x

Меркель суудлаа “улс төрийн ихэртээ” шилжүүллээ

Христийн Ардчилсан холбоо намын даргын суудалд Ангела Меркелийн оронд сонгогдсон Аннегрет Крамп-Карренбауэр эхэндээ Меркелийн бодлогыг үргэлжлүүлэх байх, гэхдээ байдал цаашид хэрхэн өрнөхийг хэлэхэд бэрхтэй гэж зарим шинжээчид үзэж байна.

Аннегрет Крамп-Карренбауэрыг германчууд "Меркель хоёрдугаар" гэж нэрлэх болжээ.

Германы Христийн ардчилсан холбоо намын даргаар Аннегрет Крамп-Карренбауэр болон намын даргын суудлыг Меркелиэс авлаа. Намын их хурал дээр даргад нэр дэвшигч нараас тэр эмэгтэй шилэгдлээ. 

Аравдугаар сарын эцсээр Германы канцлер Ангела Меркель өөрийн нэрийг намын даргад дахин дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр канцлерын энэ бүрэн эрхийн хугацааг дүүргэнэ гэдгээ ч мэдэгдсэн юм.

Меркелийн ойрын  хамтран зүтгэгч Крамп-Карренбауэр нь төвийг сахисан бодлого барьдаг. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нар нь илүү радикал хүмүүс байв.

Меркелтэй эртнээс сөрөх болсон Фридрих Мерц нь ХАХ намын баруун жигүүрийн төлөөлөгч бөгөөд канцлерийг хурцхан шүүмжилсээр иржээ. Энэ гурван өрсөлдөгч нар Орост Меркель шиг  хүлээцтэй ханддаггүй.

Крамп-Карренбауэр гэхэд л Азовын тэнгисийн хэрэг явдлын дараа, Европын ба Америкийн боомтуудыг Крымын  хөлөг онгоцуудыг оруулахгүй байхын төлөө дуугарч байлаа. Харин Мерц “Хойд урсгал” хийн хоолойн талаар  дахин авч хэлэлцэх хэрэгтэй гэж байсан юм.

Эдгээр мэдэгдлүүд нь сонгуулийн сурталчилгаа байсан болов уу. Харин Крамп-Карренбауэр ирээдүйд  ямар бодлого барих нь одоогоор хэлэх аргагүй.

Мини-Меркель

Өмнөх зүтгэлээс нь харахад Карренбауэр хоёрдугаар Меркель байж болох талтай. Түүнийг мини-Меркель, Меркелийн клони гэж нэрлээд байгаа. Энэ хүнийг Меркель канцлерын хугацаагаа тайван дуусгахаар сонгосон юм. Энэ утгаараа онцгой өөрчлөлт гарахгүй болов уу. Гэхдээ тэр хууль бусаар цагаачлагч нарт хатуу хандана гэдгээ хэлж амжсан.

Нөгөө талаасаа Меркелийн шугамыг үргэлжлүүлэн барина гэх магадлал муутай. Өөрчлөлт гарах нь дамжиггүй. Харин ямар тал руу, ямар хэмжээгээр гэдэг нь  цаг хугацааны асуудал юм.

Карренбауэр цаашид шинэ канцлер болох уу гэсэн асуулт бий. Меркель намын дарга болоод шууд канцлер болсон юм. Шинэ эмэгтэй ч Меркелийн карьерын замаар явж ирсэн. Харин одоо яах бол?

Меркель намын хурал дээр хэлсэн төгсгөлийн үгээ “Шинэ даргатай боллоо. Би канцлер хэвээр байгаа” гэж хэлснээр төгсгөжээ. Тэр нь намайг канцлераар үлдээ гэсэн утгатай санагдана.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 54 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 2 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 57 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top