x

Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хэрэгжсэн ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох, зохистой хэрэглээ, хуримтлалын дадалд сургах зорилготой “Level up” хөтөлбөр дөрвөн сарын хугацаанд үргэлжилж, хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Уг хөтөлбөрт Улаанбаатар хотын зургаан дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Орхон, Булган зэрэг аймгийн нийт 5000 гаруй сурагч, олон арван багш оролцсон бөгөөд санхүүгийн боловсролыг энгийн, өдөр тутмын амьдралд ойр байдлаар зааж, хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарсан байна.

Булган аймгаас тус хөтөлбөрт найман багш, хоёр зуун тавин долоон сурагч хамрагдаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгээр гурван багш, нэг сургууль шилдгээр шалгарсан нь орон нутгийн оролцоо идэвхтэй байсныг харуулж байна.

Санхүүгийн боловсролыг наснаас үл хамааран амьдралын чанарт шууд нөлөөлөхүйц амьдрах ухааны суурь чадвар хэмээн тодорхойлж, хөтөлбөрийн хүрээнд сурагчдад төсөв гаргах, зарцуулалтаа хянах, эрсдэлээс сэргийлэх талаар мэдлэг олгож, багш нарыг сургагч багшаар бэлтгэсэн нь цаашдын тогтвортой байдалд ихээхэн хувь нэмэр болох юм.

Хөтөлбөрийн онцлог үр дүнг дурдвал:

  • Социал медиа хөгжүүлэлтээр 45 контент бэлтгэж, олон нийтэд санхүүгийн мэдлэг түгээжээ.

  • Багш, сурагчид, эцэг эхчүүд үргүй зардлаас татгалзаж, өрхийн төсвөө хөтлөн, хуримтлал үүсгэсэн байна.

  • “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд бүх анги оролцож, идэвх санаачилга гаргажээ.

Булган аймгийн нэгдүгээр сургуулийн 10а анги “Шинийг санаачлагч шилдэг анги”-аар шалгарсан бол тус сургуулийн багш Ш.Сарантуяа “Бүтээлч шилдэг багш”-аар тодорчээ. Тэрбээр “Зорилго тавиад хамтдаа эхэлж, хамтдаа ялалтад хүрсэндээ үнэхээр их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Сурагчид анги хамт олноороо хуримтлалын дадал эзэмшиж, санхүүгийн хандлагаа өөрчилсөн нь “Level up” хөтөлбөр бодит үр дүнтэй хэрэгжсэнийг илтгэж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top