x

“Сайханы сарлаг-2025” баяр тавдугаар сарын 24-нд Өмнөговь аймагт болно

Говийн унаган мал сарлагийг алдаршуулсан “Сайханы сарлаг” уламжлалт баярыг 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг, Оюутын хөндийн Үнэгэд хэмээх газарт зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр нь говь нутгийн онцлог мал болох сарлагийн генефондыг хамгаалах, үржүүлгийн уламжлалыг хадгалах, тоо толгойг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжих, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ жил 11 дэх удаагаа болно.

Өмнөговь аймгийн хэмжээнд 900 гаруй сарлаг тоолуулсан нь сүүлийн жилүүдэд тоо толгой өсөж байгааг харуулж байна. Өнгөрсөн жилийн баярт 5 сумаас ирсэн 24 өрхийн 400 гаруй сарлаг оролцсон бол нийт 2000 гаруй дотоодын иргэн, 200 гаруй гадаадын жуулчин хүрэлцэн ирж сонирхон үзжээ.

Энэ жилийн баярын хүрээнд дараах онцлог үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнд:

  • Сарлаг бүрд урамшуулал олгох

  • Сүү, цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

  • Сарлагийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн

  • Шилдэг бух, үнээ шалгаруулах

  • Хамгийн сайхан тоноглосон, гаршуулсан сарлаг шалгаруулах

  • Сарлагийн уралдаан, булгиулах тэмцээн

  • Хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум тус бүрээр зохион байгуулах

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн малчин өрхүүдийн хөдөлмөрийг үнэлж, мал сүргийн үнэ цэнийг өсгөхөөс гадна нутгийн аялал жуулчлалын салбарт шинэ өнгө, сонирхол татах хөтөлбөр нэмэхээр хүлээгдэж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top