x

Ерөнхийлөгч Макрон ард түмэндээ хандаж үг хэлнэ

Парис болон бусад хотуудад өрнөж буй “шар хантаазтан” иргэдийн бослого тэмцэлтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр орой телевизээр ард иргэддээ хандаж үг хэлнэ. Франц даяар сар орчим хугацаанд үргэлжилж буй тэмцэл нь эхэндээ шатахууны татварыг нэмэхийн эсрэг байсан бол сүүлдээ амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг зогсоохын төлөө болж хувирсан юм.

Өнгөрсөн Бямба гаригт орон даяар шар хантаазтангуудын тэмцлийг дэмжиж 136 мянга орчим иргэд гудамжинд гарч, 1200 гаруй хүн баривчлагдсан байна. Нийслэл Парис хот хамгийн их хохирол амсч, барилгын цонхнууд хагарч, автомашинууд шатаж, дэлгүүрүүд тоногдсон юм. Парист 10 мянга орчим хүн жагссан байна. Сангийн сайд Бруно Ле Мэйр нөхцөл байдлыг “бизнес, эдийн засгийн сүйрэл” гэж тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Макрон өнөөдөр тус улсын гол таван үйлдвэрчний эвлэл, гурван том ажлын байр зуучлалын байгууллагын төлөөлөл болон орон нутгийн албан хаагчидтай уулзана. Уулзалтад Францын ерөнхий сайд Эдуард Филипп, засгийн газрын есөн сайд оролцохоор болжээ. Тэмцлийн турш Макрон хөшигний ард байж, шууд мэдэгдэл хийхээс зайлсхийж, шар хантаазтангууд түүнийг огцрохыг шаардаж байв.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Францын засгийн газар шатахууны татварыг нэмэх хугацаагаа зургаан сараар хойшлуулах шийдвэр зарласан ч тэмцэл зогсоогүй. Францад дизель түлшний үнэ сүүлийн 12 сарын хугацаанд 23 хувиар өссөний дээр Ерөнхийлөгч Макроны шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дизель түлшний татварыг 6.5 хувиар, бензиний татварыг 2.9 хувиар өсгөхөөр болсон юм. Шатахууны татварыг нэмсэн нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой байв. Гэвч энэ шийдвэр ард иргэдийн тэсвэр тэвчээрийг барж, гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн юм. Санал асуулгаар францчуудын 66 хувь шар хантаазтан иргэдийн тэмцлийг дэмжиж, харин Эммануэл Макроны үнэлгээ 23 хувь болж буураад байна. Тиймээс өнөөдрийн шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрээ Макрон 20:00 цагт телевизийн сувгаар иргэдэд хандаж үг хэлэхдээ зарлах гэнэ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 37 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 50 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 54 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 1 цаг 0 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 6 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 1 цаг 52 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 2 цаг 0 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 43 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top