x

Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын багш нарын холбоо болон М банк хамтран багш нарын нийгмийн хамгаалал, эдийн засгийн ачааллыг бууруулах зорилготой хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөр нь төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарт хамаарах бөгөөд тусгай хөнгөлөлтийн карт олгох байдлаар хэрэгжинэ.

Уг картыг эзэмшсэн багш нар өдөр тутмын хэрэглээ, эрүүл мэнд, тээвэр, цахилгаан бараа, харилцаа холбоо, амралт зугаалгын зэрэг өргөн хүрээний үйлчилгээ, бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болох юм. Хөтөлбөр нь зөвхөн багш нарт хөнгөлөлт үзүүлэхээс гадна, хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын ажилчдын ажлын нөхцөл, эдийн засгийн дэмжлэгийг сайжруулах ач холбогдолтой.

Одоогийн байдлаар дараах төрийн бус болон хувийн байгууллагууд уг хөтөлбөрт нэгдэхээ илэрхийлээд байна:

  • CU сүлжээ дэлгүүр

  • UB Cab

  • Sain electronics

  • Sain motors

  • Монос

  • Номин холдинг

  • Юнител

  • BTF International

  • Monkh motors

  • Хувийн “Дөрөвдүгээр эмнэлэг”

  • Эрдэнэт хивс, Эрдэнэт кашмер

  • “Мөрөөдөл” хүүхдийн зуслан

Цаашид энэхүү хөтөлбөрт нэмэлт байгууллагууд нэгдэж, багш нарт олгогдох хөнгөлөлтийн хүрээ улам өргөжих төлөвтэй байна. Боловсролын салбарын тогтвортой байдлыг дэмжих энэхүү алхам нь багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор дээшлүүлэх шинэ арга хэмжээ болж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сайншанд хотын цэвэрлэх байгууламж хоногт 1600 м.куб бохир ус хүлээн авч байна 5 цаг 32 мин Төвийн бүсийн физикийн олимпиад Өвөрхангай аймагт болж өнгөрлөө 5 цаг 33 мин Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ 5 цаг 33 мин Франц улсад магистрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 5 цаг 35 мин Төв аймгийн Баянчандмань суманд хэл хуурын анхны танхим байгууллаа 5 цаг 36 мин Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 5 цаг 37 мин Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын 100 сая төгрөгийн хахуулийн хэргийг прокурорт шилжүүлэв 5 цаг 37 мин Налайх дүүрэгт аялал жуулчлал, ЖДҮ-ийг дэмжих "Өв соёлын цогцолбор" байгуулна 5 цаг 38 мин Дмитрий Бивол аварга цолоо хамгаалах тулаанаа Михаэль Айферттэй хийнэ 8 цаг 35 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ 8 цаг 37 мин Хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 8 цаг 39 мин Иргэдийн зүй бус хэрэглээнээс үүдэн бохирын шугам бөглөрч халих эрсдэл үүсэж байна 8 цаг 41 мин Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангаж, тохижилтын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 43 мин Сурронтой холбоотой ослын улмаас 32 хүүхэд бэртжээ 10 цаг 47 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 10 цаг 49 мин Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацийн дарга асанд цаазаар авах ял оноолоо 10 цаг 50 мин Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв гарлаа 10 цаг 51 мин Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эергээр нөлөөлнө 11 цаг 24 мин Экс гишүүн Ц.Оюунгэрэл хотын даргыг халз мэтгэлцээнд дуудав 11 цаг 59 мин Иран улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос татвар авна 12 цаг 37 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө...
Top