x

8500 метрт хөөрсөн шүхэрчин амьд үлдэв: Хятадын тэнгэр тулсан туршилт

Хятадын шүхэрчин, 55 настай Пэн Южиан 2025 оны тавдугаар сарын 24-нд баруун хойд нутгийн Чилиан уулсын дээгүүр шинэ төрлийн шүхэр туршиж байх үед ховор агаар мандлын үзэгдэлтэй таарчээ. “Үүл рүү сорогдох” гэж нэрлэгддэг хүчтэй дээш чиглэсэн агаарын урсгал түүнийг 8500 метрийн өндөрт хүртэл хөөргөсөн байна. Энэ нь дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил (8849 м)-д бараг дөхсөн үзүүлэлт бөгөөд шүхэртэй хүн ийм өндөрт гарсан нь туйлын ховор тохиолдол юм.

Энэ үйл явдал шүхэрт суурилуулсан камераар бүрэн бичигдсэн бөгөөд Хятадын “Douyin” сүлжээнд тавигдмагцаа олон сая хүний анхаарлыг татжээ. Бичлэг дээр Пэн Южианы нүүр, бие мөсөн талст бүрхэж, цасан шуурганд өртсөн мэт байдалтай харагдана. Тухайн үед агаарын температур -40 хэм хүрч, хүчилтөрөгчийн хэмжээ маш бага байсан нь түүний амь насыг аюулд оруулсан байна.

Пэн Южиан сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Айдас төрмөөр байлаа. Бүх зүйл цагаан, юу ч харагдахгүй. Луужингүй байсан бол хаашаа явж байгаагаа ч ойлгохгүй байлаа. Би доош буух гэж хичээсэн ч улам л дээш хөөрөөд байсан” хэмээн өгүүлжээ.

Тэрбээр шүхрээр дөрвөн жил хагас хичээллэж байгаа бөгөөд энэ удаагийн нислэг нь анхнаасаа зөвшөөрөлгүй, өндөрт гарах зорилгогүй, туршилтын зорилготой байсан аж. Гэвч хүчтэй салхи түүнийг хүчээр дээш өргөж, ийнхүү 8500 метрийн өндрөөс амьд бууж ирсэн нь түүнийг азтай нэгэн болохыг илтгэнэ.

Гэхдээ энэ нислэг нь хууль бус байсан тул Хятадын эрх баригчид түүний шүхэрдэх эрхийг зургаан сараар түдгэлзүүлжээ.

Энэ явдал нь байгалийн хүч хэрхэн хүний хяналтаас давж болдгийг, мөн хүний бие хүнд нөхцөлд хэрхэн тэсвэрлэх чадвартайг тодхон харуулсан, дахин давтагдахад ховор тохиолдол хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top