x

Макрон Францад онц байдал тогтоолоо

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улс орондоо эдийн засаг, нийгмийн онц байдал тогтоосноо зарлалаа. Төрийн тэргүүн улс оронд нь “шар хантаазтангууд”-ын эсэргүүцлийн хөдөлгөөн газар сайгүй өрнөж байгаатай холбогдуулан ийн онц байдал зарласан байна.

Энд тэнд болж байгаа жагсаал цуглааны үеэр хүчирхийлэл гарч байгаа нь зөвтгөх аргагүй гэмт хэрэг гэж Макрон тэмдэглэжээ. Ерөнхийлөгч “олны бухимдал, давалгааг ашиглах гэсэн сөрөг хүчнийхэн яаж тоглож байгааг харлаа, улс орныг хагалан бутаргаж, дур зоргоор авирлах нийгэм тогтоох гэсэн улстөрчдийг харлаа” гэсэн байна.

Францын олон иргэн таагүй байгаагаа илэрхийлж байгаа ч энэ нь үнэн хэргэтээ татвараас биш, харин бүр том асуудалд байна гээд “уур бухимдал байж болно, гэхдээ цагдаагийнхан руу халдаж, дэлгүүр мухлаг, барилга нураан сүйтгэж байгаа уур хилэнг зөвтгөх аргагүй” гэжээ.

“Хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг, хэнээс ч айхгүйгээр санал бодлоо хуваалцаж чаддагт л бидний эрх чөлөө оршин тогтнож байгаа юм” гэж ерөнхийлөгч Макрон тэмдэглэжээ.

“Парламент, засгийн газраас оны эхнээс манай иргэд ажил хөдөлмөрийнхөө ачаар илүү сайхан амьдрах тийм боломж бүрдүүлэхийн төлөө шаардлагатай бүхнийг хийхийг би хүсч байна. 2019 оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 100 евро болгож өсгөх хэрэгтэй” гэж францын тэргүүн нэмж хэлсэн байна.

Өөр бас компани, байгууллагууд жилийн эцэст ажиллагсдадаа нэмэлт урамшуулал өгч байх, сард 2000 еврогоос бага тэтгэвэр авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч санал болгожээ.

Бензин шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан арваннэгдүгээр сарын дундуураас “шар хантаазтангууд” нэрийн дор эхэлж, сүүлдээ улс орныхоо нийгмийни амьдралд таагүй байгаагаа илэрхийлсээр сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Үүний улмаас хууль сахиулагчид 4500 гаруй хүнийг саатуулаад байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 44 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 51 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 3 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 58 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top