x

Байнгын хороо: Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Асуудлыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Яагаад танай ЗГ-ын гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байна вэ Г.Занданшатар сайд аа?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга УИХ-ын гишүүнийхээ хувиар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж болдогтой адил Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Цогцолмаа сайдыг Я.Содбаатар сайдыг чөлөөлж, Ц.Цогзолмаа сайдыг огцруулж байна гэсэн. Я.Содбаатар сайд ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан. Ц.Цогзолмаа сайд шударга ёсны талд байсан. Монголын төрийг ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгоё гэсэн хүнээ огцруулах гэж байна. 

Засгийн газрын хэрэг эрхлэн газрын хуулийн мэргэжилтэн н.Өлзиийсайхан: БСШУС-ын сайд Ц.Цогцолмааг Засгийн газрын тухай хуулийн 17.3, 24.4 дэх хэсэгт заасныг үндэслэж огцруулж байгаа. Засгийн газар үйл ажиллагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. ЗГ-ын гишүүн шийдвэр мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж заасан байдгыг баримталсан. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар биеийн эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ц.Цогзолмаа сайдын хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас эс үйлдлээрээ хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн гэж үзсэн.  

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Миний хувьд хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байсан. Гэхдээ Я.Содбаатартай адил өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж надаар бичүүлж болох байсан. Би өөрөө шийдвэрээ гаргасан учраас ямар нэгэн байдлаар гоншигнох шаардлага надад байхгүй. 

Гишүүд асуулт асууж хариултаа авсны дараа үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ц.Цогзолмаа сайд ажлаа тун үоригтой, бодлоготой хийж байсан юм. Харамсалтай байна. Бид нэн яаралтай давхар дээлээ тайлахгүй бол УИХ-д ажлаа тайлагнах ёстой Засгийн газар нь бойкотлоод байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа: Ц.Цогзолмаа сайд улстөрчийн хувьд зоримог шийдвэр гаргаж байр сууриндаа тууштай байгаад тань баярлаж байна. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Ажлаа хийх бололцоогүй болох хүртэл таныг хэцү байдалд оруулсан. Боловсролын салбар гурван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзэж байна. Таныг сайдаар ажиллах хугацаанд энэ салбарт тодорхой ахиц дэвшил гарсан. Таныг ийм шийдэр гаргасанд би харамсаж байгаа. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 32 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top