x

Керчийн хоолой дахь Украйны өдөөн хатгалгын тухай

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. 

2018 оны 11-р сарын 25-нд Украйны цэргийн гурван усан онгоц Оросын Холбооны Улсын хилийн журмыг Керчийн хоолойн орчимд зөрчих гэж оролдсон билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү үйл явдлыг Украйны тал санаатай үйлдсэн өдөөн хатгалга хэмээн нэрлэсэн. Украйны усан цэргүүд улсын хил давах хууль журмыг мөрдөөгүй, хилийн боомтоос ирсэн хүсэлтэд хариу өгөөгүй, харин Оросын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтах тэнгисийн усанд шууд нэвтрэв. Оросын ерөнхийлөгч Украйны усан онгоцнуудыг албадан саатуулсан хилчдийнхээ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн үнэлж, Украйны тэнгисийн флот нь Азовын тэнгис рүү энэ оны 9-р сард хууль дүрмийн дагуу нэвтрэн орж байсан учир дүрэм журмыг маш сайн мэдэж байгаа хэмээн онцлон тэмдэглэсэн.

Эдгээр үйл явдлын дараа Барууны төлөөлөгчид ОХУ-ын буруугаас болж Aзовын тэнгис дэх нөхцөл байдал хурцадлаа хэмээн нэгэн дуугаар ярих болсон нь анхаарал татаж байна.  Үүнтэй холбогдуулан 11-р сарын 30-наас 12-р сарын 1-ний хооронд Аргентинд зохион байгуулагдсан «Их 20»-ийн чуулга уулзалтын үеэр Владимир Путин барууны удирдагчид, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украйны эрх баригчид Азовын тэнгис дэх өдөөн хатгалгаагаа урьдчилан бэлдэж явуулсан гэдгийг баримттайгаар тайлбарлажээ.

Энэ нь саатуулагдсан Украйны усан онгоцнууд дээр олдсон баримт бичгүүд, үүн дотор усан онгоцны дэвтэр дэх ОХУ-ын хилийг зөрчих даалгаврыг тодорхой зааварчилсан бичлэгүүд зэргээр нотлогдож байгаа юм. Эдгээр мэдээллийг Украйны усан цэргүүд байцаалтын үеэр баталсан болно.

Нөхцөл байдлыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж удаа дараа оролдож буй Барууны болон Украйны түншүүддээ дахин сануулахад, 2014 онд Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хот нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд бүх ард түмний хууль ёсны санал асуулгын үр дүнд нэгдэн орсон байдаг. Энэ үеэс эхлэн эдгээр нутаг дэвсгэр нь Оросын салшгүй хэсэг болж, улмаар манай улс Крымын хойгийн орчим дахь далайн бүсэд өөрийн орны тусгаар тогтнол, бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсон билээ. 2014 оны 3-р сараас эхлэн ОХУ нь Керчийн хоолойн эрэг дагуу цорын ганц улс бөгөөд 2003 онд байгуулагдсан Азовын тэнгис болон Керчийн хоолойг хамтран ашиглах тухай Орос-Украйны гэрээгээр хүлээсэн үүргээ харгалзан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ.

Сүүлийн үед Барууны улсууд Керчийн хоолойг «олон улсын статустай» хэмээн олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөлдүүлэх болсон. Энэхүү хоолой нь ОХУ болон Украйны эх газрын усан зай болох Азовын тэнгис рүү цутгадаг учир 1982 оны Далай тэнгисийн тухай НҮБ-ын конвенцын дагуу Керчийн хоолой хэзээ ч олон улсын статустай байгаагүй ба ирээдүйд ч ийм статустай болох боломжгүй гэдгийг Оросын Холбооны Улс нэг бус удаа мэдэгдэж байв. Тиймээс олон улсын усаар хөлөг онгоц дамжин өнгөрөх тухай эрх зүйн хэм хэмжээнүүд нь Керчийн хоолойд хамаагүй юм. Үүний хажуугаар Орос Улс нь бусад улс орнуудын адил өөрийн нутаг дэвсгэр дээрээ хил, гааль, цагаачлал, хорио цээрийн хяналтын тухай хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, тээвэр болон эдийн засгийн дэд бүтцийг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг арга хэмжээнүүдийг авах бүрэн эрхтэй юм.

Керчийн хоолойд болсон үйл явдлаар далимдуулан Украйны Ерөнхийлөгч Пётр Порошенко улс орныхоо 10 бүс нутагт байлдааны бэлэн байдал зарлав. Киевийн дэглэм болон П.А.Порошенко ямар төлөвлөгөөтэй байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Нэгдүгээрт, тэрээр Оросын эсрэг чиглэгдсэн шинэ давалгааг ашиглан сонгогчдын дунд оноо авч, өөрийн унаж буй нэр хүндийг сэргээхээр оролдож байна. Мөн түүнчлэн «Оросын түрэмгийлэл» хэмээх үзэгдэлд сөрөн зогсож буйгаар шалтаглан Украйны иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөг хатуу хязгаарлан, хүний үг хэлэх, цуглаан, хөдөлгөөн өрнүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хориглохоор зорьж байна. Ингэснээр Киевийн эрх баригчид нь хүссэн болгоноо ард түмнээс булаан авах эрхтэй болж байгаа бөгөөд үүнд хувийн өмчөөс эхлэн баримт бичгийг оруулан юу ч байж болох юм. Украйны хууль хүчнийхэн шүүх, мөрдөн байцаалтгүйгээр хүч хэрэглэх өргөн эрх мэдлээр хангагдаж байгаа буюу ингэх нь улс орон даяар иргэний мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй байдаг.

Байлдааны бэлэн байдлыг гол төлөв орос хэлээр ярьдаг ард иргэд оршин суудаг нутаг дэвсгэрүүдэд зарласан нь анхаарал татаж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгын үр дүнгээр эдгээр ард иргэд нь одоогийн эрх баригчдын үйл ажиллагааг дэмждэггүй нь анзаарагддаг.

Украйнд болж байгаа үйл явдлыг бид нөхцөл байдал хүчирхийллийн замаар өрнөж буйн түгшүүрт дохио хэмээн дүгнэнэ. ОХУ нь НҮБ, ЕАБХАБ, Европын Зөвлөл болон олон улсын бусад байгууллагуудыг Украйнд хүний эрх, эрх чөлөө боомилогдож, нөхцөл байдал гутрангуй болж, харин төр засаг нь асуудлыг хүчээр шийдэх гэж заналхийлж байгааг анхаарна уу хэмээн уриалж байна. Украйны Ерөнхийлөгч П.А.Порошенко нь эрх мэдэлдээ шунан, төр засгийн оргилд үлдэхийн тулд улс орноо ээлжит ер бусын явдалд татан оруулж, энэхүү ажиллагаа нь Украйны болон Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн барууны чиглүүлэгчдийн анхаарлыг хандуулж байна.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 2 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 57 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top