x

Дахин нэг “дотоожны хэрэг” мандав уу?

Төрийн ордноос шуугиан тарьсан “дотоожны хэрэг” дөнгөн данган намжиж ахуйд Боловсролын салбарын бодлогыг тодорхойлогч нарын суудаг саарал байшингаас бас нэгэн “бандааш”-ны дуулианыг сошиал орчинд эхлүүлжээ.

Сайдын суудлаа өгөх хоногоо хүлээж сууж буй Ц.Цогзолмаагийн хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйн сошиал орчин дахь мэдэгдлээс үзвэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “дотоожны асуудал”-д холбоотой бололтой.

Тэрээр, “Өчигдөр яамны аппаратын хурал дээр манай Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өөрийнх нь бандаашаа тайлж дэггүйтсэн явдлыг намайг бичсэн гэж гүтгэв. Ямар ч баримтгүй хүнийг ингэж гүтгэж болдог юм уу? Та баримтаа гаргаж ирнэ үү! Эсвэл хамт олны өмнө уучлал гуйна уу! Үгүй бол би хүн гүтгэсэн, хувь хүний нэр төрд халдсан хэргээр хуулийн байгууллагад хандах болно.

Та бол төрийн захиргааны төв байгууллагад хариуцлагатай, өндөр алба хашдаг төрийн албан хаагч хүн. Албан тушаалаараа далайлган, "Миний бандаашаа тайлсныг чи л бичсэн" гэж чичилж, гүтгэж суухын оронд алхам тутамдаа ёс зүйтэй байх нь нэн тэргүүний үүрэг, хариуцлага юм гэдгийг та бас ухамсарлах хэрэгтэй болов уу” хэмээсэн байв.

Үүний дараа буюу өнгөрсөн ням гаригт Ц.Цогзолмаа сайд мөн өөрийнхөө фэйсбүүкт, “Сүүлийн өдрүүдэд манай яамны төрийн нарийн бичгийн даргын хувь хүний ёс зүйгүй үйлдлийг тойрсон мэдээлэл нийгмийг бухимдуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр хариуцлагатай албанд ажиллуулах хүмүүсийг томилохдоо мэргэжлийн шаардлагыг чухалчлахаас гадна хувь хүний төлөвшил, ёс зүйн шалгуурыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд бусдыг буруутгаж, албан тушаалын дарамт үзүүлж бүр ч болохгүй. Төрийн албан хаагчдынхаа төлөө шударга үгийг хаана ч хэлж, хамгаалах болно” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

Боловсролын салбарын эмэгтэйчүүдийн боловсон бус эдгээр мэдэгдлүүд сошиал орчинд хэрүүлийн алим тарихын зэрэгцээ, БСШУСЯ-нд чухам юу болоод байна, энэ салбарыг ямар гээчийн ёс зүйтэй хүмүүс удирдаад байна вэ гэсэн эргэлзээ, эгдүүцлийг төрүүлээд байна.  

“Дотоожны хэрэг”-т холбогдоод буй төрийн нарийн бичгийн дарга хатагтай үнэхээр тийм үйлдэл хийсэн үү, тэр нь олон нийтийн дунд болсон явдал уу, яамныхаа аппаратын хурал дээр хэвлэлийн төлөөлөгч рүүгээ дайрсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Эсвэл Б.Баярсайхан Ц.Цогзолмааг ажлаа өгсний дараа сайд болох магадлалтай хүний тоонд багтсан нь энэхүү хэрүүлийн алимыг тарих шалтгаан болов уу.

Ямартай ч, энэ үйл явдал боловсролын салбарыг удирдаж яваа эмэгтэйчүүдийг боловсон биш бас ёс зүйгүй харагдуулж орхилоо.  “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэгчлэн , улс төрийн хариуцлага хүлээж, сайдын суудлаасаа буухын өмнө амжиж тавьсан энэ “сум” нь Боловсролын сайдыг хэн удирдаж байв гэдгийг эргэцүүлэхэд хүргэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мангарууд гэж энэ дээ (66.181.178.226)
    Ёстой мангар сонгууль болсон нь алхам тутамдаа илэрээд байна даа за нөхдөө 2020 онд энэ мангар намаас хэнийг ч бүү сонгоорой доо
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top