x

Жафар Панахи Каннын кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” хүртлээ

Каннын олон улсын 78 дахь удаагийн кино наадамд Ираны нэрт найруулагч Жафар Панахи-гийн бүтээл “Энэ бол зүгээр л осол байсан” (Yek tasadef sadeh) нэртэй драм кино үндсэн уралдаант хэсгийн шилдэг бүрэн хэмжээний кино-гоор шалгарч, “Алтан далдуу модны мөчир” шагналын эзэн болжээ. Шагналыг бямба гарагт болсон хаалтын ёслолын үеэр гардуулсан байна.

Жафар Панахи өмнө нь ч Каннын кино наадмаас шагнал хүртэж байсан туршлагатай. Тэрээр:

  • 1995 онд “Цагаан бөмбөлөг” (Khers nist) киногоор “Алтан камер” шагнал

  • 2018 онд “Гурван царай” (Se rokh) киногоор шилдэг зохиолын шагнал

  • 2022 онд “Баавгай байхгүй” (Khers nist) киногоор шүүгчдийн тусгай шагнал хүртэж байсан.

Гран-при шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Норвегийн найруулагч Йоаким Триер-ийн инээдмийн драм жанрын “Сэтгэл хөдлөлийн үнэ цэн” (Affeksjonsverdi) кино хүртсэн бол шүүгчдийн шагналыг Франц-Испанийн Оливер Лашетийн “Сират”, Германы Маша Шилинскийн “Нарыг ажиглахуй” бүтээлүүд хуваан хүртжээ.

Жүжигчдийн төрлөөр:

  • Шилдэг эрэгтэй дүр: Вагнер Мура (“Нууц агент” – Бразил)

  • Шилдэг эмэгтэй дүр: Надия Меллити (“Бяцхан Дерниер” – Афсиа Эрзигийн бүтээл)

Бусад гол шагналууд:

  • Шилдэг найруулагч: Клебер Мендонсу Фильо (“Нууц агент” – Бразил)

  • Шилдэг зохиол: “Залуу ээжүүд” – Жан-Пьер, Люк Дарденн (Бельги)

  • Шилдэг богино хэмжээний кино: “Чамайг үхсэнд би баяртай байна” – Тауфик Бархом

  • “Алтан камер”: Хасан Хади (“Ерөнхийлөгчийн бялуу” – Ирак)

  • Шүүгчдийн тусгай шагнал: Би Ган (“Дахин төрсөн нь” – Хятад)

Хаалтын өдөр Францын зүүн өмнөд хэсэгт цахилгаан эрчим хүч тасалдсанаар кино наадам түр зогссон ч цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар үйл ажиллагааг үргэлжлүүлсэн байна. RTE компанийн мэдээлснээр 160 мянга гаруй өрх цахилгаангүй болсон ба хэргийг зориуд тасалсан байж болзошгүй хэмээн эрх бүхий байгууллагууд шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: France 2

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 51 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 0 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 5 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 8 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 42 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 17 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top