x

Шотланд бүсгүйн санаачилга нэг удаагийн вэйпийг хориглох хууль болтлоо хүрэв

Нохойгоо салхилуулж явахдаа гудамж талбайд хаягдсан нэг удаагийн электрон тамхины хогийг анзаарсан Шотландын иргэн Лаура Янгийн санаачилга гуравхан жилийн дотор улс даяар хэрэгжих хуульд хүрсэн нь олон нийтийн оролцоо бодит өөрчлөлт авчирч болдгийн нэг тод жишээ болж байна. “Less Waste Laura” нэрээр цахим орчинд танигдсан тэрээр анх TikTok платформ дээр нийтэлсэн бичлэгээрээ арван сая гаруй хандалт авч, хүмүүсийн анхаарлыг татаж чадсан юм. Энэхүү бичлэгийн дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлүүд асуудлыг хөндөж, улмаар засгийн газрын түвшний хэлэлцүүлэг өрнөж, Лаура төрийн албаны хүмүүстэй уулзалт хийж эхэлсэн байна.

Шотландын засгийн газар 2023 онд нэг удаагийн вэйп бүтээгдэхүүний байгаль орчин, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн талаар яаралтай судалгаа хийж, зөвхөн нэг жилийн дотор 2.7 сая ширхэг электрон тамхи хаягдсан, мөн 18-аас доош насны нийт хэрэглэгчийн тоо 78 мянгад хүрсэн зэрэг ноцтой тоо баримтыг нийтэд ил болгожээ. Түүнчлэн эдгээр төхөөрөмжүүд нь хаягдсаны дараа лити-ион батерейгаасаа болж гал гаргах аюултай нь тогтоогдсон бөгөөд Абердиний дахин боловсруулах төвийг бүрэн шатахад хүргэсэн хэрэг гарсан нь олон нийтийн бухимдлыг улам нэмэгдүүлсэн.

Энэхүү нөхцөл байдалд үндэслэн Шотланд, Англи, Уэльсийн засгийн газрууд 2024 оны зун нэг удаагийн электрон тамхийг хориглох шийдвэрийг хамтдаа гаргаж, улс даяар хэрэгжүүлж эхэлжээ. Мэдээлэлтэй, зоримог, тууштай тэмцэл өрнүүлж чадсан Лаура Янг энэхүү үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ кампанит ажлын явцад зөвхөн вэйп бус бүх төрлийн нэг удаагийн технологийн бүтээгдэхүүнд анхаарал хандуулах хэрэгтэйг олон нийтэд уриалсан байна. Түүний дараагийн кампанит ажил ямар байх нь тодорхойгүй байгаа ч гэр бүл, найз нөхдөөс нь олон санаа ирснийг тэрээр хуваалцжээ. Ингэж цахим орчин дахь жирийн нэг бичвэр улсаар дамжсан шийдвэрт хүрсэн нь иргэн бүрийн оролцоо хэр үнэ цэнтэйг баталж буй үйл явдал боллоо.

Эх сурвалж: BBC.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top