x

Франц дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг Орос зохион байгуулсан гэж буруутгав

Украины Аюулгүй байдлын алба Оросын тусгай албыг Францад эмх замбараагүй байдал үүсгэхэд оролцсон гэж буруутгажээ. Аюулгүйн алба үүнийгээ Парисаас ирсэн гэрэл зураг дээр шар хантаазтай хоёр хүн өөрсдийгөө тусгаар тогтноносон гэж зарлаад байгаа Донецкийн бүгд найрамдах улсын далбаа барьсан байгаа нь баталгаа гэсэн байна. Украины тусгай алба үүнийг Донбасс улстай холбоотой гэж баталж байгаа юм байна.

Тэр хоёрын нэг нь шинжилгээний “Катехон” төвийн гишүүн Сорлин Фабрис, нөгөө нь “Европын старатегийн шинжилгээний Stratpol төвийг үндэслэгч Ксавье Моро гэж Украины тусгай алба баталж байна. Моро нь 2013 оноос Оросын иргэн байгаа, “Дорнод Франц-Доабассын эв нэгдэл” байгууллагын зохицуулагч юм байна.

Нөгөө талаар Оросын тусгай алба европын хэт даврагч хэдэн зуун хүнийг Крым, Донбасст болсон сонгуулийг будлиантуулахаар элсүүлсэн, энэ нь тэдэнд “хувьсгалын туршлага” болсон гэжээ. Одоо энэ хэт даврагчид Европт үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа нь энэ гэж Украины Аюулгүйн алба мэдэгдсэн байна.

“Тэд Францад энгийн жагсагчдын араас гүйлдэн эмх замбараагүй байдалд уриалан, хүчирхийлэл рүү түлхэж байна. Украины Аюулгүйн албаны мэдээллээр бол оросын тусгай алба ийм өдөн хатгалга үймээнийг Белги, Испани, Болгар, европын бусад орнуудад зохион байгуулж мэднэ” гэж Украины Аюулгүйн албаны Facebook дэх мэдэгдэлд дурджээ. 

Францчуудын байр суурь

Үүнтэй холбоотойгоор францын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдлыг зохион байгуулахад Орос оролцсон эсэхийг шалгаж эхэлсэн гэж Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгдлээ гэж ria.ru мэдээлсэн байна.

“Би энэ яриаг сонссон” гэж сайд хэлээд, үүний дараа л би энэ хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй гэж уриалсан.”Өнөөдөртөө энэ мэдээлэл баримттай юу үгүй юу гэдгийг би шүүхгүй” гэсэн байна.

Өнөөдөр Парис, Москва хоёр зарим асуудлаар өөр өөр байр суурьтай байгаа ч хамтран ажиллаж байгаа аажил асуудлаар ижил байр суурьтай байдаг гэдгээ бас тэмдэглэжээ.

Оросын хандлага

Ингэж буруутгасны хариуд Оросын Холбооны хурлын хоёр танхим тайлбар хийсэн байна. ОХУ-ын Төрийн Думын Олон улсын асуудлаарх хорооны орлогч дарга Алексей Чепа Францад энэ асуудлаар мөрдөн шалгаж эхэлсэн нь бүхий л зүйлд Москваг буруутгах гэсэн хэрэг гэжээ.

Холбооны зөвлөлийн Олон улсын хорооны тэргүүн Константин Косачев “Парис яг л Лондон, Киевийн өдөөн хатгагчдын мөрөөр явж байна” гэсэн байна. Тэр бас энэ бүхэн өөрийнхөө ард түмнийг хүндэтгээгүй, францын нийгэм яагаад ийм эсэргүүцэл үзүүлэх болсныг ойлгоогүйн жишээ гэжээ.

Сенатч “дэлхий дахины бүтэлгүйчүүдийн жагсаалтад өөрийнхөө алдаа дутагдлыг Орост наах гэсэн энэ оролдлого гарцаагүй орно” гэсэн байна.

Британийн хэвлэлүүдийн буруутгал

Францад болж байгаа гудамжны эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжиж байгаа нь Москватай холбоотой гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ, Twitter-т өдөр бүр 1500 гаруй нийтлэгдэж байна гэж Британийн Times сонин мэдээлж байна.

Үүнээс гадна эдгээр бичлэгүүдэд шархдаж гэмтсэн хүмүүсийн зургуудыг тавьж, францын цагдаа нарын  харгис хэрцгий байгааг харуулахыг эрмэлзэж байгаа гэнэ.

Францад бензин шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж бухимдсан иргэд арваннэгдүгээр сарын 17-ноос шар хантааз өмсөн гудамжинд гарч жагсан эсэргүүүцлээ илэрхийлж байснаа сүүлдээ энэ нь улс орныхоо нийгэм эдийн засгийн байдалд таагүй байгаа илэрхийлэн эмх замбараагүй байдал болж хувирсан юм.

Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, автомашин, дэлгүүр мухлаг, банкуудыг шатааж эхэлжээ. Энэ бүхний явцад 400 гаруй хүн бэртэж гэмтсэн бол хууль сахиулагчид 1700 гаруй хүнийг баривчлан саатуулаад байгаа юм.

Бусад орны дотоод хэрэгт оролцож, дотоодын нь улс төрийн нөхцөл байдалд нөлөөлж байна гэсэн энэ буруутгалыг Москва нэг бус удаа няцаасан юм.

Х.Өлзийбаяр

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 6 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 11 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 24 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 39 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 46 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 17 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 27 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 20 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 13 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 22 цаг 54 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 24 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 43 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top