x

Нобелийн шагнал гардууллаа

Стокгольмын концертын их танхимд 2018 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо. Энд анагаах ухаан, физик, химийн салбарын шагналаас гадна Альфрщеп Нобелийн дурсгалд зориулан Шведийн төрийн банкнаас олгодог эдийн засгийн ухааны шагналыг гардууллаа.

Анагаах ухаан физологийн салбарын шагналыг америкийн иргэн Жеймс Аллисон, ядпоны эрдэмтэн Тасуку Хонза, физикийн шагналыг америк, францын эрдэмтэн Жерар Муру, канадын эрдэмтэн Донна Стрикланд нар хүртсэн байна. Физикийн салбараар шагнал хүртсэн гурав дахь хүн америкийн эрдэмтэн Артур Эшкина 96 настай тул, эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй тул түүний хүү профессор Майкл Эшкин шагналыг нь гардаж авчээ.

Химийн салбарыны шагналыг америкийн Фрэнсис Арнольд,  Жорж Смит, британийн иргэн Грегор Винтер нар хүртсэн байна.

Харин Шведийн банкны эдийн засгийн шагналыг профессор Уильям Нордхаус, Поль Ромeр нар гардаж авчээ.

Харин Норвегийн нийслэлд Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол болж цэргийн мөргөлдөөний үеэр гардаг бэлгийн гэмт хэргийн асуудлыг анхаарч шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Конгийн эмч Денис Муквеге, хүний эрхийг хамгаалагч Надя Мурад нарт гардуулжээ.

Шагнал гардуулах ёслол болсон Концертын их танхимд шведийн улс төрчид, шагнал хүртэгсдийн ар гэрийнхэн, соёл, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, оуютны байгууллагуудын төлөөлөл мянга таван зуу гаруй  зочин байжээ.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 36 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 49 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 53 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 59 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 5 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 1 цаг 51 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 1 цаг 59 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 42 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top