x

Дэлхийн уран гулгалтын одод Монголд гурав дахь удаагаа тоглохоор ирнэ

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” нэртэй олон улсын шоу тоглолт гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтод оролцох алдарт уран гулгагчид маргааш “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

Шоуны үндсэн бүрэлдэхүүнд Олимп, дэлхийн аваргууд болох Евгения Медведева, Алексей Ягудин, Елизавета Туктамышева, Виктория Синицина, Никита Кацалапов, Александр Энберт зэрэг дэлхийн хэмжээний нэр хүндтэй тамирчид багтжээ. Тэд тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Степп Арена” мөсөн өргөөнд шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм.

Тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу уран гулгагчид оролцох бөгөөд манай улсаас мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж буй гурван тамирчин уран гулгалтын ур чадвараа үзүүлэхээр бэлтгэж байна.

Мөн шоуны хүрээнд уран бүтээлийн шинэ содон хослолууд ч танилцуулагдах бөгөөд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун Евгения Медведеватай, “Номин талст”-ын дуучин А.Хаянхярваа Виктория Синицина, Никита Кацалапов нартай хамтарсан үзүүлбэр бэлтгэж байгаа нь онцлог юм.

Монгол Улсад 2021 онд олон улсын стандартад нийцсэн “Степп Арена” мөсөн өргөө ашиглалтад орсноор уран гулгалтын спорт эрчимтэй хөгжиж эхэлсэн. Уг шоу нь анх 2023 онд “Тал нутгийн мөсөн шоу” нэртэйгээр Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан анх зохиогдож байв.

Энэ удаагийн тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаар худалдаалж байна.

Эх сурвалж: Монголын тэшүүрийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top