x

С.Эрдэнэ: У.Хүрэлсүх ярьдаг гурван ажилтай, гүйцэтгэл нэг ч байхгүй

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр эрх барьж байгаа МАН дотроо бүлэглэл болон хуваагдаж, эрх мэдэл, сандал ширээ булаацалдаж байх хооронд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал урд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн хэмээн УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдыг ажлаа хийхийг шаардлаа.

Ан-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өр нэмж тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, өрнөөс салгана, мандуулна хөгжүүлнэ гэсэн эрх баригчдын тавьсан зээл хэрээс хэтэрлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гурван ажилтай, гүйцэтгэл нэг ч байхгүй. Нэгт газрын тосны үйлдвэр байгуулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ гээд их сайхан зүйл ярьж байна. Гэтэл үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа яваа, хэзээ шатахуунаа үйлдвэрлэх гээд ил тод мэдээлэл ганц ч байхгүй. Мундаг бүтээн байгуулалт хийж байна гэсэн үлгэрийн яриатай.

Хоёрт шинэ цэвэрлэх байгууламж. Энэ асуудал мөн адил. Тендер нь будилаантай, ажил нь хэдэн хувьтай байгаа нь мэдэгдэхгүй бүдэг бадаг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга үнэний төлөө тэмцэж байгаа баатар мэтээр олон түмний сэтгэлд хоногших гэсэн ажлыг олон нийтийн сүлжээгээр шуудай шуудай мөнгөөр хийлгэж байна. Үүгээр чинь ард түмэн хооллож, ард түмэн хөгжих юм уу.

Өнгөрсөн хугацаанд ганц км зам ашиглалтад оруулсангүй, нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй. 2018 оны хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл маш муу байна. 2017 оных мөн адил. Монгол Улсын төр байгаа бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийх цаг болжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн бохирдлыг сануулж SOS гурав хоног дараалан дуугарлаа. Нийслэлд байгаа нэг сая гаруй хүн амын эрүүл мэнд, хүүхдийн өвчлөл хамаагүй юу. Ийм үед хотын даргын халаа сэлгээ ярьж сууна. Яасан цагаа олохгүй халаа сэлгээ хийдэг юм. Яагаад он гараад хийж болдоггүй юм. Өчнөөн зуун төгрөгөөр нэмчихээд ганц АИ 92-ыг ганц зуун төгрөгөөр буулгаж хэнийг хуурч байгаа юм бэ, ард түмнийг тайвшруулах, тархийг нь угаах гэсэн явуургүй аргаасаа татгалзвал яасан юм бэ, сандал суудлын асуудал дугаарлавал арван хэд дэх асуудал шүү дээ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • irgen (66.181.178.153)
    Chi idej uuh gee yu? Chi idej uuj huuli zurchihuuruu l neg bolloo. Odoo bur manangaa il bolgoj bgaad ichihgui hutsaj bnaa. Ta nar 2020 ond garna gevel hutsan biz.
    2018 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.110)
    aanhaa tiim mal min
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Аргалан (202.9.43.107)
    3 н зүйл ч биш хамгийн сүүлийн ганц зүйлийг ярьсаных нь төлөө Монголчууд дэмжээд байгаа юм ш дээ. Би л лав мөнгө аваагүй. Чи л харин мөнгө тарааж асуудлыг шийддэг аргаа ярьчих шиг боллоо. Нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярих гээч болж байгаа юм биш үү. Нийгмийн даатгалын мөнгийг хэрхэн үрэн таран хийсэн, хүүлэж мөнгө завшсан, МАН-ынхан үхсэн хүнээр санал өгүүлдэг туршлагыг мэдсээр байж дардаг, түүнийгээ мөнгө болгон үхсэн хүний нэрээр тэтгэврийн мөнгө хуссан зэргээс чинь харахад чи ч өөрөө МАНАН-тай хутгалдчихсан болоод энэ шудрага ёсны тэмцэлийг дэмжихийн оронд зад эсэргүүцэж байгаа юм биз дээ.
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
    • zochin
      yag unen shuu
      2018 оны 12 сарын 13
  • Зочин (103.26.193.234)
    С.ЭРДЭНЭ ГУАЙ ТА ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ. ИДСЭН УУСАН, АЛСАН ТАЛСАН ГЭЭД БАС "АН"- ыг Ми.. ОВОГТ" -ын ШЭЭСТЭЙ ХУТГАЖ БУЛШИЛСАН ГЭЭД.... ИЧИЖ АМЬДАРААЧ БАХ МЭЛХИЙ ЦАРАЙТ ГУАЙ...
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Sjsbs (117.111.1.173)
    Ene erdene odoo bolio turuus zail l daa yah gd bdiin be.Ajil ch ugui yaria ch ugui bjiij turuus zail ard tumen chamaig harahiig husehgui bn
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 32 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top