтай нь гэнэтийн, яаралтай, цаг нь тулгаж оруулж ирлээ. Хуулийг баталж болохгүй. УИХ-ын гишүүд, олон нийт энэ асуудалд санал бодлоо илэрхийлэх учиртай. Хэлэлцүүлэх цаг хугацаатай орж ирэх байсан. Гэтэл тэдний үгийг сонсохгүйгээр, яаралтай нэр зүүн оруулж ирж байгааг нь буруу гэж үзэж байна.

-Хуулийн төслийн өөрчлөлт дээр алтны татварын хэмжээг зааж өгсөн. Та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газраас алтны татварыг 2.5 хувь  байлгахаар оруулж ирсэн. Үүнийг нь хувь гишүүний зүгээс дэмжиж байна.  Өнгөрсөн хугацаанд бид алтны татварыг нэмснээр сөрөг үр дүнгүүд бий боллоо. Тухайлбал, 2005 онд гэхэд алт тушаалт 15 тонн болж байсан. Гэтэл гэнэтийн ашгийн татварыг 68 хувь болгож гэнэт оруулж ирсэн. Ингэснээр алт тушаалт хоёр тонн хүртэл буурсан байдаг. Эргээд алтны татварыг таван хувь болгосноор алт тушаалт нэмэгдсэн ч энэ нь хангалттай биш байлаа. Харин 2.5 хувь болгож бууруулах нь бидэнд ашигтай хувилбар гэж харж байна. Ингэснээр эдийн засагт үр ашиг авчирна.

-Алтны татварыг  нэмэх нь эдийн засагт ашигтай биш гэж үү?

-Татвар нэмэгдсэнээр алт тушаалт  далд хэлбэр  рүү ордог. Өөрөөр хэлбэл Монголбанкинд тушаахгүйгээр хууль бусаар хил гаргах оролдлого маш их болно. Жилдээ нэг тонн алт тушаасан 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, жилдээ 15 тн алт тушаадаг байснаа 2.3 тн болтол бууруулсан 2008-2012 онд Хууль зүйн сайд хэн байсныг санаарай.  Тэр үед алт тушаалт багасаж, хилээр нууцаар гарсан хэлбэр нэмэгдсэн байдаг. Тухайн он жилүүдийн дүнг харахаар алт олборлолт бол хэвэндээ байгаад байдаг. Гэтэл тэр нь Монголбанкинд ирдэггүй байсан. Тэгэхээр татвар нэмэгдвэл  алт тушаалт далд хэлбэр рүү орох эрсдэлтэй.

-Гаалийн хяналтаа сайжруулаад татвараа нэмээд явах бас нэг хувилбар байж болох юм?

-Өнгөрсөн жил алтны тушаалт 20 тонн байсан.   Энэ жил ч  мөн тэр  дүнд хүрэх болов уу. Энэ нь эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Алт тушаалтаар 800 орчим сая ам.долларын валютын нөөц бий болж байна. 2018 онд 50 тэрбум төгрөгийн татварыг алтнаас авна. Татварыг таван хувь болгосноор алтны бизнес далд хэлбэрт орж алт тушаалт багасаж 2019 онд 14 орчим тонн болж буурна. Зургаан тонноор багасна гэсэн үг.

Татварыг таван хувь болсноор 100 орчим тэрбум олох ёстой байтал далд хэлбэр лүү орж 70 орчим тэрбумыг хураана гэсэн үг л дээ.  Мөн алтны татвар 20 тэрбумаар нэмэгдлээ ч гэсэн алтны хууль бусаар хилээр давуулж байгаа байдалтай тэмцэхийн тулд гаалийн болон хилийн хяналтаа эргээд тэр мөнгөөрөө сайжруулах асуудал гарч ирнэ. Тэгэхээр татварыг хэвийн хэмжээнд байлгах нь аль аль талдаа ашигтай.

-Татвар нэмсэн нь ашигтай гэх нэг хэсэг байна. Ер нь асуудалд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Зарим гишүүд таван хувь болгох шалтгаанаа Оюутолгой, Сентерра голдтой холбодог. Гишүүдэд байнгын хороон дээр зөвхөн тэр хоёроос  таван хувь авна гэж зарчмын зөрүүтэй санал гаргаж болно шүү дээ. Алтны татварыг таван хувь болговол тушаалт буцаад буурна. Татвар нэмэгдэж байгаа хэдий ч тушаалт буурахаар валютын нөөц 200 тэрбумаар огцом унана.

Мөн алтны дотоодын компаниуд дөнгөж өндийж эхэлж байна. Тэд буцаад санхүүгийн хувьд хүндрэлд орно.  Нөхөн сэргэлт хийх боломж багасна. Өнөөдөр Монголд шороон орд багассан. Социализмын үед хийгдсэн хайгуул судалгааны дагуу алт олборлолтоо хийгээд явж байна. Одоо алтны  компаниуд шинээр геологи хайгуулаа хийх тэр хэрэгцээ шаардлага нь бий.

Гэтэл татвар нь нэмэгдчихээр энэ асуудал хумигдаж эхэлнэ. Мөн хууль нь тогтворгүй байнга өөрчлөгддөг гэсэн гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тэгэхээр энэ мэт олон асуудал гарах учраас 2.5 хувийг дэмжиж байна. Ер нь татварын хувийг нэмснээр сайн үр дүн авчирдаггүй. Харин татварын бааз суурийг нэмснээр илүү орлого нэмэгдэх боломж нь гарч ирдэг. Нэг улсаас гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь том аюул. Ер нь манай улсад хэт их өртэйгөөс болж Тажикстан хятадад газраа өгч, хятадууд цэрэг оруулахад хүрсэн. Манай Улсын хувьд БНХАУ-аас авсан зээлийн хэмжээ ДНБ-ий 33 хувьд хүрсэн. Нэг улсаас зээл авах асуудлаар нөлөөллийн судалгааг огт хийхгүй байна. Ард түмэнд мэдээлэхээс айж байна.

-Алтны компаниуд өөрсдөө бас их асуудалтай байдаг?

-Алтны компаниуд олон нийтийн шүүмжлэлийг сайн сонсож хүлээж авах ёстой. Нутгийн онгон шүтээнтэй уул ухаж хөндөх, байгаль орчин бохирдуулдаг, нөхөн сэргээлт хийдэггүй.  Татвараас нуугдан иргэдээр Монголбанкинд алтаа тушаалгадаг зэрэг асуудлаа зохицуулж, хуулийн дагуу болгох үүрэгтэй.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 32 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top