x

Бодон, вандал ургамал ба инвазивын аюул: эдийн засагт учруулж буй сүйрэл

Дэлхийн улс орнууд жил бүр байгалийн "харагддаггүй дайснуудтай" тэмцэхэд олон тэрбум долларын зардал гаргаж байна. Тэдгээр дайсан бол инвазив буюу харийн гаралтай, тухайн бүс нутгийн экосистемд зохицоогүй, байгаль орчин, эдийн засаг, эрүүл мэндэд аюул учруулж буй ургамал, амьтад, бичил биетүүд юм.

Инвазив төрлүүдийн улмаас жил бүр 35 тэрбум долларын хохирол учирдаг гэж “Nature Ecology & Evolution” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ. Судалгаанд 162 төрлийг авч үзэж, тэдгээрийн хохирлыг албан ёсоор бүртгэгдсэн мэдээлэлд тулгуурлан тооцсон бөгөөд энэхүү хохирол нь 1960 оноос хойш нийт 2.2 их наяд долларт хүрээд байгаа аж. Судалгааны хамрах хүрээ нь 78 орныг хамарсан ба тэдгээрийн дунд Бангладеш, Коста Рика зэрэг хөгжиж буй улсууд багтжээ.

Инвазив ургамлуудын онцлог нь нутгийн ургамлыг шахаж, хөрсний бүтцийг эвдэж, хот суурин газрын дэд бүтцийг сүйтгэхэд хүргэдэг. Тухайлбал, японы рейнутриа гэх ургамал нь асфальтыг нэвт сэтлэн ургаж, барилга байшингийн суурь, усны шугам хоолойг эвдэх хүчин чадалтай. Үндэсний жижиг хэсэг ч хөрсөнд үлдсэн бол эргэн ургах боломжтой тул устгал нь маш өндөр зардалтай байдаг.

Амьтдын хувьд, зэрлэгшсэн гахай ургац, эрдэнэ шиш, усан үзмийн талбайг сүйтгэхийн зэрэгцээ хөрсний бүтэц, усны урсгалыг өөрчилж, бусад амьтдын амьдрах орчинд заналхийлдэг. Шумуулын тархалт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өргөжин халуун хижиг, денге зэрэг халдварт өвчнийг дэлхий даяар тарааж байна. Энэ нь зөвхөн байгаль орчин гэлтгүй, хүний эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа гэсэн үг.

Европ тив хамгийн их хохирол амсаж буй бүс бөгөөд үүнийг Хойд Америк, Ази тивүүд дагаж байна. Инвазив төрлийн биологийн аюул нь олон улсын худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн хөгжилтэй салшгүй холбоотой. Хүний үйл ажиллагаа өөрөө тэднийг дэлхийн өнцөг булан бүрт тараах шалтгаан болдог.

Судалгааны багийн ахлагч Исмаэль Сото “Энэ бол ердөө 162 төрлийн л судалгаа. Харин бодит байдал дээр инвазивын тоо хэд дахин их тул хохирлын үнэлгээ ч дутуу байгаа нь ойлгомжтой” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: lifehacker.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top