x

Дэлхийн шинэ тренд: Аялахдаа Лабубугаа даатгуулдаг боллоо

Сүүлийн үед аяллын бэлтгэлд зөвхөн чемодан баглах бус, хайртай тоглоомоо даатгуулах шаардлага ч нэмэгдэж байна. Ялангуяа Лабубу тоглоомын эзэд гадаад, дотоодоор явахдаа уг тоглоомыг хулгайд алдах вий гэхээс эмээж, тусгайлан даатгуулдаг болсон тухай New York Post сонин мэдээлжээ.

PassportCard аялал жуулчлалын даатгалын компанийн тайланд дурдсанаар миллениал болон зумер үеийн гурван хүний нэг нь Лабубугаа даатгуулахыг сонирхож буйг онцолсон байна. Үүний гол шалтгаан нь Лабубугийн эрэлт эрс өсөж, хулгайн тохиолдол дагаад нэмэгдсэн явдал ажээ. Уг тоглоомын эрэлт, шуугиан хэдий чинээ өндөр байна, төдий хэмжээгээр эзэмшигчдийн хувьд эрсдэл үүсч байна. Бүр нэг үе Их Британид Лабубуг худалдаалахыг түр зогсоох хүртэл арга хэмжээ авч байсан нь үүнийг батлана. Үйлдвэрлэгч талын тайлбарласнаар, хэт урт дараалал, бөөгнөрөл нь хэрэглэгчдийн тав тух, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан тул ийм шийдвэр гаргасан гэв.

Лабубу одоо онлайн худалдааны сайтуудад 652 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байгаа нь тоглоомын үнэ цэнэ, эрэлт хосолсон ховор эд болсныг харуулж байна. Ийм өндөр үнэтэй, эрэлттэй тоглоомыг гадагш авч явахдаа хулгайд алдах, гэмтээх, орхигдуулах эрсдэл нэмэгдэх тул даатгал хийлгэх нь амар тайван аяллын нэг чухал хэсэг болжээ.

Лабубугийн тухайд, молтогчингоо санагдуулам том чихтэй, ярзгар шүдтэй энэ тоглоомыг 2015 онд Гонконгийн зураач Кесин Лунг анх бүтээж, 2019 онд Хятадын Pop Mart компанитай хамтран албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн юм. Ази тивд эрчимтэй алдаршсан Лабубу одоо дэлхийн бусад зах зээлийг ч байлдан дагуулж, тоглоомын урлагт шинэ давалгаа авчирч байна.

Эх сурвалж: New York Post, officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top