x

Цуутай модель Хейли Бибер Rhode гоо сайхны брендээ $1 тэрбумаар зарлаа

Алдарт модель, дуучин Жастин Биберийн эхнэр Хейли Бибер өөрийн үүсгэн байгуулсан Rhode нэртэй гоо сайхны брендээ $1 тэрбумын үнэлгээгээр зарах гэрээ байгуулсан талаар Harper’s Bazaar сэтгүүл мэдээлжээ. Наймаа АНУ-ын гоо сайхны томоохон үйлдвэрлэгч e.l.f. Beauty компанитай хийгдсэн бөгөөд Хейли уг наймааны үр дүнд 600 сая ам.долларыг бэлнээр, 200 саяыг хувьцаагаар, цаашид брендын борлуулалт өсвөл нэмэлтээр дахиад 200 саяыг авах нөхцөлтэйгээр хэлцэл байгуулжээ.

Хейли Бибер 2022 онд Rhode брендээ албан ёсоор танилцуулсан бөгөөд богино хугацаанд цахим орчин, нийгмийн сүлжээнд хүчтэй маркетинг өрнүүлж, залуусын дунд танигдсан нэр хүндтэй бүтээгдэхүүн болгож чадсан юм. Ялангуяа уруулын блескийн дөрвөн төрлийн өнгө вирусын хандалттай бүтээгдэхүүн болж, брендын борлуулалтыг огцом өсгөсөн бол, Хейлигийн нэр дээр гаргасан гар утасны гэр хүртэл худалдаанд амжилт олсон нь анхаарал татаж байв.

Одоо Хейли шинэ эзэмшигч компанитайгаа хамтран Rhode ба e.l.f. Beauty компанийн уран сайхны захирал, стратегийн зөвлөх байхаас гадна инновацийн тасгийг удирдахаар болсон байна. Харин брендын үүсгэн байгуулагчид болох Майкл болон Лорен Рэтнер нар удирдлагын багт үлдэж, менежментийн үүргийг гүйцэтгэх аж.

Хейли Биберийн энэхүү наймаа нь түүнийг зөвхөн загварын ертөнцийн одоор зогсохгүй, амжилттай бизнес эрхлэгч гэдгийг баталсан үйл явдал боллоо. Түүний нийгмийн сүлжээнд тулгуурласан хүчтэй брэндинг, хувь хүний нэр хүнд нь Rhode брэндийг ердөө хоёрхон жилийн дотор 1 тэрбум долларын үнэлгээтэй компани болгоход чухал нөлөө үзүүлсэн хэмээн шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: Harper’s Bazaar, OfficeLife

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top