x

Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ

Өнгөрсөн жилүүдэд газар тариалангийн бүс нутгаар хаваржилт, зуншлага харьцангуй сайхан байсан. Тариа, ногоо хураалт ч жилийн төлөвлөгөөндөө хүрч биелсэн энэ хугацаанд гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ баталсан байдаг. Ингэснээр гурилын үнэ, малын тэжээл, өвс гээд бүгдийнх нь үнэ буурсан нь малчид, болон иргэдийн амьдрал, амьжиргаанд том дэм болсон гэж үздэг.

Монголчуудын хувьд мах, гурилтайгаа байхад болно гэж үздэг ард түмэн. Хүнснийх нь гол бүтээгдэхүүн бол гурил, мах. Энэ утгаараа гол хоёр хэрэглээний үнэд дээрх хууль шууд нөлөө үзүүлсэн. Харин энэ жил энэхүү хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг салбар яам, Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн барьсан. Учир нь газар тариалан эрхлэгчдэд дээрх хуулийн төсөл сөрөг нөлөө үзүүлж, бизнест нь нөлөөлөхөөс гадна цаашлаад Монгол Улс гурилаа үйлдвэрлэх улаанбуудайгаа тариалах боломжгүй болно гэж үзэн татвар тэглэсэн хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг УИХ-д мэдүүлсэн. Гэвч анхны хэлэлцүүлэг хийгдэж, УИХ дээрх хуулийн төслийг дэмжээгүй. Ингэснээр энэхүү хууль УИХ дээр унасан байдаг.

Гэсэн хэдий ч хууль санаачлагч хуулийн төслөө шинэчлэн боловсруулж дахин өргөн мэдүүлсэн. Удахгүй УИХ хэлэлцэнэ байх. Дэмжих эсэх нь УИХ-ын мэдэх асуудал. Гэхдээ ирэх цаг үеийг мэдэрч, иргэдийнхээ амьдрал ахуйг харж байж, түүндээ нийцүүлэн хуулиа батлах шаардлагатай гэдгийг сануулъя. Төдийгөөс өдийг хүртэл дээрх хуулийг дэмжээгүй байж заавал гантай жил тохиох энэ үед дэмжээд батлах нь зөв үү, гишүүд ээ. Ойрын өдрүүдэд халуун нар шарах шиг болж байна. Энэ сар болон ирэх сард ч хуурай, халуун өдрүүд үргэлжлэхээр байна. Үндсэн дээ 2025 оны зун онцгой хүнд нөхцөлтэй нүүр туллаа. Улаанбуудайн гол бүс нутгууд болох Сэлэнгэ, Дархан, Төв, Булган аймгийн тариалангийн талбайд бороо бага орж, хөрсний чийг дутаж, буудайн соёололт сийрэг, ургалт муу байгаа нь ган гачиг нүүрлэх өндөр эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.

Харин ийм үед төр, шийдвэр гаргагчид ямар алхам хийж байна вэ. Тэд гурилын импортод ногдуулах татварыг нэмэх бодлого яриад сууж байна. Үнэхээр зөв шийдвэр мөн үү. Манай улсын газар тариалангийн 70 гаруй хувь нь төвийн бүсэд төвлөрсөн байдаг. Яг энэ бүс нутгаар өдөртөө 30 хэм гарч халж байна. Ойрдоо бороо орох сураг ч алга. Энэ байдал хэдхэн хоног үргэлжлэхэд л газрын чийг хатаж, ган болдог. Ер нь зургаа, долдугаар сар, долоон сарын эхэн хүртэл энэ маягтай байвал тариа тарьсан ч ургадаггүй гэдгийг бид тариалангийн 60, 70 жилийн туршлагаараа мэддэг болсон. Ургасан ч хангалттай хэмжээнд ургахгүй гэдэг нь тодорхой. Нөгөөтэйгүүр цаг агаарын төлөв байдлаа бодсон ч төрийн бодлого, зохицуулалтаа харсан ч энэ жил улаанбуудай тарих тариаланчид ховор байгаа юм. Яг ийм цаг үед гурилын импортын татварыг нэмэгдүүлчихвэл юу болох вэ? 

Гурил үйлдвэрлэгчид түүхий эдээ өндөр үнээр авна. Ингэснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бидний өнөөдөр худалдан авч байгаа 2200-3000 төгрөгийн үнэтэй гурил ирэх намар 6-8 мянган төгрөг болно гэсэн үг. Гадаадаас орж ирэх гурил ховордсоноор дагаад дотоодын үйлдвэрлэл үнийг өсгөнө. Үр дүнд нь талхны үнэ нэмэгдэж, өрхийн амьжиргаанд дарамт үүснэ. Үүнд нийгмийн эмзэг бүлэг илүү хохирно. Ядуурлын ган тайлагдаагүй улам нүүрлэж байгаа энэ үед гурил, талх бол хамгийн анхан шатны хүнс. Мөн инфляци даамжирна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсвөл эдийн засгийн бусад салбарт дагалдах өсөлт бий болно. Үүнээс шалтгаалсан улстөржилт, иргэдийн бухимдал, жагсаал цуглаан гээд найр, наадмын намрын сар төр, ард түмний тэмцлийн сар болж хувирах эрсдэл харагдаж байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүд та бүхэн хууль батлахдаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал гэж битүү, бөөрөнхий агуулгыг харж байхаар утаснаасаа зуны эхэн сарын цаг агаарын төлөв байдлын мэдээллийг олоод харчих хэрэгтэй. Ер нь амьдралд ойрхон хууль батлах ёстой гэж ярьдаг. Хуулийг амьдралд ойр эсэхийг харах энгийн нэг жишээ чинь л энэ шүү дээ, гишүүд ээ. Магадгүй газар тариалангийнхаа салбарыг хөл дээр нь босгохын тулд дээрх хууль чухал ач холбогдолтой байж мэднэ. Тэглээ гээд хүнд үед нийт ард түмнээ хохироосон хууль батлах шаардлага байхгүй. Ядаж л зуны сүүл сар, намрын эхэн сарыг ажигла. Бага зэрэг тариалсан улаанбуудайн ургац, болц ямар байх нь уу. Өөрөөр хэлбэл, тариан түрүү ургах, ургахгүй нь тодорхой болсон үед ээлжит бус чуулган зарлаад ч хамаагүй хуулиа хэлэлцэж болно. Түүнээс биш заавал одоо батлах ёстой гэдэг агуулгаар хаа хаанаа хандаад байвал гарах эрсдэлийг нь ард түмэн л нуруун дээрээ үүрдэг шүү.

Нөгөөтэйгүүр хэрэв ган болвол яах вэ гэж. Ган болвол гурил, улаанбуудай, ногоон тэжээл, өвс гээд бүгдийг гадаадаас импортоор авах болно. Ингэсэн тохиолдолд энэ хэдэн малчид, иргэд чинь үнийг нь дийлэхгүй сөхрөөд унана. Малаа тэжээж чадахгүй бол хэчнээн өнтэй өвөл болсон ч малын хорогдол зудтай жилийнхээс хэд дахин илүү нэмэгдэнэ. Учир нь өндөр үнэтэй өвс авах эдийн засгийн боломж энэ малчид, ард түмэнд чинь байхгүй. Нэмэгдээгүй, боломжийн гэгдэх өнөөдрийн өвс, тэжээл, гурилаа ч авч дийлэхгүй байгаа орлоготой малчид, иргэд олон байна. Гэтэл татвартай гурил, өвс, тэжээл авах боломж харагдаж байна уу, гишүүд ээ. Импортын татвар бол зөв цагт хэрэглэдэг эдийн засгийн зэмсэг. Хэрэв дотоодын хангалттай ургац хурааж чадахгүй нь тодорхой болтол, гангийн нөлөө бодитой хэмжээнд хүрэх эсэхийг мэдэх хүртэл импортын татварын нэмэгдлийг хойшлуулах нь хамгийн зохистой алхам юм.

Ийм уян хатан бодлогоор үнийг тогтворжуулж чадна, гадаадын гурилын нөөцтэй үлдэнэ, дотоодын үйлдвэрлэгчдэд ч зах зээлийн бодит өрсөлдөөн бий болно. УИХ-ын гишүүд хууль санаачлагч төдийгүй ард түмний амьдралын бодит нөхцөлийг мэдэрч, төлөөлөх ёстой хүмүүс. Гурилын татвар бол дан ганц эдийн засгийн асуудал биш. Энэ бол хүнсний тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлын асуудал.

Тиймээс гурилын импортын татварыг 2025 оны ургацын хэмжээ тодорхой болтол хойшлуул. Хэрэв хангалттай ургац хураавал дараа нь хэрэгжүүлж болно. Нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүл. Буудай, гурилын стратегийн нөөцөө зуны дунд сар хүртэл хурдан, шуурхай бүрдүүл. Тариаланчдад шуурхай дэмжлэг үзүүл. Хохирол барагдуулах, ургацын даатгал, усалгааны арга хэмжээг орон даяар эрчимжүүл. Засгийн газар гангийн нөхцөлд “түр зуурын хүнсний үнийн зохицуулалтын бодлого” хэрэгжүүл. Ган гачиг гэдэг бол хөдөө талд л тулгарсан зовлон биш. Хэрэв төр анхаарахгүй бол энэ зовлон амны хишиг болсон талхан дээр ирж бууна. Гишүүд ээ, ган болж болзошгүй байхад импортын татвар нэмнэ гэдэг нь “Бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн л үлгэр биш үү. Хоолны үнэ өсөх нь ард түмэн хоолгүй болохтой дүйцнэ. Тиймээс та бүхэн ганц хуулийн биш, иргэний зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргаач.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.179.134)
    Найдвартай компаниас ямар зээл авсан талаар миний гэрчлэлийг уншаарай Нөхөр нь нас барахаас өмнө Моголиягаас итгэх итгэл бол биднийг маш их өрөнөөс гаргаж, маш их өрийг орхисон бөгөөд би маш их өртэй, маш их өртэй болоход эргэлзэж байсан. Интернетээр дамжин өнгөрөх үеэр нэг өдөр би albaker зээлийн компани нь зээлд хэрхэн тусалсан тухай гэрчлэлийг ирүүлэв. Тиймээс би 85,000 еврогийн зээлийг Мэйлээр дамжуулан 85,000 еврогийн зээл авахаар өргөдөл гаргасан. Одоо би нөхрийнхөө өрийг шийдэж, өөрийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би зүгээр л тангараглаа биелүүлсэн. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2% -ийн зээл авахыг хүсч байвал Albakeer зээлийн компаниудыг өөрийн имэйлийн талаараа холбоо бариарай (Albakerloanfirm@gmail.com)
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 15 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 52 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 18 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 29 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 35 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 41 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 46 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 50 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 22 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 25 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 26 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 31 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 34 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 37 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 48 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 42 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top